8. Энгийн бай

1.8K 362 27
                                    

Энд төсөөлж байснаас минь ч халуун байсан тул өрөөндөө орж хамгийн нимгэн цамц, хамгийн нимгэн даашинз, түрүүтэй гутал өмсөөд, өөрийн бэлдсэн богцоо үүрээд эргээд гарлаа.

Намайг хүлээж байсан хаан, үгүй ээ одооноос тэр Минсог шүү дээ. . .

"Бууцгаая, бид Волканы хил дээр байна. Их том хаант улс шүү" гэж хэлээд инээмсэглэлээ.

"Бурхан минь гэж! эх нутгаасаа гараад ирж байгаа анхны улс минь ёстой гоё юмаа" хэмээн өөрийн эрхгүй уулга алдахад

Минсог "Тийм ээ, сайхан газар" гэж хэлээд эргэн тойрноо харлаа.

Бараг л тэсрэх шахаж байгаа сэтгэл хөдлөлөө жаахан дараад тосгоныг ажиглах юм бол тосгон гэхээс илүү бага хэмжээний хот гэхээр л нэлээд том газар байв. Боомт дээр зогсох олон янзын хөлөг онгоц өөрөөр улс орноос ирдэг бололтой энэ хавьд байгаа хүмүүс янз бүрийн онцлог хийцтэй өөр төрлийн хувцаснуудтай байгаа харагдана.

Мөн худалдаа наймааг дурдах нь илүүц биз. Хажуугаар нь гарахад л нүд унаж, шунал хөдөлмөөр чамин ганган зүйлс дэндүү их. Үнэхээр сайхан хот дундуур бид алхаж байлаа.

Ёстой л амьдрал өрнөж байна даа. Олон хүний хөл, шуугиан чимээн дунд аль хэдийн ухаан бодол минь төөрөх шиг л ийш тийш ниснэ.

"Бид өөр газар очих зорилготой явж байгааг мартаагүй биз дээ?" гэх түүний дуугаар эргээд бодит байдалдаа ирлээ.

"Энд их гоё юм тийм үү?" гээд инээмсэглэх үед

Минсог хөнгөн санаа алдсанаа "Тийм ээ сайхан. Манай улс бусад улстай нээлттэй харилцаатай байсан бол эдгээр сайхан зүйлсийг бүх иргэд минь үзэж харж байгаа даа"

Би "Тийм шүү. Бас бусад улсаас ч бас илч төлөөлөгч, худалдаачид, аялагчид ирэх байсан байх. . . . биш ээ нээрээ тэд манайд ирээд шууд" гээд хүзүүгээр зүсэж байгаа мэт үзүүлээд хэлээ гаргахад

Минсог толгой сэгсрэн "Ингэж үзүүлэхээр чинь харсан хүн бүр ойлгохоор байна. Зүгээр зөөлөн хэлж болоогүй юм уу" гэж хэлээд үл ялиг инээх шиг болов.

Би "Уучлаарай, би нөгөө аль болох өөрсдийнхөө талаар нуух гээд л" гэсээр түүнтэй зэрэгцэн алхахад

Минсог "Тэнгэрийн хааны өгсөн газрын зургийн дагуу явцгаана. Энэ тосгоноос таван өдрийн зайд нийслэл нь байх ёстой. Нийслэлтэйгээ хааны ордон нь ойр гэж сонссон. Мөн бидний замдаа амарч болох тосгон суурин зэргийг тэмдэглэсэн байна лээ. Юу ч гэсэн энэ хавиас морь олоод явцгаая"

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now