1. Цайзат хот

5.2K 461 100
                                    

Тэнгэр бүрхэн хар үүлс хурж, хаа сайгүй манан татаж эхлэх мөчид цаг агаар муудаж байгааг анзаарсан далайчид өөрсдийн зүгээс авч болох бэлтгэлээ хийн хөлгийн тавцан тэр чигтээ завгүй бужигнах аж.

Манан улам өтгөн болж хажууд зогсох хүн ч бүдэг харагдаж эхлэх мөчид далайн ус тэднийг хаа нэг тийш чиглүүлэн хөвүүлнэ. Аажмаар тэднийг уусган авах өтгөн манантай хамт хаанаас ирсэн нь үл мэдэгдэх анир чимээгүй ч бас тосон авлаа.

Салхи, далайн түрлэг, далайн амьтад ер нь л бүх зүйл ор мөргүй алга болсон мэт анир чимээгүй дунд хөлөг дээрх хүмүүс хүртэл дуу авиа гаргахаас эмээсэн мэт бүгд л чимээгүй болон хөдөлгөөнгүй зогсов.

Энэ байдал хэдэн минут үргэлжилсний дараа манан бага багаар сарнин тэнгэр цэлмэх шиг л болж тэдний өөдөөс нарны гэрэл нэвчин орж ирлээ.

Манан аажмаар арилсаар харах нүдэнд бүх зүйл ил болоход цас мөсөндөө хучигдсан сүрлэг уулс, эцэс төгсгөлгүй мэт харагдах цасан эрэг харагдана.

Үүнийг харсан даруйдаа л чөтгөрт эзэмдүүлсэн мэт амь тавин чанга орилсоор

"Хөлгөө эргүүл!!"

"Байр байрандаа очоорой!"

"Яаралтай буцаад!!" гэх зэргээр галзуурсан мэт л бужигнаж эхэлсэн далайчдыг харан гайхширсандаа таг гацсан байгаа залуухан далайчин юу болоод байгааг огт ойлгосонгүй.

Үхэл шиг л чимээгүй байсан аймшигт манан дундаас гарч ирсэндээ баярлах ёстой байхад эргээд тэр манан руугаа орно гээд сандран гүйлдэх нь ихэд хачин аж.

Тэднээс алсхан цэлийн харагдах цасан эрэг рүү нүд гүйлгэн ширтэх зуураа "Б-Бид юунаас зугтаад байгаа юм?" гэж хэд хэдэн хүнээс асуусан  ч галзуурсан мэт гүйлдэх олон түүнийг үл тооно.

Тэдэн дунд нэг хөлөө алдсан ахмад далайчин л тайван байх бөгөөд залуугийн ойролцоо сууж байсан юм.

"Бид санамсаргүй махчдын нутагт хөл тавьж" гэж аядуу зөөлөн хэлсэн ч түүний энэ үг залуухан далайчныг цочирдуулж орхилоо.

"Махчин?? юу гэсэн үг үү? цас мөсөн дунд махчин араатан байдаг хэрэг үү?" гэж гайхан асуухад

"Араатан биш ч араатан гэж зүйрлэж болох аймшигтай хүмүүс амьдардаг юм. Энэ бол Аясинорт. Ямар ч амьд амьтан тэсэхгүй аймшигт хүйтэнд дасан зохицож амьдардаг тул амьтай голтой, мах яснаас бүтсэн юу ч байсан хамаагүй иддэг гэж түүхэнд өгүүлсэн байдаг. Харах нүдэнд хүн төрхтэй боловч цус маханд шунасан өлсгөлөн араатнууд хэмээн ярьдаг юм. Ямар ч далайчны хувьд хэзээ ч ойртож болохгүй, хөл тавих талаар бодох ч хэрэггүй хориотой газар байгаа юм даа" хэмээн ярихад

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now