"27"

4.1K 345 10
                                    

"ЭНД ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ ТҮҮНИЙГ ХААШ НЬ АВЧ ЯВАХ ГЭЖ БАЙГАА ЮМ, ТҮҮНЭЭС ХОЛ БАЙ"

Тэюун хонгилоор орилсоор тэдэн рүү очиж байхад "Хөөе би энэ эмнэлэгт чинь дургүй, гэртээ харимаар байна"

Орон дээр түрүүлсээр гарч байсан Жийгийн хоолой Тэюуныг байранд нь гацаав.

Жи-йг толгойгоо өндийлгөн хажуу тийш  Тэюун руу харахад Тэюун тэр дороо эргэж харан хурдтай алхсаар цааш яваад өгөв.

•Жи-й•

Би "Ээж та түүн дээр очоод аваад ирээч тэгэх үү, тэр их айсан харагдаж байна"

Өөрийгөө Тэюуны найз гэж танилцуулсан эмч инээмсэглэсээр "Чамайг биеийнхээ чилээг гаргангаа шат хүртэл алхахад би болно гэж бодож байна, түүнийг шатны хажууд уйлаад сууж байгаа гэдэгт мөрийцсөн ч яахав" гэсээр нүдээ ирмэн намайг босоход туслав. Эгчид түшүүлэн удаан гэгчинь алхсаар шат руу гарах хаалгыг эгч нээж өгөхөд би харсан зүйлээсээ болоод нүд минь бүрэлзээд эхлэлээ.

Арай ч үгүй байлгүйдээ гэж бодсон ч тэр үнэхээр шатан дээр чимээгүйхэн сууж байсан юм. Би эгчийг явж болно гэж хэлэхэд тэр бидний чимээгээр нааш харсан даруйдаа нүд нь томрон "Чи энд яагаад босоод явж байгаа юм хэн чамайг болно гэсэн юм" гэсээр босож ирээд намайг зөөлөн тэвэрсээр буцан алхлаа.

Тод гэрэлд түүний улайсан нүдийг хараад би хүзүүгээр нь ороосон гараа улам чангалан хүзүүнд нь шигдэв.

Эмнэлгийн машинаар хүргүүлэн гэртээ ирэн 2 цаг болсон ч үнэндээ Тэюун надтай юм дуугарахгүй энүүгээр тэрүүгээр гэрийнхэнтэй юм ярин алхана эсвэл чимээгүй л өрөөний буланд утсаа оролдон суусаар байлаа.

"Хөөе" намайг дуудахад тэр нааш харав.

"Чи намайг тоохгүй юм уу"

"Би чам руу босож очих хэрэгтэй юу" намайг хошуугаа унжуулсаар хэлэхэд тэр сая нэг юм сандлаас өндийн нааш алхсаар орон дээр хажууд минь суув.

"Чи надаа гомдчихсон уу, тэгээд надтай юм ярихгүй, тэврэх ч үгүй, үнсэх ч үгүй байгаа юм уу, би бодохдоо намайг хараад чи баярлаад намайг тэврэх байх гэж бодсон"

"Жоохон охин" тэр ингэж хэлчихээд хөнжлийг минь сөхөн хажууд орж ирэн намайг тэвэрлээ.

"Санасан маш их. Бас айсан. Зүрх зогсохоо шахсан. Чамайг явчихлаа гэж бодоод, үнэхээр аймар байсан" түүнийг хэлэхэд би үсийг нь илэн духан дээр нь үнслээ.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now