10. 'Сүрдүүлэг'

1.9K 130 0
                                    

Олон хоног өнгөрсөөр нэг юм эмнэлгээс гарахаар болж өрөөгөө янзлан эмч хүлээн суулаа. Ээж орж ирэн " Өө болчихсон уу? Явцгаая" гэсээр миний хажууд байх ууттай хувцаснаас минь хамт барилцлаа.

Би " Ээж эмчтэй уулзаад явна гэж бодсон шт " гэхэд " Ээж нь уулзчихсаан. Чамайг дааж авсан эмч чинь хэн гэлээ? " гэсээр хаалга онгойлгон өрөөнөөс гарлаа.

Би " Сокжин уу? Тэр яасах юм?"

Ээж " Аан тийм Сокжин. Их л царайлаг байсан. Миний охин сонирхохгүй байна уу? "

Би " Ээжээ юу яриад байгаа юм? " гээд ээжид эмнэлгийн гарах хаалгыг татаж өгөхөд " Заавал энэ хүн биш ч чи ээжийгээ ядахнаа ач зээгээ харуулчаад үхүүлэх юм байгаа биз дээ? "

Би " нэг хүн байгаа л даа. Гэхдээ одоохондоо болоогүй байгаа болохоор та ахиж надаас зээ асуухгүй биз? " гэсээр үглэхэд ээж инээд алдан намайг илчихээд жолоогоо мушгин гэрийн зүг хөдөллөө.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Крисийн талаас:

Ажлын хэрэг бас Юүри-г хэрхэн тамлах вэ гэсэн адын санаанаандаа автан явж байлаа. Утсанд мессеж ирэхээр нь хартал танихгүй дугаараас надад зураг илгээсэн байв. Зураган дээр дараад харахад Ира бид хоёрын нялуурлын зураг бас Юүри бид хоёрын нялуурлын зураг байсанд багахан шоконд орчихлоо.

Би: Юу хүсээв?

?:Энэ зургийг танай хувьцаа эзэмшигчид рүү чинь явуулбал юу болохыг мэдэж байгаа биз дээ ?

Би : Тэгээд юу хүсээд ингээд байгаа юм?

?:мөнгө хүсч байна.

Би : Хэр их

?: 1.000.000.000 вон

Би энэхүү хүнийг хүмүүстээ мэдэгдэн хэн болохыг олж мэд гэж тушаав. Хэсэг хугацааны дараа даалгасан ажлын минь хариу ирэн хартал компани дотроос минь явуулсан мессеж байхыг хараад багахан гайхав.

"1 давхраас энэхүү мессеж тан руу илгээгдсэн байна. Утсыг нь хакердах уу? Захиралаа"

:Манай ажилтнуудын нэг нь байна уу? Үгүй юу? Бас шалга!

"Утсыг нь хакердаж үзэхэд онцын зүйл алга. Гэхдээ таны зарим зураг галерейд нь байна. Компанид ажилладаг хүн байж мэдэх л юм" гэсэн зурвасыг уншин багахан инээгээд авав. Ямар тэнэг хүн гэхээрээ надаар тоглодог байнаа?

Цаг ч өнгөрөн явсаар ажлын өрөөний хаалга тогших дуу өрөөг цуураатуулан бодлыг минь сарниулаад авав. Би ор гэж хэлчихээд үүд рүү харцаа шилжүүлэхэд Ира маань зөөлхөн инээмсэглэн орж ирлээ.

Би хоёр хөлөө ширээн дээрээс буулгачихаад Ира руу зүглэхэд тэр ч бас над руу зөөлөн зөөлнөөр алхсаар бид хоорондоо наалдлаа.

Ира " Утсаа яагаад авахгүй байсан юм?"

Би " Дууг нь хаачихсан байсан юм шиг байна. Залгасан юм уу? "

Ира " За тэр ч яахав. Өнөөдөр завтай юу? " гэхэд нь түүнийг нэг л зүйл сэдээд байгааг нь ойлгон толгой сэгсэрчихээд завгүй гэдгээ хэлэхэд тэр бодож байсан хариугаа авчихсан аятай зэвүүхэн инээчихээд " Тэгвэл гарцгаая" гээд гарнаас минь хөтлөн өрөөнөөс минь гарлаа.

Ирагийн талаас:

Өнөөдөр түүнийг нэг л тавгүй байгааг ойлгосон учраас ядаж л багахан хөгжөөе гэж бодон түүнийг дагиулан ажлаас гарчихаад парк яван хөгжилдөх санаатай явлаа. Замд тэр маш олон удаа санаа алдаж нэг л болохгүй гэсэн царайтай явсан. Би ч яасан гээд асуухаар бодсоноор минь л юу ч биш, зүгээр дээ гэж аргацааж явсаар хүрэх газартаа ирлээ. Тасалбар авах цэг дээр ирэн 10 тоглоомтой тасалбар авчихаад цааш үргэлжлүүлэн алхцгаалаа.

Крис " Чи намайг яаж жаргалтай болгох оо мэдэх юм аа" гээд урд байх хос бугуйвчнуудаас үзэн ийн хэллээ.

Би " Чи миний жаргал юм чинь чамайг жаргалтай болгохгүй гээд яах билээ" гэсээр түүнийхээ үсээр оролдон хэллээ.

Крис олон хос бугуйвч дундаас нэгийг угз татан гаргаж ирснээ " Болчихлоо " гэчихээд над руу харан инээлээ.

Би түүн рүү нэг ,бугуйвч руу харж нэг инээмсэглээд бугуйвчийг аван зүүн гартаа зүүлгэлээ. Минийх сахиусан тэнгэрийнх харин Крисийнх чөтгөрийн хэлбэртэй бугуйвч байв.

-------

Крисийн талаас:

Өдөржингөө Иратай хамт цагийг хөгжөөн инээлдэн өнгөрөөсөөр тэр сүрдүүлэг тоглоом шоглоом бас Юүри гээд бүх л амьдралаа мартан Иратай л хөгжилдсөн байлаа.

Нар жаргах цаг нь болж бид хамтдаа далай явцгаая гэсээр явцгаалаа.

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now