12. Бэлтгэл

2K 404 50
                                    

Бэлтгэлийн эхний өдөр:


Тэд үнэхээр л хэлсэн ёсоороо ээлж дараалан надад хичээл заахаар боллоо. Насаараа зүү утас, гэрийн ажилтай зууралдсан би гэнэт л тулалдах ёстой дайчин болж бэлтгэгдэх ёстой үүрэг хариуцлагатай болсон юм.

Энэ яг л цоо шинэ газрын хаалга нээж байгаа мэт түгшмээр хэдий ч бас догдолмоор мэдрэмж байв.

Өглөө эртлэн босоод Канин ордны арын талбайд очлоо. Хаан ч бас надтай хамт очсон юм. Биднийг очиход тэнгэрийн хааны хатан Азэра угтав.

Азэра "Өглөөний мэнд, бидний бэлтгэл албан ёсоор эхэлж байна. Бид бүгд чамтай хамт бэлтгэл хийж өөрсдийн арга барилаар заахаар болсон. Энэ хугацаанд Шиүмин хаан ажиглагчаар ажиллаж хэрэгтэй нөхцөлд чамайг хамгаалах болно" гэв.

Би "Өг-лөөний мэнд. . . .намайг хамгаалах гэдэг чинь?" гэсээр тэр хоёр руу ээлжлэн харахад

Азэра зөөлөн инээмсэглээд "Сүртэй зүйл биш дээ, айх хэрэггүй. Чи анхлан суралцагч болохоор л довтолгоо эсвэл хамгаалалтын үед өөрийгөө гэмтээж магадгүй гэж л Шиүмин хаан давхар ажиглаж байхаар болсон юм" гэв.

Одоо л бага зэрэг тайвширсан би "Аан~ ойлголоо. . . .баярлалаа" гээд инээхэд

Минсог "Тулалдаж сурахын тул хамгийн эхлээд наад захын тулааны хөдөлгөөн, дайралтын техникийг мэддэг байх ёстой. Тиймээс хамгийн эхлээд Азэра хатан чамд заах болно" гэв.

Би "Ойлголоо, би бүх чадлаараа хичээнэ ээ" гээд бөхийхөд

Азэра ч бас инээмсэглээд "Тэгвэл эхлэх үү?" гэж хэлснээ за гэж хариулж амжаагүй байтал шууд л над руу дайраад эхэллээ.

Хааны хатад ч үнэхээр ширүүн байдаг бололтой. Яах учраа олохгүй балмагдахдаа түүнээс зугтааж, бултаж, хааяа хариу цохих гэж хичээнэ. Гэвч түүний хөдөлгөөн маш хурдан бөгөөд хүчтэй байсан тул нэлээд хэдэн хүндхэн цохилтыг аваад амжив.

Би "Яа~ яая л даа. . . . хатантаан. . . .Азэра!! на-надад эхлээд заах ёстой биз дээ? яагаад байгаа юм бэ? Минсог!! туслаарай. . . .намайг хамгаалах ёстой биз дээ?" хэмээн орилсоор түүнээс зугтаж байх зуур Азэрагын дайралт гэнэт зогслоо.

Би гайхах, айх хослон түүнээс жаахан зайтай зогсоод амьсгаагаа дарах гэж хичээж байх зуур Азэра "Хөнгөн дайралт үзүүлэхэд л ямар их цочрол авч байгаагаа харсан биз дээ?" гэв.

Би гайхширсандаа нүдээ байдгаараа томруулаад "Хөнгөн?? С-Саяын намайг алах шахсан дайралт чинь хөнгөн дайралт байсан хэрэг үү?" гэж асуугаад үнэхээр итгэж чадахгүй байсан тул Минсог руу харахад тэр бүх зүйл хэвийн байгаа мэт инээмсэглээд мөрөө хавчив.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now