7. 'Гуниг'

2.2K 144 0
                                    

Өнөөдөр амралтын өдрийн болзоотой.
Би ч өөрийгөө хамгийн хөөрхөнөөр нь бэлдэж тавьчихаад Крисийг хүлээн гэртээ суулаа. Ирж авах байсан цагаасаа 30 мин хоцорчихлоо. Би ч түгжрэл энээ тэрээ төсөөлөн тоолгүй ахиад л хүлээлээ.

Би одоо залгавал ядаргаатай санагдах байх даа?

Гэхдээ залгахгүй бол ч...

Үгүй ээ тэр ирнэ гэсэн юм чинь л ирнэ их зүйл бодох хэрэггүй..

Тийм ээ их зүйл бодох хэрэг байхгүй..

Ахин 2,3 цаг өнгөрсөн ч тэр ирнэ гэсэн бараа алга.

Би санаа алдан суухад ээж харснаа " Ингэж их гангалчихаад болзоот залуу чинь хайчсан юм? " гэж асуулаа.

Би инээсээр " Юун болзоо вэ ээж. Мм зүгээр л хувцас өмсөж үзсэн юм " гээд инээсээр өрөөндөө орон хаалгаа хаан суулаа. Тэр намайг мартчихсан юм байх даа?

Крисийн талаас:

Би босон цаг харвал Иратай болзоо тохирсон цагаасаа аль хэдийн 5 цагийг өнгрөөчихөж. Тэр гомдож байгаа байхдаа?

Суни " Хаачих юм? "

Би хувцсаа түүсээр " Ахин чамтай унтахгүй болохоор өрөөндөө очоод арил " гэж хэлээд өрөөнөөсөө гарлаа.

Би зүгээр л биеэ барьж чадахгүй байна. Зүгээр л Ира г зовоохгүй гэсэндээ Сунитай унтчихсан. Энэ.. Энэ зүгээр л алдаа. Зүгээр л алдаа байсан.

Би утасаа гаргаж ирээд Ирагийн дугаарыг хийн залгалаа.

Ира " Байна уу? "

Би " Аа гүнж минь уучлаарай. Ажлын хүмүүстэй хоолонд орно гэдгээ хэлж чадаагүй явчихжээ. Уурлаж байна уу? "

Ира " зүгээр дээ тасаллаа" гээд тасалчихав. Тийм дээ. Яаж л сайхан ааштай байхав.

•=•=•=•=•=•=•=•=•=•=•=•=•=•=•=•=•

Ирагийн талаас:

Өнөөдөр ажлын өдөр учраас гэрээсээ эрт гаран ажилдаа очив.

Нэг их зүйл болоогүй хэрнээ сэтгэл санаа муу байгаад байх юм?

Крисээс болсон юм байх даа?

Үгүй ээ Ира. Тэр их ажилтай хүн. Ийм залуухандаа амжилттай байгаа юм чинь их л завгүй байдаг.

Тийм дээ саад болж болохгүй.

Өдөр ч жирийн нэг өнгөрч яахав өмнө өмнөхөөсөө дээр өнгөрлөө. Хүмүүс магадгүй Крис бид хоёрыг дотно байхыг харчихаад надад садаа болох гэснээ больж. Анх ч дандаа л хэлсэн үгээр нь явж хаана оч гэнэ тэнд нь очоод ажлыг нь хийгээд байж байдаг билээ.

Нэг сар. Ямар ч хурдан өнгөрдөг юм.

Өдрийн цайны цаг болохоор нь гадагш гаран агаар амьсгалан суулаа. Хүйтэн хэдий ч надад бол сайхан байна. Хэн ч садаа болохгүй.. Дураараа.

Инжү " Ира чи хөлдөх гээд байгаа юм уу? "

Сүгён " Тайван орхио. Чи анзаараагүй хэрэг үү? Захирал Ира хоёр таагүй харилцаатай байгааг"

Ахх хараал идэг. Надад Крисийн талаар ярилгүй ганц хором ч байлгаж болдоггүй юм байх даа?

Би эргэж хараад ажил руугаа орлоо. Би яаж орхио вэ?

Ажилаас өөр зүйл боддоггүй дандаа сэтгэл хангалуун байдаг байсандаа. Энэ компанид л хэрэггүй орж. Ороогүй байсан бол зүгээр л гэртээ хэвтээд дараагийн ажлынхаа анкетаа бодоод сууж байхгүй юу.

Санаа алдсаар ширээндээ суухад дарга " И Ира захирал- " гэдгийг сонсоод шууд л босон за гэж хэлэн гарлаа. Өөрөө хүрж ирээд уулзаж болно шт?

Би " ямар хэрэг гараав? "

Крис " уурлачихсан юм уу? "

Би " яалаа гэж уурлах юм. Зүгээр л бие таагүй байна"

Крис " Яасын өвдчихсөн юм уу?? Хаана нь өвдчихсөн юм? Өнөөдөртөө чөлөө аваад хоёулаа явцгаах уу? "

Би " хэрэггүй ээ ажилтай байна"

Крис намайг тэврээд " мм санаад байхад чинь дээ" гэж хэлэн хүзүү рүү шигдлээ. Харин би нэг инээчихээд түүнрүүгээ харахад түүний хүзүүн дээр нэг мөр байхыг анзаарав.

Би түүнийг түлхээд " Ажлын цаг байхад яагаад байгаан хүмүүс харчихвал яах болж байна " гэхэд Крисийн харц өөрчлөгдөн " Ямар нэгэн зүйл болоо юу? " гэхэд би зүгээр л эргэж харан өрөөнөөс нь гарлаа.

Тэр үнэхээр л?..

Өөр хүнтэй юм байна.

Аан аан би зүгээр л нэг түүний сонирхолыг ганц татаад.. Тэгээд л над шиг түүхий төмс хажуудаа байлгаад... Одоо харин уйдчихсан.

Тэгээд л тэр болзоо.

Бас завгүй гэсэн өдрүүд.

Тэр зүгээр л өөр нэгэнтэй жаргаад харин би ажилтай садаа болохгүй гэж бодоод сууж байдаг байж..

Би одоо яг яах ёстой вэ?


A/N:ахх хэцүү хрвоо юм бэ дээ.

Бас нэг суртчилгаа явуулчихъяаа гэж.

Зохиолч нь бас өөр хоёр зохиол гаргасан байга уншаад үзээрэй за юу..

Follow.vote.com

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now