22. 'Гадаах'

1.1K 80 1
                                    

Би хөргөгч ухаж байгаад хоёр алим болон өндөг сүү гаргаж тавиад түүнд шарвин шарж өгхөөр шийдлээ.

Удалгүй Крис усанд ороод дуусчихсан бололтой бэлхүүсээрээ цагаан алчуур уячихсан бас нойтон үсээ ийш тийш нь шидлээд л хүрч ирэв.

Крис " юу хийж байгаа юм? "

Би " өлсөж байгаа биз дээ? Зүгээр шарвин хайрах гэж байна "

Крис " би халуухан байна уу? "

Би " яахав дээр үеийн булчинлаг хүмүүсийг гүйцэхгүй ч дажгүй шүү "

Крис " хөөе! "

Би " за чи минь л хамгийн халуухан нь " гэж хэлээд буцан хутгаж байгаа зүйл рүүгээ харлаа. Удалгүй ардаас тэр нойтон цээжээрээ тэврэн авч эрүүгээ нэг мөрөн дээр минь наалаа.

Хүзүү рүү минь түүний халуун амьсгал орч бие эрвэгнүүлээд байсан учраас 'холд' гэж хэлчхээд буцан шарвингаа шарах бол Крис хошуугаа унжуулсаар цааш явах нь харагдав.

Хэдэн шарвин шарж дуусчихаад газ аа унтраан тавгалчхаад Крисийг дуудах бол Крис инээсээр зурагтаа унтраан нааш алхаллаа.

Би " сүү уух уу? "

Крис " тэгье "

Аяга авч тавиад дээр нь саяхан халаасан сүүгээ хийн түүнд хэд хэд үлээж байгаад түүнд өглөө.

Крис " аа аа "

Би " амаа түлчихсэн үү? " гэж хэлээд ширээ тойрон түүний өвөр дээр гарч суучхаад ам руу нь зөөлөн үлээж өглөө.

Би " одоо яаж байна? "

Крис " надаа үлээгээд өг"

Жирийн үед ингэж эрхлүүлдэггүй ч би одоо үнэхээр түүнийг эрхлүүлэхийг хүсэж байна.

Би түүний түлсэн уруул руу нь хэд хэд үлээчхээд буцан сүү рүү нь үлээж өгөөд буцан түүнд өглөө.

Крис " мм надаа халбагдаад өг л дөө "

Би ширээний нөгөө өнцөг дээр байх халбага авчхаад буцан сүүнээсээ халбагдаад үлээгээд тэгээд Крисийн том ам руу хийлээ.

Крис " шарвин "

Тавган дээр байх шарвинаасаа багаханыг таслаж аваад түүний ам руу хийж өгөөд араас нь сүүг нь халбагдаж өглөө.

Крис " ахиад "

Крис " сүү "

Крис " дээр нь тэрнээс хийчих "

Крис " сүүн дээрээ шокалад хийж ууяаа "

Крис " амнаас чинь ууя "

Крис " мм наад хэсэг чинь онцгүй юм байна энэнээс нь идье "

Крис " ахиад сүү ууя "

Крис " мм амттай "

Крис " халбага "

Крис " алимнаас хазаад миний аман дотор амнаасаа гаргаад хийгээд өг"

Крис " миний амнаас изэж үзэх үү? "

~~~~~~~~~~~~~~~~~~

Энэ маягаар түүнийг жаахан хүүхэд шиг хооллож дуусчхаад дунд нь ч бас өөрөө Крисээр ам руугаа хийлгүүлж байсан учраас хоёулаа нэг гэдсээ багахан дүүргэж авсан тул хамтдаа ахиад нэг кино үзхээр сууцгаалаа.

Би " кино үзэж дуусаад хаачих уу? "

Крис " мм гадаа гарцгаавал ямар вэ? "

Би " тэгвэл тэгьеэ "

Бид өмнөх удаагийнх шиг суниралдсан биш хэдхээн минутийн кино үзчхээд хамт гадаа гархаар болов.

Надад энд хувцас байхгүй учраас Крисийн том цамц болон бэлтгэлийн өмдийг нь бас оймсыг нь өмсчхөөд бас бус идэж уух зүйлс бэлдчхээд гарлаа.

Би" вуаа ийм том ойн дотор хоёулахнаа байсан хэрэг үү? "

Крис " мм тийм ээ "

Би " г-гэхдээ энд аьтан байхгүй юу? "

Крис " байгаа. Солонгос чоно ирвэс гээд л "

Би хурдан түүний ард очиж зогсоод " хэлэхгүй яасан юм! Би идүүлчихвэл яах уу? "

Крис " тэгээд л чамайг идүүлчихэж гэж бодоод л явах байх даа "

Би " хөөе! "

Крис " хха заза явцгаая "

Би " гэхдээ энэ ойн хаашаа гэж явах уу? "

Крис " тийш ээ хардаа. Тэнд нэг жим байгаа биз? Тэрийг дагаж яваад чамд гоё зүйл харуулъя за? "

""""""""""""""""""
____________

Крисийн гараас хөтөлж жим даган явсаар нэгэн саравчинд хүрч ирлээ.

Олон жил энд байсан бололтой зарим хэсэг нь ногоон хагаар дүүрчихсэн зарим хэсэг нь мөлхөө ургамлаар дүүрчихсэн нэгэн саравч байлаа.

Би " энд яах юм? "

Крис " энд жаахан сууж байгаад явцгаая " гээд миний гарыг тавин түрүүлж тэнд очоод гартаа барьсан байсан хоол, хүнсээ саравчны дундах жижиг ширээнд очин тавьлаа.

Крис " хүрээд ир ээ Ира "

Би " а-аан за " би түүн рүү жаахан хүүхэд шиг гүйгээд очиход тэр аль хэднийнээ ширээн дээрхээ бэлдээд тавьчихсан байлаа.

Би " яг хаашаа яваад байгаа юм? "

Крис " одоо очоод мэдээрэй за? "

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now