11. Найзууд болцгооё

2.2K 391 71
                                    

Би мэдээж хэрэг гайхсан тул "Юу асуух гэсэн юм?" гэж үгээ зөөн болгоомжтой асуухад

ЛимЛим "Чи хүчээ мөс хайлуулахаас өөр юунд ашиглаж байсан бэ? заавал тэр бээлий шиг зүйлийг авахгүйгээр чи хүмүүсийг чулуун хөшөө болгож чадахгүй юу?" хэмээн үнэхээр нухацтай гэмээр ингэж асуув.

Би "М-Мэдэхгүй ээ, би энэ зүйлийг нуух гэж л хичээж байснаас биш юу хийж чаддаг болохыг нь хэзээ ч туршиж байгаагүй" гэж хариулахад

Түүний хөмсөг үл ялиг зангираад "Тэгэхээр огт туршилт хийгдэж байгаагүй цоо шинэ хүч байх нь. Ер нь ингэе би чамд туршилт хийх хүнийг чинь олоод өгвөл ямар вэ? чи тэднийг чулуун хөшөө болгочих юм бол их сайн байна л даа" гэж хэлснээ түүний чухал төрх арилан аажмаар зальжин инээмсэглэл тодруулав.

"Туршилт хийх хүн гэнэ ээ? Гэхдээ энэ чинь-"

ЛимЛим "Санаа зоволтгүй дээ, шууд чадахгүй гэдгийг чинь мэдэж байгаа ч чамд туршилт хийх хангалттай олон хүн байгаа"

Би "Ш-Шууд хүн дээр туршилт хийнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? тэгээд ч тэр бичээс дээр мангасыг л устгадаг гэсэн байсан" гэхэд

ЛимЛим "Тэд угаасаа мангасууд байгаа юмаа, шуналтай зэвүүн мангасууд гээд ойлгочих"

Би "Тэд. . . тэд гээд байх юм. Яг хэнийг хэлээд байгаа юм?" гэж асуухад

ЛимЛим мөрөөр тэвэрснээ "Найзаа. . . . тэгэхээр хоёулаа яг одооноос найзууд болцгооё. Хамгийн сайн найзууд"

Би "Юу?"

ЛимЛим "Зөвшөөрсөн гэж ойлголоо"

Би "Гэхдээ би-"

ЛимЛим "Би ч бас чамтай найзалсандаа маш их баяртай байна" хэмээн үг хэлэх боломж олгосонгүй ам таглаж орхилоо.

Би "За... за" гэж сулхан хэлэхэд

ЛимЛим "Хайрт найз минь, би чамд туршилт хийх 52-хон мангас бэлдсэн байгаа"

Би "52 оо???" гэсээр өөрийн эрхгүй уулга алдахад

ЛимЛим "Тийм ээ, 52. .. . Гол нь чи тэднийг хэзээ ч буцаж хүн болохооргүй үүрд мөнх хөшөө болгож өгөх хэрэгтэй. Дараа нь би нөхөртөө бэлэг барина"

"Я-Ямар бэлэг?" гэж өөрийн эрхгүй асуучихлаа.

ЛимЛим шүдээ зуун "Эхнэрээ үл тоож, хуучин татваруудаа магтвал яадгийг үзүүлээд өгнө. Удахгүй түүний хаан ширээнд суусны ой болно. Тэр өдөр нь түүний өрөөнд 52 чулуун хөшөө байх болно. Гайхалтай биш гэж үү? тэр чулуу болсон хуучин татваруудаа харах бүрдээ эхнэрээ хэрхэн хүндлэх талаар санах болно. . . .ХА ХА ХА. . . .гайхамшигт хорон санаа биш гэж үү?" гэж хэлээд чөтгөрийн инээмсэглэл тодрууллаа.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now