7. Бид ирчихсэн байна!

1.9K 365 54
                                    

Волкан?? хуурай газрыг захирдаг хамгийн том хаант улс биш үү?

Бурхан минь гэж би улсаасаа гараад зогсохгүй хуурай газрын хамгийн том хаант улсад очиж үзэх нь байна шүү дээ.

Ном зохиол, түүхийн бичвэр дээрээс уншиж мэдсэн бүх зүйлээ бодитоор нь харах нь байна!

Ийм бодол орж ирэх мөчид л нойр минь тэнгэрт нисээд одчих шиг. Орондоо яаж ч хичээж нүдээ аньж хэвтсэн огт унтсангүй.

Гадаа үүр цайхтай зэрэгцэн шууд л бослоо. Холын аянд гарах тул урт даашинз тохиромжгүй. Өвдөг хүрсэн хормойтой богино даашинз, уул ус ямар ч газраар явж болох учир урт түрүүтэй, хөлд эвтэйхэн гутал өмсөв. Замдаа юм идэж л таараа гэсэн бодолтой богцондоо жаахан идэх юм хийгээд шууд л хааны өрөө рүү явлаа.

Өчигдөр уулзсан өрөөндөө очин хаалга тогшиход хариу байсангүй. Бас гадаа нь хамгаалагч байгаагүй болохоор шууд л дотогш орчихлоо.

Хаан өчигдөр эндээс гарч ирсэн гэж бодоод өрөөн дотор байсан нөгөө хаалгыг нээгээд ортол хаан яг орноосоо босож таарсан юм. Дотуур хувцаснаасаа өөр хувцасгүй зогсох хаан үнэхээр цочирдсон байдалтай цээжээ дарсаар над руу том харлаа.

"Ч-Чи чинь! энд юу хийж яваа юм?" хэмээн асуув.

Би "Маргааш Волкан руу явна гэж та өөрөө хэлсэн биз дээ? одоо өглөө болчихсон. . . .ер нь бол маргааш болчихсон гэж хэлэх гээд л" гээд инээмсэглэхэд

Хаан орныхоо цаана байх буйдан дээрээс урт халаад авч өмсөөд "Маргааш гэдэг чинь өглөө өдөр, оройн аль ч цагт байж болно гэсэн үг! би өөрөө чамайг дуудах ёстой байхад яагаад чи том толгойлоод хүрээд ирж байгаа юм? тэгээд ч одоо цаг хэд болж байгааг мэдэж байна уу!?" хэмээн  асуулаа.

Би "Үүр цайснаас хойш хагас цаг өнгөрч байна" гэж сулхан хэлэхэд

Хаан хөнгөн санаа алдаад "Өдийд ордны үйлчлэгчид, цэргүүд ордонд байгаа хүмүүс ч ер нь нээх босоогүй байдаг юм л даа. Ихэнх хүмүүсийн унтаж байдаг цаг!" хэмээн яг л анхааруулах мэт хэллээ.

Би "Гэхдээ та бид хоёр хоёулаа босчихсон байна шүү дээ" гэхэд

Хаан "Чи ёстой!" гэснээ уртаар санаа алдан

"Өрөөндөө очоод байж бай, би явах цаг болохоор хүн явуулж чамайг дуудна" гэв.

Би "Г-Гэхдээ явах цаг болоогүй хэрэг үү? би бодохдоо-" гэтэл хаан үгийг минь таслаад

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now