6. Эзэн хаан

1.8K 423 63
                                    

"Хаантаан!! Эрхэм дээдсээ!!" гэж орилолдсоор нүд ирмэх зуур л олон цэрэг намайг тойрон жад тулгасаар зогсох бөгөөд нөгөө цэргийг тохойгоос нь түшин босгов.

Би гайхсандаа юу болоод байгааг ойлгож чадахгүй сандрахдаа үхэж мэдэх нь гэх айдаст давхар автав.

"Б-Би. . . э-энэ юу болоод байна аа?" гэж уруул ам минь чичирсээр арай гэж хэлэхэд

Нөгөө цэрэг "Би зүгээр, холдоцгоо" хэмээн яг л тушаал өгч байгаа мэт хэлэв.

Түүнийг ийн хэлэхэд хүзүүнд минь жад тулган зогсож байсан цэргүүд зэрэг хойш ухарч түүнийг түшин босгосон  тансаг хувцастай эрхэм хөмсөг зангидан харж байлаа. Магадгүй тэр ноён эсвэл сайд байх.

Түүний тушаалыг үг дуугүй биелүүлж байгаа энэ зураглалд би арай гэж ухаан орлоо.

Тэр хаан гэж үү?

Одоо ч итгэж чадахгүй нь. . .

"Ч-Чи хаан юм уу?" гэж асуутал

Нөгөө тансаг хувцастай эрхэм "Муу дорд эм! яагаад хаантай хүндэтгэлгүй харьцаад байгаа юм?" хэмээн зандарлаа.

Одоо л дутуу хагас болоод байгаа байдлыг ойлгосон тул шууд газарт сөхрөв "Ө-Өршөөгөөрэй дээдсээ. . . . Б-Б-Би таныг хаан гэж мэдээгүй юм. Жинхэнээсээ шүү! би таныг гэж огт бодсонгүй" гээд толгойгоо өргөн түүн рүү харахад тэр надад хандаж огт үг дуугарсангүй.

Тэгсэн атлаа хажуудаа зогсох эрхэм рүү харан "Нөгөө бүсгүй чинь энэ юм уу?" гэж лавлах мэт асуулаа.

Тэднийг юу яриад байгааг мэдэхгүй ч амь нас минь үхлийн ирмэг дээр ирсэн гэдгийг л гадарлаж байлаа.

Амиа аврах гэсэн сүүлийн оролдлого болгож бүх буруугаа хүлээв.

Нэлээд чанга дуугаар "Өршөөгөөрэй дээдсээ, амь өршөө. Би. . . Би таныг хаан гэж мэдэхгүй ёс алдаж хар ажил хийлгэсэн байна" гэтэл

Хааны дэргэд зогсох эрхэм нүд нь байдгаараа томрон "ХАР АЖИЛ??" гэж орилох уулга алдах хоёрыг хослууллаа.

Би яах учраа үнэхээр олохгүй байсан юм "Таныг жаахан хүүхэд гэж андуураад загнах ёсгүй байсан юм. Бас цохих ч ёсгүй байж" гэтэл нөгөө хүний нүд бараг л аяганаасаа бүлтгээд гараад ирсэнгүй.

"Хаан эзнийг зандарсан гэнэ ээ? бүр цохисон гэж үү?" хэмээн өндөр дуугаар асуухад нь

Би ч улам сандарсан тул "Б-Бас ус цацсанд уучлаарай"

"УС ЦАЦАХ АА?"

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now