10. Чулуун нударга

2K 386 56
                                    

Саяхан л намайг алах гээд байсан хүн юу ч болоогүй мэт инээмсэглэж, энд сууж байгаа хаад юунаас болсныг нь мэдэхгүй ч сэтгэл хангалуун байгааг харах улам ойлгомжгүй хачин болгож байлаа.

"Т-Та бүхэнд юу болоод байгааг мэдэхгүй ч би маш их өвдөж байна" гээд эгц зогсох гэж хичээж байсан нуруугаа суллан доош суухад Минсог над дээр хүрч ирэн түшлээ.

Мэдээж хэрэг тэр ч бас юу ч ойлгоогүй болохоор царай нь эргэлзээ, гайхширлаар дүүрэн харагдана. Бас намайг гэмтсэнд санаа нь зовних мэт хөмсөг нь үл ялиг зангиран над руу чимээгүй ширтэнэ.

Энэ үед Волканы хатан "Өө тийм л дээ, намайг уучлаарай. Би тусалъя" гэж хэлээд бидэн рүү ирлээ.

Түүнийг ойртох мөчид айдас төрөн өөрийн эрхгүй биеэ хураан Минсог руу наалдана. Минсог ч бас намайг хамгаалах мэт мөрөөр тэврэн өөртөө наав.

Хатан бидний өмнө ирж зогсоод "Зүгээр дээ, би туслах гэж байна. Нуруугаа над руу харуулаад суугаарай. Бас их өвдөх болохоор хаантан та түүнийг барьж байх уу?" гэж хэллээ.

Би "З-Зүгээр дээ, байж байгаад өөрөө зүгээр болчих байх" гэж хэлэн хэрэггүй гэсэн харцаар Минсог руу харан толгой сэгсрэхэд

Минсог яг л асуух мэт Тэнгэрийн хааны зүг харлаа. Тэнгэрийн хаан инээмсэглэн толгой дохих мөчид Минсог миний хоёр гараас барин өөр лүүгээ харуулан суулгав.

Би "Хэрэггүй ээ, эрхэм дээдсээ! би зүгээр" хэмээн сандарсандаа дээш босох гэтэл хатан даашинзыг минь шууд л ураад хаячихлаа. Нуруу минь ил гарах тэр мөчид хатны гар нуруун дээр ирэв.

Төд удалгүй миний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй, хачирхалтай үл мэдэгдэх хэлээр ямар нэг юм уншиж эхэллээ. Яг л тарни шиг зүйл гэх юм уу. . . .үүний дараагаар хатны гараа тавьсан хэсэгт халуу дүүгэн, аажмаар хорсож эхлэв.

Хатан нурууны дээд хэсгээс доош чиглэлтэй гараа явуулах мөчид чулуун багана мөргөснөөс минь ч илүү ихээр өвдөж эхлэв.

Тэсгэл алдан "АААА~" хоолойн чадлаар орилон Минсогт бариулсан байгаа гараа авах гэж тийчилж эхлэхэд Минсог улам чанга барив. Хатны гараас зугтааж дээш босох гэсэндээ тийчлэх зуур хатны уншиж буй тарни шиг зүйл илүү чанга болон түүнийгээ дагаад ч тэр үү нуруу минь улам хүчтэй өвдөж байгаад хатан гараа авах мөчид өвдөлт ор мөргүй алга боллоо.

Гэвч биеийн минь хамаг хүч энергийг сороод авчихсан мэт өөрийн мэдэлгүй Минсог руу налан унаад өгөв.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now