"28"

4.1K 319 16
                                    

Ээж "Хонгор минь чи юу хийж байгаа юм"

Намайг өглөө эрт босон гэрийнхэндээ өглөөний цай бэлдэж байхад ээж орж ирэн гайхширсаар асууна.

"Өглөөний цай бараг л болчихлоо, та эгчийг дуудчих би аавыг сэрээе" намайг хэлэхэд ээжийн нүдэнд нулимс цийлэгнэсээр толгойгоо дохин явав.

Би ч явсаар аав, ээжийн өрөөнд орж ирэхэд аав унтаж байлаа. Би түүний хойгуур орон тэврэн хэвтэхэд тэр сэрвэлзэн гарыг минь атгасан ч энэ ээжийнхээс өөр байгааг мэдсэн даруйдаа эргэж хараад уулга алдав.

"Чи намайг айлгачихлаа" би инээгээд "Энэ таны хайртай хүн байгаагүйд уучлаарай, би өглөөний цай бэлдсэн таныг сэрээх гээд"

Аав "Чи өглөөний цай бэлдсэн юм уу"

Намайг толгой дохиход тэр намайг энгэртээ тэврээд "Намайг миний хайртай эхнэр минь биш хайртай охин минь сэрээж байгаад би баяртай байна"

"Намайг уучлаарай ааваа, үнэхээр өнгөрсөн хугацаанд бүх зүйлд намайг уучлаарай би одоо хичээх болно"

"Хатуу хандаж байсанд уучлаарай охин минь" тэр толгой дээр минь үнсээд тэвэрсээр байв.

"Аавын хайртай охин эргэж ирээд би буцаад жийгдчихлээ тийм үү" эгч орон дээр суусаар хэлэхэд аав түүнийг нөгөө талдаа тэврэн үнслээ.

Аав "Чи бидэнтэй нэгдэхгүй юм уу" хаалганы хажууд биднийг жаргалтайгаар ширтэн зогсох ээжид хэлэхэд тэр толгойгоо хөнгөн сэгсэрчихээд "Үгүй ээ би явж танай охины түлсэн хоолыг янзлахгүй бол болохгүй нь гэрээр дүүрэн үнэртэж байна"

Бид бүгд инээсээр үлдэв.

__________________

"Ээж та надад Тэюунд өдрийн хоол бэлдэхэд туслахгүй биз өглөөнийх шиг биш сайхан амттай байгаасай гэж би хүсэж байна"

"чамайг хүсэж байвал би өөрөө аваачиж өгсөн ч яахав"

"Үгүй ээ та яагаад миний найз залуутай сээтэгнэх гээд байгаа юм"

Ээж хамраа үрчийлгээд "Би тусална аа охин минь"

Хусогийг дуудан түүнээр хүргүүлээд би Тэюуны ажлын гадаа буув.

Хусог "Битгий үсэрч цовхчоод бай Жи-й, Тэюунд мэнд хүргээрэй"

"Тэр чамаас ах Хусог"

Хусог "Чамаас ч бас"

"Тэр чинь миний залуу"

Хусог "Бурхан минь Жи-й би чамайг танихгүйнээ"

[Completed] J o c e l y nOù les histoires vivent. Découvrez maintenant