5. Минсог гэдэг

2.1K 406 91
                                    

Аз жаргалтай амралт минь дуусаж эрч хүч дүүрэн эргээд ордонд ирлээ. Одоо бол ямар л бол ямар ажил хиймээр эрч хүчтэй аз жаргалтай байна гээч.

Удаан уулзаагүй үйлчлэгч нартайгаа мэнд мэдэн инээмсэглэсээр өөрийн ажилдаа орлоо. Ахлах үйлчлэгч болсон болохоор өмнөхөөсөө хамаагүй ачаалал багатай байгаа. Юу юугүй шал тааз угаагаад гүйгээд байхгүй ерөнхийдөө зохион байгуулах талын ажил хийнэ.

Бас ордны чимэглэл, тавилгуудын байрлал, дээр нь тавих ваар сав, цэцэг зэргийг хаана хэрхэн байрлуулахаа шийднэ.

Ийм л ажлыг хийж байна даа. Өнөөдөр нэг чухал ажил дааж авсан нь хааны нарлах дуртай гадаах саравчийг чимэглэх ажил байлаа. Хаан эзэнтэй таарч байгаагүй боловч түүний гэх зүйлийг бэлдэн хийж байгаа нь нэр төрийн хэрэг байна.

Ямар ч байсан нэг өдөр түүний царайг холоос ч болов харж үргэлж магтаад байдаг Дэзигийн амыг таглах байхдаа гэж боддог ч энэ том ордонд тэр том дээдэстэй таарах магадлал үнэхээр л ховор гэдэг нь маргаангүй үнэн юм.

Саравчийг эхлээд маш сайн угааж цэвэрлүүллээ. Үүний дараагаад амьд цэцэгсээр чимэглэх ажилд оров. Манай улс хэт хүйтэн болохоор тэр тусмаа ордны гадна талбайд цэцэг амьд байлгана гэдэг ёстой л том сорил гэсэн үг. Тиймээс энгийн цэцэгсийг хүйтэнд тэсвэртэй байхад тусалдаг цасан түрхцээр бүрж байгаа нь нэлээд ажил болж байна. Зарим цэцэгсийг хөлдөөгөөд яг амьд мэтээр мөсийг нь нарийн сийлж авч тавьж байгаа.

=====

Бараг л бүтэн өдөржин цэцэгтэй зууралдсан болохоор бусад үйлчлэгчид ч нэлээд ядарсан харагдлаа. Гадаа ч нар жаргаж бүрэнхий болж ирлээ.

"Та нар явж  амар даа, одоо нарийн чимхлүүр ажлууд үлдсэн болохоор би өөрөө хийхээс өөр сонголтгүй. Сайн ажиллаа" гэж хэлэхэд тэд ч их ядарсан болохоор тэр байх үг дуугүй л толгой бөхийсөөр хурдан явцгаалаа.

Одоо хэдхэн сагс цэцэг зөөгөөд л зөв газарт байрлуулаад болоо болохоор өөрөө хийгээд дуусгачих байхаа.

Ордны дотор байдаг цэцгийн хүлэмжнээс хоёр том сагстай цэцэг бариад гарлаа. Би өөрийгөө овоо хүчтэй гэж боддог ч хоёр сагс цэцэг бол арай хүнд байсан байна гэдгийг замын голдоо л ухаарах шиг. Гэвч саравч хүртэл тэснэ дээ гэж бодсоор арай ядан явж байтал дээр ус цацуулдаг цэрэг ашгүй таарлаа.

"Хөөе хэнээ. . . . ХЭНЭЭ" гэж орилоход тэр эхлээд намайг таниагүй байх гайхсан янзтай над руу нэг харан эргэн тойрноо харж үзсэнээ

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now