"7"

3.9K 362 8
                                    

"Жоси" намайг дуудахад би түүнрүү үхлийн харц илгээн "Новш гэж Хусог битгий наад тэнэг нэрээрээ дуудаж бай гэж би чамд дахиж хэлэхгүй шууд л алж орхино гэж мэдээрэй" би тамхиа сорсоор хэлэв.

"Хөөрхөн л нэр шдээ. Жинхэнэ бидний бүтэн тивийн цаана бужигнуулж явсан үеийнх биздээ" тэр тамхиа татаж дуусан амандаа шоколад чихнэ.

Бид анх Англид танилцаж миний тэнд ашиглаж байсан нэр Жосилэн байсан. Харин энэ тэнэг намайг одоо хүртэл тэгж дуудсаар байдаг?

"Ким Жи-й" биднийг сургуулийн үүдэнд нарлан зогсож байхад хайрт багш минь намайг дуудав.

"Чи үнэхээр зүгээр үү хонгор минь тийм зүйлийн дараа би түүнийг чамайг гэмтээх--" Хусог надаас асууж байхад нь би түүнийг зогсоов.

"Зүгээрдээ дараа яръя" би тамхиа дуусгачихаад түүнрүү инээмсэглэн зогсоно.

3 хоногийн өмнө Хусог даалгавраа амжилттай биелүүлэн түүнтэй шүлсээ нэгтгэж амжсан ба дараагийн хоёр өдөр нь тэдний болзоо болж энэ бүхний төгсгөлд тэд унтаад дууссан.

"Чи бяцхан матаач өлөгчин. Чи юу хийж байгаагаа мэдэж байна уу" тэр намайг өрөөнд нь орсон даруйд гарыг минь зуурсаар хэлэв.

Би түүнийг боль ч гэж хэлсэнгүй. Аяандаа түүний гар сулрах нь тодорхой шүүдээ.

Тэр гараа аван үсээ сэгсийлгэсээр зангиагаа суллаад дараа нь амандаа тамхи зуун цонхоо онгойлгон урд нь зогсоно.

Ууг нь ч миний сонирхлын сайхан амьтан шүү. Даан ч гэсээр би дотроо бодон жуумалзаад түүнийг хэсэг тайвшрахыг хүлээж байгаад сандал дээрээ очин хойш нүдээ анин суухад нь түүнрүү дөхөв.

"Хайртай эмэгтэй чинь өөр нэгэнтэй унтсанд миний буруу байгаа гэж үү? Би зүгээр л харсан бүхнээ хэлсэн"

"чамайг зүгээр нэг явж очоод харна гэдэгт чинь би итгэх юм шиг байна уу"

"За яахав би хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрье. Гэхдээ би үнэхээр тийм зүйл болчихно гэж мэдээгүй. Харин ч надтай адилхан хогийн өлөгчин хажууд чинь байсныг хэлж өгсөнд баярла заюу"

"Үнэхээр галзуу юмаа чи, гэхдээ юу гээч намайг хуурсан хүнд би яс махнаасаа дургүй. Ялангуяа танай тэнэг секс хамтрагчтай бол бүүр ч уур хүрч байна" тэр хэлэхэд нь би дараагийнхаа алхамд орлоо.

Түүний өвөр дээр суугаад уруулыг нь эзэмдэх.

Тэр намайг түлхээд яг л өмнөх шигээ хөмсгөө зангидаж байсан.

"Тэгж араараа тавиулчихаад хариугаа авах хэрэгтэй биздээ" би хуруугаа түүний цамцны товчоор гүйлгэн шивнэв.

Би угаасаа түүнтэй унтахгүй ч гэсэн түүний уруулд хүрэх үедээ өөр зүйл мэдрээд байдаг юм.

"Бос эсвэл аваад шидчихнэ шүү" би түүний хариу болгон дахин уруул дээр нь үнсэхэд тэр энэ удаа түлхэлгүй зүгээр л сууна.

"Хөөе!" би уруулаа барьсаар түүний өвөр дээрээс босоод түүнрүү муухай харц шидлэхэд тэр мөрөө хавчаад инээв.

"Тэнэг амьтан, шоолж л бай за!" би түүнд хэлчихээд гарч яван замынхаа талдаа орсон хойноо түүнийг инээснийг санаад дороо зогсло. Новш гэж түүнийг бантахыг харах сайхан боломжоо алдчихсан байна шдээ.

Жоохон хүүхэд шиг уйлагнан доороо нэг дэвсэж аваад цааш явах түүнийг араас харж байсан Тэюун дахин шоолж инээчихээд өрөөрүүгээ буцан оров.

Сургуулиас гарахын даваан дээр утас дугаран авсан даруйдаа би Хусогт "Би зүгээр ээ одоо харих гэж байна"

"Одоо зүгээр биш болох байх. Сонс Жос, Тэмин ирчихэж, сая тэр надтай уулзаад явсан одоохондоо охидын нойл ч юмуу нэг газар олоод нуугдаж бай очлоо"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now