18. Үзэсгэлэнт хатан

2.4K 418 91
                                    

Өглөө сэрээд орноосоо босож амжаагүй байтал гэнэт хаалга нээгдэн хаан ороод ирлээ. Сандарсандаа бүр яах учраа олсонгүй. Дээшээ босох ёстой юу, хөнжилдөө шургах ёстой юу мэдэх юм алга.

Хаан хаа нэг тийш явах гэж байгаа бололтой хувцсаа сольсон харагдана.

"Т-Та энд яах гэж?" гэх хэдэн үгийг арай хийн эвлүүлсээр хэлэхэд

Шиүмин "Эрт орж ирсэнд уучлаарай. Гэхдээ мангасууд хангалттай их аюул учруулж байгаа болохоор бид аль болох хурдан бэлтгэл хийгээд дараа нь тэдэнтэй тэмцэх ёстой. Бид хотоос гарч бэлтгэл хийх хэрэгтэй. Одоо зэвсэг бүрэн болсон болохоор түүний хэрхэн ажиллуулах, хэрхэн удирдахаа сурах нь зүйтэй гэж бодож байна" хэмээн санууллаа.

Би хөнжлөөрөө биеэ ороосон чигтээ дээш босоод "Тийм шүү, би. ..  би ч гэсэн санал нэг байна. Одоохон. . ."

Шиүмин "Гадаа хүлээж байя" гэж хэлээд өрөөнөөс гараад явлаа. Тулааны бэлтгэл хийх тул биед эвтэйхэн, хөдлөхөд амар байх гэж бодоод энэ удаад банзал өмссөнгүй. Өмд хүрэм өмсөөд өрөөнөөс гарахад хаан хэлсэн ёсоороо гадаа хүлээж байлаа.

Одоо дөнгөж л үүр цайх гэж байна, тиймээс ч ордны шөнийн харуулуудаас бусдаар сэрүүн хүн бараг байхгүй үйлчлэгч, авхай нар бүгд унтаж байгаа. Ийм цагаар нууцаар гарч байгаа нь ямар нэг байдлаар бусдыг айдаст автуулахгүй, эсвэл хуурамч найдлага төрүүлэхгүй гэсэн санаа байх.

Хаан ч тэр, би ч тэр надад байгаа энэ зэвсгийн талаар олон хүнд зарлаагүй байгаа. Ядаж л зэвсгээ сайн эзэмшиж мангастай нүүр тулж чадах хэмжээнд очиж байж л бусдад итгэл найдвар өгөх нь зүйтэй.

==================

Бид Цайзат хотоос гаран "Цаст хөндий" гэх хүний хөлөөс зайдуу байх нутагт очлоо. Энд хаан надад бэлтгэл хийхэд зориулан үхсэн амьтан, хиймэл мангас зэрэг олон төрлийн урхи, бэлтгэлийн хэрэгсэл бэлдсэн байх бөгөөд бид шууд очоод л бэлтгэлээ эхэлсэн юм.

Шиүмин "Энэ удаад би чамд хичээл заана. Өөрт байгаа хүч чадлыг хэрхэн удирдах талаар. Энэ бол цэвэр оюун ухааны зүйл. Чиний оюун ухаанд зэвсгийг удирдах хүч чадал оршиж байгаа. Нэгт түүнийг мэдэр, хоёрт түүнийг зал" гэв.

Би "Ойлголоо, би хичээх болно"

Шиүмин "Сайн байна. Миний хувьд өөрийн хүч чадлаа мэдрэхийн тулд төсөөллөө ашигладаг. Яг л өөрийн биеийн эд эрхтнээ нүдээр харан ийм зүйл байна даа гэж мэддэг шиг, өөрийнхөө дотор оршдог хүч чадлаа ч бас тодорхой хэмжээний хэлбэр дүрс, эсвэл харагдах байдалтай болгож төсөөлдөг. Тийм зүйл дотор минь оршиж байгаа гэж төсөөлж эхлэхэд өөрийн мэдэлгүй биед байгаа хүч чадлаа мэдэрч эхэлдэг. Харин үүнийг дараа идэвхжүүлэх асуудал үлдэнэ. Хүч чадлаа ил гаргаж идэвхжүүлэхийн тулд өөрийнхөө оюун бодлоор өгч чаддаг нэг тушаал, эсвэл хөшүүргэ байх хэрэгтэй. Дотор минь орших тэр хүч ийм нөхцөлд ил гарч ирнэ  гэдэг ч юм уу бодол дотроо хаалганы түгжээг бий болгох хэрэгтэй. Зөвхөн чиний нээж чадах түгжээ"

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon