13. Харанхуй ой

1.7K 375 71
                                    

Ийнхүү бид ЛимЛимийг даган ордны хана руу авирахаар боллоо. Түүний араас чадах чинээгээрээ л өгсөх боловч зарим нэг гөлгөр хэсгээр яаж ч хичээгээд авирч чадсангүй. ЛимЛимийн хувьд гар хөлдөө өргөстэй мэт л тогтох аргагүй гөлгөр ханаар хүртэл ядах юмгүй авирах нь үнэхээр гайхмаар.

Ордны гадна хэрэм гэхэд л бараг 10-аад метр өндөр. Хажуугаар нь ургасан мод бутыг ашиглан дээш авирсан ч талд нь ирээд л гацаж орхилоо.

Минсог бид хоёр хоёулаа амьсгаадсан байв.

Би "Би уг нь тийм зэрлэг хүн биш л дээ. Гэхдээ л энэ өндөр хана руу авирч байснаас тэр доор хаалга руу нь очоод цэргүүдийг нь ухаан алдтал нь зодож болох юм гэж бодогдож байна" гэхэд

Минсог ч бас байдгаараа амьсгаадсаар "Би санал нэг байна" хэмээн гараа өргөлөө.

ЛимЛим бүдэхгүй зүйл сонссон мэт толгой сэгсрээд "Аргагүй л анхлан суралцагчид юм даа. Бид чинь хулгай хийх гэж байгаа. Тэгээд бүр төв ордноос шүү. Тийм байтал хамгийн эхний хаалга дээрээ л цэргүүд ухаан алдуулаад ул мөр үлдээгээд явчих юм бол шууд баригддаг юм байгаа биз дээ?" гэх нь тэр.

Би "Бидний авирч болох хэсэг энд хүрээд дууссан гэж бодохгүй байна уу? дээшээ өгсөх гээд ч тулж түших мод чулуу юу ч алга" гэсээр биднээс дээш бараг л 3-4 метр хавьцаа харагдах хана руу заахад

Минсог "Би ч бас тэгж бодож байна" хэмээгээд аль хэдийн буугаад өгчихсөн мэт л модны мөчир дээр суучихлаа.

ЛимЛим "За найзуудаа цоглог бай л даа, ямар ч сэтгэлийн хадгүй юмаа. Одоо бид олсоор авирна. Май энэ та хоёрын олс, харин энэ минийх. Дээш шидээд дараа нь авирна. Маш амархан байгаа биз дээ?"  гэсээр олсоо шидээд биднийг шид гэж байгаа мэт эргээд харлаа.

Эхлээд Минсог олсоо шидээд, дараа нь би шидэн ийнхүү бид гурав авирч эхлэв.

ЛимЛим иймэрхүү зүйлдээ үнэхээр сайн бололтой. Тэр олсоор авирч байгаа хэрнээ л ид шидээр дээш татуулсан мэт л маш хурдан гарчихлаа. Бид хоёрыг замынхаа талд ороогүй байхад ЛимЛим ордны хана хэрэм дээр суух бөгөөд "Эхний ханаа давах гэсээр байтал өдөр дуусах нь хурдан авираарай" хэмээн дуудав.

Минсог над руу харан "Үүнийг хурдан дуусгацгаая" хэмээн зоригжууллаа. Ингээд бид хоёр хичээнгүйлэн авирч байтал гэнэт миний олс тасраад доош уначихлаа. Нөгөө өндөр хананаас доош унаж эхлэх мөчид ингээд үхдэг юм байж л гэсэн бодол төрнө.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin