19. Чамаар бахархаж байна

2.3K 440 88
                                    

Зохиолчийн талаас:

Казэл авхайн өрөөний хаалга хэн нэгний тогших чимээтэй хамт нээгдлээ. Энэ үед Казэл авхай илт сандарсан байдалтай даашинзаа халхлан нөмрөг нөмрөв.

Орж ирсэн хүн түүний хүү Шиүмин байлаа.

"Өдрийн мэнд ээжээ" гэсээр Казэлийн хацар дээр үнсэхэд Казэл хүчилсэн гэмээр инээмсэглэл тодруулаад

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Өдрийн мэнд ээжээ" гэсээр Казэлийн хацар дээр үнсэхэд Казэл хүчилсэн гэмээр инээмсэглэл тодруулаад

"Өдрийн мэнд хонгор минь, ийм цагаар өрөөнд минь ирдэггүй шүү дээ. Ямар нэг хэрэг гараа юу?"  хэмээн асуулаа.

Түүнийг ингэж асуух мөчид Шиүмин хөнгөн санаа алдаад "Нөгөө юу. . . .та өчигдөр Лоратай уулзсан шүү дээ"  гэж хэлэхэд

Казэл бага зэрэг сандарсан төрхтэй байх бөгөөд түүнийгээ нуух гэсэн мэт хүчлэн инээмсэглээд "Тийм ээ, тэгээд юу гэж?" гэж хариу асуулаа.

Шиүмин "Та хоёр хэр удаан ярилцсан бэ? үнэндээ өглөө би түүнтэй бэлтгэх хийх гээд очсон ч олсонгүй. Хамт ажилладаг авхай нараас нь асуухад шөнө өрөөндөө ирээгүй гэх юм. Тэгээд л гайхаад. . . " гэж хэлээд яах учраа олохгүй байгаа бололтой чимээгүй болов.

Казэл "Бид тийм ч удаан ярилцаагүй ээ, тэр өрөө лүүгээ явсан. Ордон том шүү дээ. Магадгүй тэр ордны өөр хэсэгт ажиллаа хийгээд явж байж ч болно. Насанд хүрсэн бүсгүй байхад юунд нь санаа зовох билээ" гэж хэлээд инээмсэглэлээ.

Шиүмин "Тийм шүү" гэж ээжтэйгээ санал нийлэх мэт үг унагах боловч түүний царайнаас эргэлзсэн басхүү санаа зовсон төрх арилсангүй.

Казэл "Ээж нь жаахан ядраад байна. Чи явдаа" гэж хэлэхэд Шиүмин ч түүнийг амрах ёстой гэж бодсон бололтой

"Мэдээж, тэгэлгүй яах вэ. . .та амар даа. . ." гэж хэлээд гарах хаалга руу алхсанаа эргэж харан

"Хайртай шүү" гэж хэлэн инээмсэглэхэд

Казэл авхай "Ээж нь ч бас хүүдээ хайртай" гэж хэлэн инээмсэглэв.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now