13. 'Миний эхнэр'

1.6K 113 0
                                    

Би: яах гээв?

Крис: яагаад бүтэн долоо хоног алга болчихсон юм? Мм? Хаана байсан юм?

Крис: юм дуугаралдаа. Би гомдоочихсон юм уу? Мм тийм үү? Надад яагаад гомдчихсон юм? Үгүй зүгээр л би уучлалт гуйя за юу намайг уучлаарай. Яагаад алга болчихсноо хэл л дээ.

Би: чи гээд нөгөө утсан дээрх зургыг үзээлэхэд түүний хүүхэн хараа томоос том болоод ирэв.

Крис: ира би тайлбарлъя за юу. Битгий уурлаарай.

Би: аахх мэдэхгүй ээ. Юу л бодож уулзъя гэхэд нь зөвшөөрчихөв гээд цүнхээ шүүрэн босоход Крисийн миний эхнэр гэдэг үг намайг байранд минь таг гацааж орхив.

Юу гэнээ? Эхнэр? Өө зөөз. Би нууц амраг нь байсан юм байна. Өөх өөх

Би эргэж хараад: юу гэнээ?

Крис: хуулиар бол бид эхнэр нөхөр. Гэхдээ бидний дунд эхнэр нөхөр гэх харилцаа огт байхгүй Ира

Би: тэгээд энэ юу юм? Харваас л хосууд шиг харагдаж байна

Аашш би одоо юугаал хийгээд байна даа? Хосуудын дунд байдаг гуравдагч этгээд нь би байна шт. Миний үзэн яддаг дүр би өөрөө болчих гэж!

Крис юу ч дуугарахгүй байсанд нь би буцан буйдан дээр суулаа.

Крис: гэхдээ Ира би ганцхан чамд л хайртай Ира надад итгэ л дээ.

Кинон дээр гардаг өнөөх л хуурамч үгс яг одоо миний хайртай хүний амнаас гарч байна.

Би итгэх үү ? Яах уу?

Би муухан толгой дохиход тэр намайг тэврэн авлаа.

Би: Би чиний нууц амраг байж л дээ гэж амандаа бувтнахад Крис сонссон аятай инээснээ: чи биш тэр л миний нууц амраг.

Би: чи эхнэртээ хайртай юу?

Крис: хайртай байсаан. Гэхдээ тэр нэг л өдөр надаас яваад өгчихсөн.

Би: тэгээд яагаад одоо хамт байгаа юм?

Крис: хуулиар салаагүй болохоор л тэр.

Энэ маягаар би асууж Крис дуулгавартай хариулж нэг л мэдэхэд би гэрийнхээ гадаа хүрж ирсэн байв.

Крис: маргааш ажтлдаа ирнэ биз дээ?

Би: яахав очноо гэхэд Крис нэг инээснээ духан дээр минь үнсэн: ордоо гэж хэлээд намайг буулгалаа.

Ингээд л нөгөө миний хор шар арилчихаж байгаа хэрэг үү?

Хямдхан юм даа Ира.

~

Крисийн талаас:

Ингээд бодоход нөгөө сүрдүүлэгчид баярлах шиг. Надад одоо Ирагаасаа нууж хаах зүйлгүй ингээд байх амар байна. Гэхдээ нөгөө талаасаа Ира үнэхээр надад урам хугарч байгаа байх.

Ираг буулгачихаад санаа алдсаар ажил руугаа явлаа. Ойрдоо гэртээ хонохгүй байгаа юм. Гол түншүүд маань гэрээгээ сунгах талаар их ноцтой ярилцаж байгаа учир би ч тэднийг ятгах гээд их л хичээж яваа.

Ийнхүү элдэв зүйл бодсоор ажил дээрээ ирэн ахин нэг бодол боллоо.

Нэг л мэдэхэд шөнө дунд болчихсон байсан ба би ч сандал дээрээ унтаад өгж.

-

Нүүрэн дээр ялаа үргээх шиг болж нүдээ нээхэд Ирагийн нүдтэй харц тулав.

Ира: ажил дээрээ хоносон юм уу?

Би санаа алдсаар эргэн тойрноо нэг хараад: мм ойрдоо ажил их байгаа.

Ира: тэгээд энд хоноод байхдаа яадаг юм?

Би: ойлголоо хатагтай маргаашнаас чамтай цуг буудалд хонож байя.

Ира: хөөе би тэгж хэлээгүй байна.

Би ч инээгээд тэр минь ч инээгээд яг л анх хэрхэн эхэлсэн шигээ баяртай байлаа.

Ингээд бодоход би түүнд яагаад татагдсанаа ойлгосон. Тэрэнд бусад шиг онцгой татах увьдас байгаагүй юм билээ. Бид зүгээр л хувь тавлингаар холбогдсон хосууд.

Ирагийн ажил ч болж би ч бас өчигдөр орой хийж байсан материалыг үргэлжлүүлэн хийлээ. Цаг ч өнгөрсөөр Иратай хоолонд орцгооё гэж бодон түүн рүү очтол аль хэдийнээ цайндаа гарсан байлаа. Би ч бас ардаас нь явж цайны газар луу очиход нэг хүнтэй их л ойр дотно яриад сууж байв.

Би: Жисү?

Ира: таньдаг юм уу?

Жисү: аан миний багын найз л даа гэсээр тэд хоорондоо учир ургуулж ярилцацгааж байв. Энд одоо бас би л илүү байх шиг байна тэ?

Би сандал татан Ирагийн хажууд суун мөрөөр нь гараа оруулахад Жисү их л эв хавгүй над руу ширтээд байв.

Би: та хоёр тэгээд юу ярилцаж байв даа?

Ира: аан манай ахлах сургуулийн найз. Сая гэнэт тааралдаад.

Би: гэнэт үү тэ?

Ира: мм гэнэт

Жисү: та хоёр ямар харилцаатай юм бэ дээ тэгээд?

Ираг үг дуугарахаас нь өмнө би түрүүлэн: хосууд л даа.

Жисүг миний эхнэрийг мэддэг гэдгийг нь мэдэх учраас албаар түүнийг өдөөн хатгаж байгаа минь энэ.

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now