[The end] 20. Цасан хатан ❄️

2.7K 471 145
                                    

Дотор орох мөчид яг л сүмд ороод ирэх шиг. Дэндүү тансаг харагдах гялалзсан тунгалаг мөсөөр бүрхэгдсэн том газар байв. Багана, хана, тааз, шал гээд л бүгд мөс байгаа харагдана.

Энэ чинь Аясичуудын шүтээн болсон уул шүү дээ! гэтэл уул дотор ариун сүм мэт харагдах ийм тансаг байгууламж байгаа нь үнэхээр итгэмээргүй бөгөөд ер бусын байв.

Өөрийн эрхгүй алмайран эргэн торноо харж байх үед минь Казэл авай "Их танхимд хүргээд өгөөч" гэж сулхан хоолойгоор хэллээ.

Түүний өвчтэй хийгээд сулхан сонсогдох хоолойгоор л бодит байдалдаа ирсэн би "Их танхим гэж хаана юм бэ? чигээрээ яваад байх уу?" гэж асуусаар урд харагдах гоёмсог хонгилоор алхана.

Казэл авхайн бие нэлээд тааруу байгаа бололтой над руу налан бие нь суларсаар байв. Би ч чадах чинээгээрээ хурдан алхсаар түүнийг Их танхим гэдэг нь  бололтой нэгэн том агуй руу орууллаа.

Агуйн гол хэсэгт яг л тэнгэр өөд мацаж байгаа мэт сунан байрласан болор чулуу байх бөгөөд агуйн таазнаас газар луу тэмүүлсэн маргад чулуу мөн адил болор шиг сунан байрласан харагдана. Маргад болон болрын хооронд багахан зай байх ба тэрхүү хэсэгт мөнхийн цасан ширхэг гялалзан харагдаж байв.

Энэ магадгүй Аясинортын хүч чадал, эх үүсвэр биз. . .

Харахад л нүд унаж, сэтгэл хөдлөм гоёмсог хийгээд гайхамшигтай зүйл байв.

"Мөнхийн цасан ширхэг үү? гэхдээ ийм томыг харж байгаагүй юм байна" гэж асуухад

Казэл авхай энэ удаад надаас холдон доош суугаад "Тийм ээ, мөнхийн цасан ширхэг. Гэрэлт сүлд болон газрын их энерги шингэсэн эд байгаа юм. Тэнгэрт үүсэж газарт буудаг бүх зүйлс энэ цасан ширхгээс хүч энергиэ авдаг. Цас бороо. . . .үүлс, тэнгэрээс бидэнд ирдэг бүх зүйлс. Тэнгэрийн орныг газартай холбож байдаг онцгой хүч чадал юм шүү дээ" гэж хэлээд бараг л мөлхөх шахан явсаар болор чулуунд очин хүрэхэд цасан ширхэг цагаан цэнхэр өнгөөр туяаран гэрэлтсээр түүнээс үүссэн гэрэл болроор дамжин Казэл авхайн бие рүү орлоо.

Саяхан л биеэ ч өргөх тэнхэлгүй байсан Казэл авхай хүч чадал нь эргээд ирсэн мэт нүд нь цэнхэр болж, үс нь тод цагаан болон гэрэлтсээр хөл дээрээ босоод ирэв.

Харсан зүйлдээ алмайран "Хөөх~ та. . .. таны бие зүгээр болчихлоо!" гэж хэлэхэд

Казэл авхай "Мангасууд зөвхөн Аясичууд руу бус манай шүтээл уул руу санаархаж байгаа. Хэрэв шүтээн уул тэдэнд эзлэгдэх юм бол цас бороо бохирдож яг л мангасуудын өөрөөсөө гаргадаг үхлийн шингэн шиг хортой болох болно. Хүрсэн бүгдээ ална гэсэн үг. Та хоёрыг аялалд гарсан байхад мангасууд мэр сэр үзэгдэх болж бид тэднээс ард иргэдээ хамгаалах дээр бүх анхаарлаа төвлөрүүлж байсан ч тэр бүхэн өнгөлөн далдлалт байсан гэдгийг мунхаг би саяхан л ойлгоод байна. Шүтээн уйлын ойр хавьд хэн ч ойртож зүрхэлдэггүй. Гэтэл мангасууд яаж гэдэг нь үл мэдэгдэх аргаар хэдхэн хоногийн дотор шүтээн ууланд тулаад ирж. Сая чи харсан шүү дээ, тэдний оромж шүтээн уулын бэлд тулаад ирсэн байгааг. Тиймээс би чамаас гуйх гуйлт байна. Бас захих зүйлс ч байна. Тэгээд л энд дагуулж ирсэн юм" гэв.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon