15. Зоос

1.8K 433 57
                                    

Би "За за ямар ч байсан дахиад уйлаад эхлэхээс нь өмнө гарцгаая" гэж хэлээд түүнийг хөтлөн аль болох хурдан алхсаар цөөрмийн цаана гарлаа.

Цөөрмийн цаана гарахад ой тэс өөр болчих шиг санагдав. Цөөрмөөс цааш жаахан яваад л асар өндөр хүрхрээ байх бөгөөд түүнээс урсах нарийхан гол цөөрөм рүү цутгана. Мөн ойр орчин нь харанхуй ойгоос тэс өөр. Ус нь гэрэлтээд байгаа гэж хэлэхгүй ч нэгэн үл мэдэгдэх шалтгаанаас болж яг л өдөр нар тусчихсан байгаа мэт гэгээлэг харагдана. Өөр нэг хачин мэдрэмж өгсөн зүйл нь бид өчүүхэн жаахан болчихсон мэт санагдав. 

Учир нь модноос ч том харагдах өндөр мөөгнүүд, бас урьд өмнө нь харж үзэж байгаагүй хачин жигтэй ургамлууд гээд л тэс өөр ертөнцөд ирсэн мэт хачин мэдрэмжийг өгч байсан юм.

Учир нь модноос ч том харагдах өндөр мөөгнүүд, бас урьд өмнө нь харж үзэж байгаагүй хачин жигтэй ургамлууд гээд л тэс өөр ертөнцөд ирсэн мэт хачин мэдрэмжийг өгч байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Минсог бид хоёр хэн хэн нь анх удаа л ийм зүйл харж байгаа тул өөрсдийн мэдэлгүй уулга алдан ойр орчноо харна.

Гэхдээ энэ газар тийм гүн эсвэл удаан үргэлжилсэнгүй. Яг л нүдэнд харагдах энэ хэсэгхэн газар л ийм байх бөгөөд цааш явах зам, гарц юу ч байсангүй. Тэгэхээр бээлий энэ хавьд л байх ёстой гэсэн бодол буулаа.

Би "Гайхалтай юмаа"

Минсог "Тийм шүү, үзэсгэлэнтэй бас содон газар байна"

"Бээлий энэ хавьд байх ёстой доо. Цаашаа явсан зам лав алга. Бас энэ өндөр уулыг давах боломжгүй юм байна"

Минсог "Тийм шүү, би ч бас тэгж бодож байлаа. Эндээс эхлээд хайж эхлэх үү?"

"Тэгье, хурдан олох тусмаа нөгөө хэдийгээ хурдан суллах байх" гэж хэлээд бид бээлий байж болох хэсгүүдээр хайж эхэллээ.

Эцэст нь хамгийн том мөөгний доод хэсэгт дотогш орох  нүх байгааг харлаа. Хүн багтахаар хангалттай том нүх яг л агуйн ам шиг.

Бид дотор ороход харанхуй байсан тул Минсог богцноосоо мөсөн чулуу гаргаж ирэн гэрэлтүүлэв. Ийнхүү бид нарийхан яг нэг хүн багтахаар зайтай хонгилоор явсаар нэгэн жижиг агуй шиг харагдах өрөөнд орж ирэв. Өрөөний голд ямар нэг зүйл тавих зориулалттай тавцан шиг зүйл байх бөгөөд очиж харвал дээр нь ганц ширхэг зоос өөр зүйл байсангүй.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now