17. Надад таалагдсан

2.1K 416 51
                                    

Сонссон зүйлдээ итгэж чадсангүй. Дээрээс нь Шиүмин тоглоом хийгээд байгаа мэт хөнгөн инээмсэглэл тодруулаад байсан болохоор бүр ч эргэлзэхэд хүргэлээ.

"Та тоглож байна тийм үү? тэр таны хойд ээж юм уу? эсвэл бага ээж ч юм уу? хаад угаасаа л олон хатан татвартай байдаг шүү  дээ. Ялангуяа хөгшрөх тусмаа улам залуу эхнэр авдаг. Тийм төрлийн ээж үү?" гэж асуухад

Шиүмин намайг шоолсон янзтай нэлээд чанга инээснээ "Манай аавд ганцхан л эмэгтэй байсан, тэр ч манай ээж"

Би "Гэхдээ хүмүүс яагаад Казэл авхайг таны эхнэр гэж боддог юм? аав чинь үнэхээр ганцхан хатантай байгаад тэр нь Казэл авхай байсан юм бол хүн бүр түүнийг мэдэж байх ёстой биз дээ? түүнийг ордонд 10 жилийн өмнө ирсэн гэж сонссондоо" гэхэд

Шиүмин "Миний талаар сайн судалжээ, би анхаарлыг чинь тэгж их татаа юу?" гэв.

Би "За юу гэж дээ, зүгээр л ордны хов жив гэдэг хаа сайгүй тардаг зүйл" гээд нүдээ эргэлдүүлэхэд

Шиүмин хөнгөн инээмсэглээд "Аав, ээжтэй минь гэрлэх боломжгүй байсан юм. Тэгээд л хүмүүс мэдэхгүй"

"Яагаад?" гээд өөрийн эрхгүй асуучихлаа.

Шиүмин "Авхай юм байж хааныхаа хувийн амьдралд арай л оролцоод байгаа юм биш үү? явж амар даа. Бид нэлээд урт замыг туулсан шүү дээ. Маргааш чамайг дуудъя. Тэр болтол амарч бай. Би ч бас амармаар байна. Дээрээс нь эх нутагт минь юу болоод байгааг ч судлах хэрэгтэй байна" гэж хэлээд намайг явахыг сунуулах мэт нуруу луу зөөлөн түлхэв.

=====================

Хааны амрах өрөө:

Казэл авхай сүү болон жигнэмэг барьсаар өрөөнд орж ирэхэд Шиүмин уншиж байсан зүйлээ тавиад ээж рүүгээ харан инээмсэглэв.

Казэл авхай түүний дэргэд суугаад "Аян зам нь сайн байсан биз дээ? ямар үр дүнд хүрэв?" хэмээн асуулаа.

Шиүмин "Амжилттай байсан. Лора-г цас хайлуулаад байгаа хүн гэж хардаж байсан ч тэр үнэндээ бидэнд туслах зэвсэг болж таарсан. Бага байхдаа санамсаргүй гартаа оруулчихсан чулуу нь мангасуудыг дардаг бурхны зэвсгийн нэг хэсэг болж таараад бид үлдсэн хэсгийг нь хайж олоод тэгээд ирлээ. Манай улсад аюул учруулаад байгаа зүйлийг үхлээр хооллогч тамын мангас байж магадгүй гэж дээд хаадууд таамаглаж байсан болохоор зэвсгийг бүрдүүлсэн юм. Буцаж ирээд л бидний таамаг зөв байсныг өөрийн нүдээр харлаа"

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now