3. Гэрэлт гүүр

1.9K 371 50
                                    

Цочирдом үйл явдлын дараа хаан Шиүмин зөөлөн санаа алдсаар угаалгын өргөөнөөс гарлаа.

Түүнийг амрах өрөөндөө буцаж ирэх үед Казэл авхай хүлээн зогсоно.

Шиүмин "Энд байж ээ? явчихсан байх гэж бодож байлаа. Гайхалтай үзэсгэлэнтэй харагдаж байна" хэмээн инээмсэглэсээр түүний хацар дээр үнсэхэд

Казэл үл ялиг жуумалзан хойш ухраад "Юу вэ? эрхэм дээдсээ. Цэргийн хувцастай гарч байгаа харагдсан одоо бүр үйлчлэгчийн хувцастай явж байх шив" хэмээн шоолонгуй инээхэд

Шиүмин хүзүүгээ хөнгөн маажаад "Харин тийм ээ, ийм л юм болчихлоо" хэмээн инээд алдахад

Казэл эргэн түүн рүү ойртоод "Ямар ч хувцас өмссөн царайлаг харагдаж байна" хэмээн хацрыг нь илбэнэ.

Шиүмин ч аз жаргалтай гэх чинь инээмсэглэсээр "Энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй ганц л хүнийг мэдэх юм байна. Тэр хүн л өмссөн хувцас бүртэйгээ үзэсгэлэнтэй харагддаг. Бусдаар ч тийм хүн харж байсангүй" хэмээн үсийг нь илбэн инээмсэглэхэд

Казэл тааламжтай инээмсэглэл тодруулсаар "Зальтай амьтан шүү. Яаж хүний сэтгэл санаа засахаа мэдэх юмаа. Өрөөндөө хүлээлгэсэн алдаагаа ингэж засаж байгаа юм уу?" гэхэд

Шиүмин "Яалаа гэж дээ, би илүү гоё зүйл бэлдсэн. Ордны арын цэцэрлэгт бий. Очиж харах уу?" хэмээн асуухад

Казэл толгой дохисоор Шиүминий гараас сугадлаа.

====

Тэд хамтдаа ордны арын цэцэрлэгт ирэхэд  аварга том мөсөн баримал угтан авах бөгөөд үнэн хэрэгтээ энэхүү баримал Казэл авхайн дүр төрхийг сийлсэн гоёмсог бүтээл  байлаа. Үлэмж том хэмжээтэй, өөгүй тунгалаг мөсөөр сийлэн хийсэн энэхүү баримал дээр нарны алтан цацраг гэрлээ гийгүүлэн тусахад гялалзах мэт л улам өнгөлөг гайхалтай харагдана.

Үүнийг харан нэлээд гайхширсан Казэл уулга алдан "Яг адилхан болж" хэмээн инээмсэглэсээр Шиүмин рүү харахад

Шиүмин ч бас сэтгэл хангалуун инээмсэглэл тодруулсаар "Өөрийн гараар хийж өгнө гэж амласан биз дээ" хэмээн инээмсэглэлээ.

======================

Энэ үед. Ордны гадаа:

Бүтэн жилийн дараа гэр лүүгээ явах гэж байгаа хоёр найз баярлаж хөөрсөндөө хөл нь газар хүрэхгүй шахам л бөөн баяртай хотоор зугаална. Гэр бүл тосгоныхоо хүмүүст амттан, торго дурд, гоё чамин эд авч очих гэсэндээ тэр биз.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now