"35"

3.8K 323 13
                                    

Ийнхүү бид ярилцсаны эцэст түүний аавтай танилцахаа хойшлуулж бас бид болзож байгаагүй гэдгээ саяхан мэдсэн тул энгийн хирнээ жаргалтай хэд хэдэн болзоо хийгээд амжсан. Хусог Тэюун хоёрыг албан ёсоор танилцуулж, аав ээжийнхээ сайн охин, эгчийнхээ сайн дүү, хичээнгүй оюутан, халамжтай сайн найз охин гээд маш олон ажлыг зэрэг хийж байгаа.

Өглөө эрт ирсэн утасны дуудлагаас болж би очих эсэх, бас үүний үр дүн юу байх бол гэж хэдэн цаг бодсоны эцэст хичээлээ таран түүний явуулсан хаягийн дагуу кафэд орж ирлээ. Намайг санал дээр суухад тэр надруу бус цонх руу ширтэн хэсэг суув.

"Би энд уучлалт гуйхаар ирсэн юм"

Би ийм зүйл сонсоно гэж бодоогүй тул үргэлжлүүлэн чимээгүй суусаар.

"Болсон бүх зүйлд уучлаарай. Чамайг тийм байдалд хүргэсэнд. Зүгээр л өнгөрсөн хугацаанд хэнд ч гаргаж байгаагүй сэтгэл, бас энэрэнгүй занг чамд их гаргаж байсан болохоор тэр цаг хугацаа бас миний сэтгэл хэтэрхий хайран санагдаж түүнээсээ болоод чамд муухай зүйл хийчихсэн. Тэр чигтээ сүүлээ хавчаад амьдралд чинь гарж ирэхгүй алга болохыг хүссэн ч надад нэг хүн хийсэн зүйлийнхээ хариуцлагыг ухамсарлаж эргээд уучлалт гуйх сэтгэлийг зааж өгсөн юм. Чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Би үнэхээр тийм зүйл болгохыг хүсээгүй юм шүү"

Түүний халуун дулаан үгс хийгээд чин сэтгэлийг олж хараад би нулимс дуслуулж орхилоо.

Би "Намайг ч бас уучлаарай. Тэгж их сэтгэл гаргаж, надад тэгж ханддаг байсан байхад чамд тийм зүйл хийгээд орхиод явсанд. Үнэхээр тэр үед сэтгэлд торох зүйл байгаагүй ч одоо бодоход дэндүү ухаан муутай явж. Намайг өөрчилсөн хайр чамайг ч бас өөрчлөх байх гэж найдаж байна. Аз жаргал хүсэж байна чин сэтгэлээсээ."

Тэмин миний үгсэд ичингүйрэн инээмсэглээд "Мэдэрч байгаа. Би ч бас хайраа олсон гэж бодож байна. Хамгийн гол нь чиний ачаар би тэр хүнтэй уулзсан болохоор би энд ингээд зориг гаргаад сууж байгаа юм. Хожим уулзах өдөр ирэхэд хоёул жаргалтай байгаасай гэж хүсэж байна"

Бид хоёул сэтгэлийнхээ гүнд буглаад байсан тэр чулуугаа гаргаад хаячих шиг тийм цээж тэнэгэр мэдрэмжийг авсан гэдэгт итгэлтэй байна. Алхаа минь хүртэл хөнгөрөн, инээмсэглэл минь хүртэл гэрэлтсээр би Сөүлийн гудамжаар хайрт руугаа алхалаа.

"Яг залгах гэж байлаа. Жи-й, Тэмин өглөө утсаа асаасан байна. Солонгост байгаа гэсэн үг. Чамру--"

Би түүнийг ярьж байхад нь уруулыг нь үнсэв.

Би "Мэдэж байна аа, би сая уулзчихаад ирсэн."

Тэр дахиад л ам нээх гэсэнд би уруул дээр нь хөнгөхөн үнсээд "Чамаас гуйх юм байна. Тэр надаас уучлалт гуйсан өнгөрсөн бүх зүйлд. Ямартай ч тэр ч бас хайр гээч зүйлийг мэдэрч бас хайрлаж байх шиг байсан. Үнэхээр чин сэтгэлээсээ байсан болохоор би ч бас түүнд өмнө нь хийж байсан зүйлийнхээ төлөө уучлалт гуйгаад чамайг түүнийг зүгээр орхиосой гэж хүсэж байна. Тэр ч бас хайрлагдах, хайрлах эрхтэй шүүдээ. Би ч бас түүнд маш олон муухай зүйлс хийж байсан. Түүнд олдсон энэ боломжийг нь би сүйрүүлмээргүй байна, чи намайг өөрчилсөн шиг түүнд ч бас ухааруулаад өгөх нэгэн гарч ирсэн бололтой. Тэр тийм ч муу хүн бишээ, тэр хэдий ууртай байсан ч хэзээ ч надад гар хүрч, муухайгаар харьцаж байсан удаагүй. Алддаггүй хүн гэж байхгүй шүүдээ. Хүн өөрчлөгдөх гэж хичээж байхад би түүний тэр их итгэл найдварыг гишгэлмээргүй байна"

Тэюун хацрыг минь илээд "Дан ганц би л чамайг өөрчлөөгүй шүүдээ. Чи ч бас намайг өөрчилсөн. Ойлголоо Жи-йгийнхээ хүссэнээр түүнд шинээр амьдрах боломжийг олгоцгооё"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now