14. Онгон зүрх

1.8K 407 72
                                    

Кёнсүү "Бид цаашаа явах хэрэгтэй" хэмээн түрхэн зуур цочирдсон байсан бүх хүмүүсийг эргээд хэвийн байдалд нь орууллаа.

Инбинь "Тийм шүү явах хэрэгтэй. Гэхдээ тэд зүгээр байгаа? үнэнийг хэлэхэд би тэдний өнгөрсөн, одоо, ирээдүй гээд юуг нь ч харж чадахгүй байна" гэж хэлэхдээ тэр илүү түгшсэн харагдана.

Кай түүний мөрөөр тэврээд "Зүгээр дээ, тэд зүгээр байгаа гэдэгт итгэлтэй байна. Барьцаат учиг үргэлж эрсдэл дагуулдаг ч эцсийн шалгуур хүртлээ аюулгүй байдал. Бээлийг авах хүн яахаас л шалтгаалах байх. Одоохондоо зүгээр гэдэгт итгэлтэй байна" гэж хэлэхэд Инбинь хөмсгөө үл ялиг зангидсаар гүн гэх чинь санаа алдаад толгой дохилоо.

Ийнхүү Кёнсүү газарчлан бид цааш явлаа.

Энэ зуур би Минсог руу ойртон "Бээлий авах хүн нь бид биш байгаасай тэ? би лав замдаа үлдэхийг илүүд үзнэ" гэхэд

Минсог "Үгүй дээ, бид бээлийг авах хүмүүс нь байх ёстой. Эцсийн эцэст энэ аян бол чи бид хоёрын туулах ёстой даваа" гэв.

Тэрхэн зуур амиа хичээсэн бодол тээснээ мэдсэн даруйдаа "Т-Тийм юм байна. Тэд сайхан сэтгэлээр тусалж байгаа шүү дээ. Би тэнэг зүйл бодсон байна" гэж хэлэхэд

Минсог үл ялиг инээмсэглээд "Зүгээр дээ, аюул дунд хүн бүр л айж, өөртөө хамгийн аюулгүй гарцыг олох гэж хичээдэг" хэмээн сэтгэлийг минь засав.

====================

Цааш явах тусам ой улам харанхуй болж байлаа. Сүүлдээ хоёр алхмын цаана яваа хүнийг ч харахад бэрх болж ирэв.

Кёнсүү "Хайрт минь олсоо өгөөч" гэхэд ЛимЛим үүрч байгаа богцноосоо олс гаргаж ирж өглөө.

Кёнсүү "Түнэр харанхуйн хэсэг рүү одоо орох гэж байна. Энд та нарын хэн нь ч юм харж чадахгүй тиймээс аюулгүй байдлаа  бодож  олсоор бэхэлцгээе. Бэлхүүсээрээ энэ олсыг цувраад уячих. Тэгээд болж өгвөл ойр байгаа хүнээсээ хөтлөөд яваарай. Би та нарыг замчлах болно" гэв.

Бүгд түүний хэлснээр хийж ЛимЛимийн өгсөн олсоор Кёнсүүгаас эхлээд цувран уяж эхэллээ. Ийм нөхцөлд хэлэхгүй байх арга байсангүй.

"Энэ олс яг баталгаатай биз дээ? хамгийн сүүлд ЛимЛимээс олс аваад бид ордны ханан дээрээс уначихсан л даа" гэж болгоомжлон асуухад

Ийм зүйл сонссондоо огт гайхахгүй байгаа Кай Инбинь, Кёнсүү нар толгой сэгсэрсээр инээмсэглэж байгаа харагдав.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S7 👑 [🏰 Ice Fantasy ❄️]Where stories live. Discover now