"5"

4K 424 17
                                    

"Толгой өвдөөд байна"

"Тэгээд"

"тийм болохоор битгий олон юм яриад бай"

"Маргааш чи байцаалтанд орно нэг л үг алдаад хэлчихвэл бүх зүйл дуусна. Хохирогч ухаан ороогүй болохоор байцаагдахаас өөр аргагүй. Тийм болохоор тархи чинь заадсаараа хуваагдсан ч хамаагүй миний ярихыг бас энд бичсэнийг нэг ч үг үлдээлгүй цээжил"

__________

"Чи ийм ч юм хийчихэж чадахгүй хэрэг үү!" яг одоо тэр надруу хашгарч байна. Би байцаалтан дунд буруу үг хэлчихсэн.

"Би ууг нь зөндөө уншсан ч яагаад ч юм тэгж хэлэх ёстой байсан шиг санагдаад" би толгойгоо барьсаар хэлэхэд тэр "Чиний дуртай зүйл чинь чамайг ийм болгож байгаа юм"

Тэр ширүүхэн ингэж хэлчихээд гараад явлаа.

Тэр миний хажууд сууж байсан болохоор алдааг минь тэр дороо засаж амжсан. Тэгээд засчихсан байж л саяжингаа надад үглэж байгаад гарав. Ааш муутай амьтан.

________________

"Өлсөөд байна ирэхдээ пизза ч юм уу, тахиа эсвэл хятад хоол аваад ир" би үнэхээр өлсөөд байсан болохоор түүнээс гуйлаа

"Чи сая надад тушаасан уу тэгээд бас чамд яагаад миний дугаар байгаа юм, бас би яагаад чамд хүссэн зүйлийг чинь аваачиж өгөх ёстой юм" би түүнийг үнэхээр үглээ гэдгийг хэлж байлуу? Тэр үнэхээр хэрүүлч.

"Нэгдүгээрт эмнэлгийн хоол таалагдахгүй байна, хоёрдугаарт намайг эмнэлгээс гаргахгүй байна, гуравдугаарт намайг энэ эмнэлэгт эргэж ирж байгаа хүн алга, дөрөвдүгээрт би гэрийнхэндээ бүр мөсөн хаягдсан болохоор надад сохор зоосч алга намайг жоохон өрөвд" би түүнээс хариу хүлээлгүй шууд л утсаа таслав.
_______

"Арай ч дээ" түүнийг гар хоосон хэдэн цаас бариад өрөөнд минь орж ирэхэд би уулга алдсаар орон дээрээ тийчлэлээ.

Тэр намайг юу хэлснийг ч тоосонгүй "Цагдаагийн газраас ярьсан, шүүх хурал 14 хоногийн дараа болохоор болсон" тэр гаран дахь цаасаа миний орлуу шидчихээд өөрөө буйдан дээр хөлөө ачин сууна.

"Би чамайг арай ч дээ гээд байна" би бараг л түүнрүү урам хугарсан харцаар хараад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтэв. Би горьдчихсон. Түүнийг ямар нэгэн гайхалтай үнэртэй зүйлтэй орж ирнэ гэж би үнэхээр итгэлтэй байсан юм.

Би огцом хөнжлөө доошлуулахад тэр бага зэрэг цочив.

Би тэгээд хажуугийн шүүгээн дээр байх эмнэлгийн утсанд ууртай гэгчинь Хусогийн дугаарыг хийж эхлэлээ.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now