"30"

3.9K 323 12
                                    

Орой нь Тэюуны дуудлага зурвасийг тоолгүй хөгжим сонсон хичээлээ хийн сууж байхад мөрөн дээр хүн гараа тавин эргэж харахад тэр зогсож байлаа. Би тоолгүй урагш харахад тэр чихэвчийг минь салгаад сандлыг минь эргүүлж харуулав.

Тэюун "За уучлаарай Жи-й, би үнэхээр тэнэг юм хийчихэж"

"Чи юу хийсэн юм"

Тэюун "Ингэж их хичээж байгаа чамайг бодолгүй нэг тэнэг юмнаас болж уурлуулчихлаа миний буруу би уучлалт гуйж байна"

"Хийчихээд" би санаа алдан хэлээд "Хоолоо идсэн үү"

Тэюун инээмсэглэн "Үгүй ээ ажлаа тараад шууд ирж байна, ээж чинь хоол хийж байналээ намайг бас урьсан"

"Тэгвэл идэцгээе"

Тэюун "Хичээлээ хийж байгаа чинь сайхан харагдаж байна"

"Та нарын ачаар өнгөрсөн хэдэн хоног хичээл ч хийгээгүй болохоор надад нөхөх юм өчнөөн байна"

Тэюун "Би туслана аа, маргааш эхлээд эмнэлэг орж шархыг чинь цэвэрлүүлнэ тэгээд манай ажил руу явцгаая"

Би толгойгоо сэгсрэн "Өөрөө явчихнаа надаас болоод дандаа ажлаа хойш нь тавихгүй ойлгосон уу, үгүй гэсэн хариу авахгүй"

Маргааш нь би хичээлээ таран эмнэлэг орон шархаа цэвэрлүүлэв.

Хэчан "Эдгэрэлт чинь удаан ядагдаж байна шүү. Ууг нь өдийд бараг л айх айдасгүй болсон байх ёстой ч нөгөө юмнаас чинь болоод жоохон удаан эдгэж байна. Дархлаа чинь муудсан гэсэн үг. Дахиад 7 хоночвол бараг л гүйцэт аних нь болгоомжтой байгаарай"

"Та яаж?"

Хэчан толгойгоо сэгсрээд "Чамаас шинжилгээ авж хагалгаа хийсэн хүн чинь би шүү. Санаа зоволтгүйдээ залуу насанд юу эс хийж үзхэв тийм биздээ" тэр нүдээ ирмэв.

Эмнэлгээс гаран тэдний ажил руу явлаа. Би өөрөө хийчихэж чадах ч түүнтэй байх нь надад тухтайгаас хойш хоёр талд нэг нь ажлаа, нэг нь хичээлээ хийж байхаар цугтаа хийвэл амар. Түүнд идэх юм замаасаа аваад цахилгаан шатанд суухад Дахи гэгч өнөөх хүүхэн араас орж ирэв.

Би ч тоолгүй урагш харан зогсоход намайг хажуунаас дээрээс минь доош хүртэл сонжсон байртай харсаар "Тэюун дээр ирж байгаа юм уу"

Би толгой дохив.

Дахи "Чамтай түр уулзаж болох уу"

Би түүнрүү нэг хараад толгой дохисноор түүний өрөөнд орж ирэн тэр урд минь цай тавив.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now