16. 'Жаргалтай байлгамаар байна!'

1.5K 101 1
                                    

Инжү: сайн байна уу? Ирагийн ажлын газрын хүн байнаа.

Ээж инээгээд: зүгээрдээ ира та хоёрыг нэг их ярьдаггүй байсан юм. Харин одоо тухтай танилцах нь дээ!

--

Сүгён: тэгээд байна шүү дээ эгчээ! Ира явж байгаад ахиад л бүдэрч унасан байдаг юм.

Инжү ч бас санал нэгдэн улам хөгжөөн: тийм ээ яг тэгсэн. Дөнгөж ажилд ороод хоёр хонож байж гэсээр тэд бүгд намайг шоолон инээлдэцгээж байв.

Орж ирэхдээ аймр даруухан байсан байж одоо амаа урагдтал аав ээжтэй инээлдэж байх шив!

Крис ч гэсэн намайг шоолоод байхад ичих ч үгүй ажилтадтайгаа инээлдээд л байж гэнэ.

Би тэд нарыг тэнд нь үлдээчихээд ууртайхан шиг босон өрөөндөө ороод хаалга савлаа.

Удалгүй ч араас Крис орж ирэн" яасан бэ?" гэсээр тэврэлээ.

Би" зүгээр уур хүрчихлээ. Намайг шоолоод байхад ядаж чи өмөөрж болно штээ. Тэгсэн бүр хамтдаа дагаж инээлдэж байна шүү! Одоо надад ахиж битгий хүрээрэй!" гэхэд Крис бас л ахин инээж эхлэв.

Крис" аа Ира, чи яагаад ийм эгдүүтэй байдаг юм бэ? Бүр хайр хүрчихлээ шүү дээ"

Уурласан ч, инээсэн ч, уйлсан ч, зүгээр байхад хүртэл би ганцхан Крисийн нүдэнд л эгдүүтэй болж харагдах юм.

Энэ үед ахин толгойнд минь Крис эхнэртэй гэх бодол орж ирэв.

Энэ гашуун үнэнийг мэдсэнийхээ дараа стрессдэж байсан ч хэсэг хугацаанд таг мартчихсан байсан юмсан. Яагаад гэнэт ингээд ороод ирдэг байнаа?

Намайг санаа алдахад Крис ямар нэг зүйл боллоо гэдгийг мэдэн инээхээ ч больж оронд нь улам чанга ардаас тэвэрлээ.

Крис: уучлаарай

Би: юунд тэрэв?

Крис: эхнэртэй байсанд минь уучлаарай.

Түүнийг ингээд надаас уучлалт гуйх нь надад зөв зүйл гэж мэдрэгдэх ёстой ч яагаад ч юм би түүний өмнө харамсаж байна. Эхнэртэй залууг өөртөө татчихаад ингээд өөрөөс нь уучлалт гуйлгуулаад байх зөв ч юм уу? Буруу ч юм уу? Эцсийн эцэст эхнэртэй хүнтэй амрагийн харьцаатай болсон хүн нь би шүү дээ. Би. Крис биш миний л буруу байхад яагаад тэр миний өмнө ингэж гэмшиж байгаа юм бэ? Яагаад ингээд уур хүргээд байгаа юм?

Анхнаасаа би түүнийг эхнэртэй гэдгийг мэдсэн бол ажлаасаа гараад ч хамаагүй Крисийн дор орж дадлага хийхгүй л байсан юм. Анхнаасаа л.. Анхнаасаа л тэр цуглаан.. Бас ажил,... Бас өөрөөсөө сатаарж түүнийг онцгойлон харж эхэлсэн өдөр гээд бүгд алдаа байж. Би бүгдгийг л буруугаар хийж явсан байна. Одоо ингээд харамсаад зогсох хүртэл!

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now