"1"

11.9K 503 9
                                    

Бүхний эхлэл. Би тэр чигтээ түүний хувьд амьдралд нь байж болшгүй, биед нь нэг метрээс ч илүүтэй ойртож боломгүй тийм л муу охин.

Та нарын мэддэг муу охин миний өөрийгөө нэрлэсэн муу охиноос хэрхэн ялгаатайг мэдэцгээе.

Шинэ их сургуульд орсноосоо хойш бүтэн 1 жил би түүнтэй сард ганц, хоёрхон тааран царайг нь харж өнгөрдөг байснаас өөрөөр ямар ч харилцаагүй байлаа. Би ч түүнийг харах үедээ л гэнэт санан хэд хоног бодолдоо ханьсаж байгаад тавьж явуулдаг, өөрөө ч бодлоосоо тавьж явуулсанаа анзаардаггүй тийм л энгийнээс ч энгийн нууцхан шохоорхол.

Өмнө нь хэн ч намайг тийм харцаар харж, тийм үгс хэлж тэр зүйлс нь надад хүндээр тусаж байсан удаагүй. Анх удаа л миний байнга хийгээд дадал болчихсон зүйлс минь үнэхээр тийм жигшмээр, тэгж хармаар, тэгж хэлмээр зүйлс юм байхдаа гэх бодол орж ирж билээ.

Тэр надад дургүй. Тэр намайг үзэн яддаг. Тэр намайг харахыг ч хүсдэггүй, үгүй ээ буруу. Тэр намайг оршин тогтнож байгааг мартчихдаг. Юу ч хийсэн түүний хувьд би танихгүй эрээ цээргүй охин шиг л байдаг. Үргэлж. Би бодохдоо бид дурлалцана гэж бодсон. Өөрийгөө тэнгэрийн амьтан гэж бодоод ганц ирмээд, жоохон гэнэн зан гаргачихвал бусад шиг хүрээд ирнэ гэж бодсон. Дараа нь бид тус тусынхаа замыг хөөнө. Учир нь би хэн нэгнийг хичнээн догдлон сэтгэлдээ багтаасан ч тэднийг минийх болох талаар бодож эхлэх үед нь залхчихдаг.

Хүний юм, хүнийх байхдаа сайхан. Танихгүй хүн танихгүй байхдаа сайхан гэдэг үг байдаг бил үү? Одоо минийх болчихлоо гэсэн бодол бодогдох төдийд л бүх зүйлс утгагүй болж эхлэнэ.

Зорилгоо биелүүлчихсэн хүн чинь шинэ зорилготой болох хэрэгтэй биздээ. Зорилго чинь чамайг насан туршид уйдаахгүйгээр мөрөөдөлд хүргэх шат байх ёстой. Гэтэл миний мөрөөдөл ч тодорхой бус зорилгууд минь ч түр хугацааны урсдаг шат аятай. Би тэнд зогсож буйгаа харуулан урагш нэг алхана, харин тэд доороос хөлөө ч нугалахгүй хүрээд л ирдэг.

________

Шинэ хичээлийн жил, шинэ семестр. Би үнэндээ өөрийнхөө сурч буй мэргэжлээ яг юу болох, юу хийдэг гэдгийг ч мэдэхгүй аав сураадах гэсэн болохоор энэ удаа дахиж алдвал би бүр мөсөн дуусна гэдгээ л мэдэх тул зүгээр л хэлснээр нь байхыг хүссэн.

Өмнө нь жүжигчин болно гэж амьдралынхаа 1 жилийг хий дэмий Англи дах урлагийн сургуульд өнгөрөөж багагүй өөрийгөө алдаж байсан удаатай.

"И Тэюун. Шалгалтуудаа сайн өгч, бие даалтаа заасан хугацаанд хураалгаад, ирцээ бүрэн авбал надаас айгаад байх юм байхгүй.  Ганц л тас байхыг зөвшөөрч байна. Үгүй бол унана. Би тоглоогүй гэдгийг дээд ангийнхан чинь хэлээд өгчих байх. Хичээлдээ орцгооё ..."

Олон таван үггүй тэр байтугай бяцхан мишээлт ч байхгүй түүний танилцуулгын дараа би түүнийг сонгосон. Багш гэх цензур надад түүний халуухан байдлын хажууд юу ч биш мэт санагдаж билээ.

A/n: Шинэ оноо шинэ зохиолтой эхлүүлнэ шүү. Нэг юм хэлэхэд энэ зохиол бичигдээд дуусчихсан давтан хэлье аль хэдийнээ дуусчихсан. Би сэт, вотэ зааж эхлэхээр шийдсэн бөгөөд хүрсэн тохиолдолд шууд оруулах болно.

Тэгэхээр яасан байх нь уу та нар өдөрт хэдэн ч хэсэг уншиж болно оо гэсэн үг. Дараагийн хэсгээс эхлээд vote, comment заанаа.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now