2. Гүйлгээ ухаангүй

2.2K 407 123
                                    

Ахлах авхайн дуудлагаар шинэ үйлчлэгч нар даган явлаа. Үйлчлэгчдийн байрладаг хэсэг ордны баруун талд байх бөгөөд нийт арван давхар хоёр жигүүр бүхий цайз байдаг юм. Мэдээж үйлчлэгч нар эрэгтэй эмэгтэй хүмүүс тул хоёр жигүүрт хуваан байрлуулна.

Харин өрөөний зохион байгуулалтын хувьд нэг өрөөнд гурван үйлчлэгч суух бөгөөд хэсэг харгалзахгүй холилдсон байдлаар оруулсан байлаа.

Дэзи "Өө~ чи бид хоёр тусдаа өрөөнд юм байна"

Лора инээмсэглээд "Зүгээр дээ, гэхдээ л ядаж нэг давхарт юм байна"

Дэзи "Тэр ч тийм шүү. Нэг давхарт байна гэдэг учиртай. Тэгээд тухайн өдрийн ажлаа хийгээд дуусгасан байхад үйлчлэгчдийн цайзад чөлөөтэй хүссэн юмаа хийж болдог гэсэн. Манай царайлаг хаан үнэхээр энэрэнгүй зөөлөн хүн байгаа биз" хэмээн ярзайтлаа инээхэд

Лора үл ялиг толгой сэгсрээд "Манай гэнэ шүү. Нээх дотно аятай"

Дэзи "Сэтгэлдээ бол хамгаас дотно. Тэр царайлаг төрх миний зүрхэнд сийлэгдэн үлдсэн" гэсээр гүнзгий санаа алдан зүрхээ дараа.

Лора үргэлж галзуу зүйл ярьж байдаг найзаа шоолох мэт хөнгөн инээснээ "Хааныг мөрөөдөж байхаар зүгээр л сэтгэл нийлэх сайн хүнтэй учрахаа бод. Бид одоо 25 настай. Энд арван жил ажиллаад гэртээ харихад 35-тай болно. Энэ бол гэрлэлтээс хоцрох нас. Тосгондоо буцаж очиход бидний үеийнхэн бүгд гэр бүлтэй болсон байна"

Дэзи дахиад л урт гэх чинь санаа алдаад "Наадах чинь ч үнэн шүү. Нээрээ л бодох ёстой асуудал юм байна. Куна эгч үнэхээр баян болсон хэдий ч одоо ч хүнтэй гэрлэж чадаагүй шүү дээ. Түүнд том дэлгүүр, тансаг байшин байгаа ч гэр бүл л байхгүй юм байна. Тэгэхээр хоёулаа энд байхдаа л хичээх хэрэгтэй юм байна даа. Угаасаа өөрийн тосгоны хэдэн хар юмаа мэдэх юм чинь өөр тосгоны царайлаг залуусыг хайсан нь дээр байх" гэхэд

Лора "Тэр ч тийм шүү, гэхдээ л эхлээд ажлынхаа учир зүйг олж, энд хөлөө олох хэрэгтэй"

Дэзи "Ахх~ ажиллах шаардлагагүй шууд л тэнгэрээс сайхан залуу гэр орон байшин савтайгаа бэлэн унаад ирдэг бол ханилан суугаад жаргах байсан юм"

Лора тэсэлгүй псс хийтэл инээгээд "Тэнгэрийн хаант улсаас цөлөгдсөн азгүй залуу унаад ирвэл яах уу?" гэхэд

Дэзи нүдээ эргэлдүүлэн "Цөлөгдсөн байсан ч яах вэ дээ. Гол нь манай энд амьд л тэсэж үлдвэл зол биз"  гэснээ өөрийн эрхгүй төсөөлсөн бололтой инээд алдав.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now