4. Захидал хүлээж байя

1.9K 374 50
                                    

Шиүмин "Хаанд баавгайн дах өгөөрэй" хэмээн тушаахад түүнийг дагалдан гарч ирсэн туслах Тэнгэрийн хаанд том цагаан дах нөмрүүллээ.

Шиүмин "Дээдэс таныг ирсэнд баяртай байна. Дотор орж байгаад ярилцах уу?" хэмээн ордон руу урихдаа хажуудаа яваа ахлах авхайд хандан

"Зочдын танхимд Кажу асаа" хэмээн тушаав.

Тэнгэрийн хааныг дагуулан орсон танхим нь дөрвөн талдаа ил зуухтай. Тэрхүү ил зуухнуудад Кажу хэмээх мөсөн хаант улсад л ганцхан асаж чаддаг өвөрмөц галыг асаасан байх бөгөөд өрөө харьцангуй дулаахан байлаа.

Аясичууд биеийн дулаан өндөртэй хүмүүс тул хоёр хаад мэнд мэдэж цай уух зуур л үйлчлэгч, харуул зэрэг өрөөнд байгаа бусад хүмүүсийн хөлс гоожсон харагдана.

Үүнийг анзаарсан Шиүмин үл ялиг инээмсэглээд "Та нар гар даа. Биднийг үлдээ" хэмээн тушаахад өрөөнд байсан хүмүүс баяртай гэх чинь хурдхан гарцгаалаа.

Бэкхён том дахаа тайлан тухлан суухдаа "Чиний хөлс гоожихгүй байх чинь?" хэмээн сониуч асуулт тавихад

Шиүмин "Биеийн дулаанаа удирдах дасгал хийж байгаа. Хүссэн үедээ хөргөж, бас дулаанаа барьж чадаж байвал давуу талтай шүү дээ"

Бэкхён "Казэл чамд зааж байгаа байх нь ээ?" хэмээн инээмсэглэв.

Шиүмин "Тийм ээ,  тэр бүгдийг чаддаг шүү дээ" хэмээн үл ялиг жуумалзав.

Бэкхён "Аясинортод ирээгүй удсан байна" гэсээр өрөөг тойруулан харна.

Шиүмин "Ер нь л бид уулзаагүй удсан байна. Хамгийн сүүлд дээдэс таны хурим дээр л уулзсан юм байна. Тэр үед Волканы хаан дүүтэй чинь сүй тавьсан гэж зарлахад үнэхээр цочирдсон шүү. Удахгүй дайнд орох нь ээ гэж бодож байлаа. Гэтэл Чонон сүлд дахин мандаж, хоёр сүлд хуучных шигээ дэлхийг эв нэгдэл доор захирдаг болсон нь үнэхээр том үйл явдал байсан"

Бэкхён "Тэр ч тийм шүү. Би ч бас дайны талаар л бодож байлаа. Бас үнэхээр дайн болсон бол Аясинорт миний хамгийн том хөзөр болох байсан. Азаар дүү минь жинхэнэ хайр сэтгэлтэйгээ учирч өөрийн байх ёстой газрыг олсон. Бас дүүгийн минь хүч Чонон сүлдний алга болсон тал хүч байсанд би их гайхсан шүү. Дүүгээсээ өөр хэнийг ч тийм хүч чадал гаргаж байгааг хараагүй гэтэл Волканы хаан түүнтэй ижил хүчтэй гэдгийг мэдэх ёстой том цочрол байсан. Чиний таамаг ч тоглоом биш байсан шүү" хэмээн толгой сэгсрэн инээд алдана.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon