"10"

4.6K 370 11
                                    

Үсээрээ хацраа халхлан хүзүүтэй цамц өмсөн урууландаа тэжээлийн тос түрхсээр би гэрээсээ гарлаа. Өчигдөрийн залуусын гар миний хацрыг хавдаагаад бөгж нь уруулыг минь сэтэлчихсэн байсан.

"Одоо чи намайг яах гэж байна. Надаас юу хүсэж байна" би шөнө түүнээс намайг алах эсэхийг нь асуухад тэр "Чамайг хүсэж байна" гэсэн.

Тэгээд учиргүй хөхөрч байгаад намайг энэ дэлхийн хаана байсан ч олох байхад намайг түүнээс зугтааж чадлаа гээд итгээд явж байсан минь хөгжилтэй санагдсанаа хэлсэн. Тэр зүгээр л намайг хайгаагүй. Завгүй бас намайг хэсэг зугаацаж эрх чөлөөтэй байхыг зөвшөөрсөн юм байх. Эндэх ажил нь цэгцэрч сая нэг надтай уулзах боломж олдoн авчирсанаа ч бас хэллээ.

Би үнэхээр ядарч байна. Шөнөжин бид нойргүй хоносон. Тэр намайг хэсэг үнсэж үнгэж байгаад зүгээр л унтацгаая гэж хэлээд бид зүгээр л юм бодон өглөө болгосон. Бид ч бас дотно нэгнээ гэсэн сэтгэлтэй үе байсан. Бид хоёул тэр үеэ дурсан санасан нь ойлгомжтой.

Гар үс хоёроороо нүүрээ хаасаар Тэюун багшийн хичээлийг дуусган ангиас хамгийн сүүлд гарахад үүдэнд зогсож байсан Тэюун намайг гарах гэхэд буцан дотогш оруулчихаад хаалгаа түгжив.

Тэгээд доош ширтэх харцыг минь эрүүнээс минь зууран өөрлүүгээ харуулаад үсийг минь ч бас хойш болгон нүүрийг минь ширтээд дараа нь гараа явуулан хүзүүтэй цамцныг минь доошлуулчихаад хөмсгөө зангидаж "Хэн ингэсэн юм"

"Юуг"

"Хэндээ зодуулчихсан юм гэж байна эсвэл хүчиндүүлчихсэн юм гэх хэрэгтэй юу"

"Өчигдөр Хусогтой хоносон юм. Тэгээд өглөө гэрт ирсэн чинь аав ээж гадуур хонолоо гээд ингэчихсэн юм" түгдрэлгүй хэлчихээд түүний хажуугаар зөрөн ангиас гарлаа.

Дахин 2 цагийн хичээлд суучихаад сургуулиас гарахад сургуулийн үүдэнд Тэмин ирчихсэн машинаа налаад зогсож байв. Би гүнзгий амьсгаа гаргачихаад түүн дээр очиход тэр уруул дээр минь үнсчихээд намайг машиндаа суулган бид явцгаалаа.

____

Сургуулиас гарч яваад Тэюун Жи-йг нэг залуугийн уруул дээр үнсээд машинд нь сууж буйг харлаа. Дотор нь давчдаад хажуу тийш харахад Хусог сургуулийн үүднээс гарч ирж байв.

"Чи өчигдөр Жи-й тэй цуг хоносон уу"

Хусог түүнрүү сонин харчихаад "Тэр надад өглөө тантай хоносон гэж хэлсэн шдээ"

"Чи уулзсан юм уу тэрний царайг харсан уу"

"Утсаар л ярьсан, царай нь яачихсан юм яагаад ийм юм асуугаад байгаа юм"

"Танай секс хамтрагч чинь чамайг хуурч байна. Дөнгөж сая тэр нэг залуугийн уруул дээр үнсээд машинд нь суугаад яваад өглөө хэн болох талаар бодож байгаа юм байна уу" гэж хэлэхэд Хусог инээгээд "Та юу яриад байгаа юм тэр өнөөдөр хичээлдээ ирэхгүй гэж хэлсэн тэрнээс гадна бид тийм харилцаатай биш ойлгосон уу. Бид найзууд!"

"Сонсож бай. Тэрний нүүр хавдаад уруул нь сэтрээд, биеэ улаан эрээн болтлоо шимүүлчихсэн ирсэн болохоор асууж байна"

Тэр даруйд Хусогийн царай хувьсхийж
"Новш гэж машин нь цэнхэр өнгөтэй байсан уу"

Тэюуныг толгой дохиход Хусог урагш ухас хийсэн ч тэр гарнаас нь зуураад явуулсангүй.

"Юу болоод байгааг хэл эсвэл би чамайг яг одоо торны цаана суулгаж чадна шүү"

"Юу ч болоогүй тэр найзтайгаа л уулзсан юм байна би явлаа" Тэюун түүнийг дахин зогсоогоод "Намайг тэнэг гэж бодоогүй биздээ яг одоо эсвэл хэзээ ч үгүй. Одоо хирнээ цүнхэнд чинь хориотой зүйл явж байгааг би мэдэж байна шүү"

Хусог хараал урсгасаар "Өмнөх найз залуу нь байгаа юм"

"Тэгээд тэр хүчиндчихсэн гэхгээ юу"

"Үгүй ээ тэр Жи-йд гар хүрэхгүй. Гэхдээ нөгөө утгаараа бол хүрчихсэн л юм шиг байна"

"Тодорхой хэлээдэх л дээ"

"Ингэхэд та яагаад түүний талаар сонирхоод байгаа юм, тэр танийг өөрт нь дургүй гэж хэлсэн мөртлөө цуг хоносон гэхэд нь би их гайхсан"

"Миний мэргэжлийг мартааюу оюутан минь хүнд зодуулчихсан байна одоо үргэлжлүүл"

Хусог худлаа гэсэн шиг нүдээ эргэлдүүлчихээд " та тэр оюутнаасаа өөрөө асуучихаж болохгүй юу би хэлвэл тэгтээ тэргүй Жи-йд алуулах болно"

"Зүгээр л хэл"

"Тэд Англид, бишээ бид ер нь тэнд танилцсан юм. Тэд үерхэж байсан тэгээд Жи-й нэг асуудалд ороод түүнд нэг юм хийчихээд хаяад ирсэн юм"

"Нэг асуудал? Нэг юм хийсэн гээд байх юм юу гэдгийг нь хэлээч"

"Тэр мөрийтэй тоглож байгаад их хэмжээний мөрий алдаад өрөнд орчихсон юм. Тэгээд тэр залуу томчуудад хар тамхи нийлүүлдэг байсан. Жи-й тэрнээс 50 кг -ыг дундаас нь хулгайлж зарчихаад давхар цагдаа нарт мэдээлэл өгөөд өрөө дарчихаад  зугтаад ирсэн юм"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now