"42"

4.1K 339 45
                                    

•Тэюун•

"Чи сая юу гэчихвээ" Тэюун сонссон зүйлээ өөдөөс нь харан зогсох охиноос лавшруулан асуулаа.

Хару "Та ч гэсэн надад анхаардаг, надад сайн биздээ. Би мэдэж байна аа, та
Жи-йгээс болоод намайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би түүнд мэдэгдэхгүй байж чадна. Таныг намайг гэсэн сэтгэлээ хүлээн зөвшөөртөл би чадна багшаа. Тэр хүртэл би таныг мэдмээр байна, надад өөрийгөө нээ"

Гэнэт л Тэюун хальт инээх аядчихаад тэр дороо царайгаа хүйтэн болгон "Хүний сайхан сэтгэлийг үнэлж сур. Хөөрхий
Жи-йгээ би бүүр өрөвдчихлөө. Чам шиг ийм хогийн амьтныг тэгж сайхнаар төсөөлж өөртөө буруу өгж байсныг нь бодохоор. Чи дахиж надад хэзээ ч мартаж болохгүй зүйлийг минь санууллаа. Оюутандаа хэзээ ч битгий нүүр өг!"

Хару "Жи-й тэгээд оюутан чинь биш хэрэг үү"

Тэюун "Биш ээ тэр анхнаасаа л миний бяцхан охин байсан юм заюу" тэр хэлж дуусаад ширээн дээр байсан журнал маягийн дэвтэрээ гарган түүний нэрний харалдаа байрлах бүх оноо, ирцийг үзгээрээ ганц урт зураасаар таглаж орхив. Тэгээд Хару руу хараад "Би хэлэхээ мартчихаж. Миний хичээлд ганцхан л тас байж болдог юм. Гэтэл чи хоёр таслачихаж, чи миний хичээл дээр уначихлаа. Хавар дахин судлахдаа ганц бие багш сонгоорой гэж зөвлөх байна. Ядаж л хүний хүнд санаархахгүй чамд амар тийм биздээ"

Хару нулимс нь цийлэгнэсээр "Та яаж ингэж хэлж чадаж байна аа, та-- т-та"

Тэюун залхсан байртай санаа алдаад "Би харин ч хэлж болох хамгийн эелдэг үгсүүдээ чамд хэлж байна. Миний талаар мэдмээр байна гэл үү. Одоо тэгвэл чи миний талаар чухал 4 зүйл мэдэж авлаа. Нэгдүгээрт И Тэюун хэзээ ч хайртай эмэгтэйгээ хуурахгүй, хоёрт И Тэюунд төгс зохицох ганцхан л эмэгтэй байдаг тэр нь Жи-й, гуравт хэн ч И Тэюуны охиныг зовоож, сэтгэлийг нь шаналгах ёсгүй. Би тэр хүнийг хэзээ ч бүр хэзээ ч толгойг нь илээд нүдээ аниад өнгөрөөж чадахгүй. Дөрөв И Тэюун ганцхан Жи-йд хайртай. Одоо хурдан гар нүдэнд минь битгий өртөөрэй"

____________________

"Өчигдөр аав намайг зөндөө загнисан" Тэюун намайг өөртөө илүү ойртуулан тэвэрсээр хэлэв.

Би "Яагаад, өчигдөр нээрээ аав чинь сургууль дээр явж байсан"

Тэюун "Чи уулзсан юм бишүү"

Би "Хальт л таарсан. Яасан намайг өөрийг нь мөргөсөн гээд уурлаж байна уу, би булан эргэж байгаад мөргөчихсөн юмаа"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now