9. Тэр мөн байна

1.7K 395 61
                                    

Хаан "Биднийг тоссонд баярлалаа" гэж хэлээд чоно руу дөхөв.

Волканы чоно миний төсөөлж байснаас ч том, үлэмж биетэй араатан байлаа. Тиймдээ ч айснаасаа болж нэг л сайн ойртож чадахгүй байв.

Намайг эргэлзэж байх зуур хаан аль хэдийн чоно дээр суужээ.

"Лора суу" гэж хэлэхэд нь айж байсан ч аажмаар дөхсөөр дэргэд нь очих үед чоно доош хэвтэж өгөн би түүний дээрээс гаран суулаа.

Биднийг суух мөчид л чоно маш хурдтай явж эхлэв. Бидэнд 4 өдөр туулахаар зам үлдсэн байсан ч чоно унасан болохоор нэг бүтэн өдөр давхиад л маргааш өглөө нь нар мандсаны дараа  Волканы нийслэлд очсон юм. Төсөөлөөгүй хурдаар аялсан болохоор ч тэр үү халууцаж байгаагаа мэдрэх сөхөөгүй салхи татуулан давхисаар бид ирлээ.

Нийслэлээс холгүй байрлах хааны ордон дөхөх тусам уулга алдам үзэсгэлэнтэй харагдана. Үргэлж цас мөсөнд дарагдсан байдаг, асар том хадан цохио хавцлаас өөр тодорхой үзэгдэх зүйлгүй манай нийслэл болон хааны ордны хажууд эсрэг гэмээр үзэсгэлэнтэй хийц загвартай ордон угтсан юм.

 Үргэлж цас мөсөнд дарагдсан байдаг, асар том хадан цохио хавцлаас өөр тодорхой үзэгдэх зүйлгүй манай нийслэл болон хааны ордны хажууд эсрэг гэмээр үзэсгэлэнтэй хийц загвартай ордон угтсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өөрийн эрхгүй уулга алдан "Энэ чинь хааны ордон биш дахиад нэг хот байна шүү дээ" гэсээр алмайран харахад

Минсог "Хуурай газрыг захирдаг хамгийн том хаант улс шүү дээ. Ордон нь ийм байх нь тодорхой. Хүн амын хувьд ч бусад хаант улсуудаас хэд дахин их хүн амтай" гэж хэлэв.

Би "Аан тийм байх л даа" гэхтэй зэрэгцэн

Биднийг дагуулж яваа цэрэг "Бас хуурай газрын хаант улсуудад чиглэсэн маш олон бодолго, үйл ажиллагаа явуулдаг тул тэр бүгдэд зориулсан тусгай алба, ордон байдаг юм. Үндсэн ордон маш олон жигүүртэй, дагалдах цайз болон тусгай өргөөнүүд ордны хашаан дотор байрладаг"

Би "Ммм. . .Газрын хаант улсуудын нэгдсэн нийслэл байх нь хамгийн том ордон" гээд инээмсэглэхэд

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now