"43"

6.2K 444 114
                                    

"Тэр намайг чамайг уйлуулсан гэж ойлгох нь байна" Тэюуны аав бид хоёр ресторанаас гарахад гадаа машинынаа налан биднийг хүлээн зогсох Тэюуныг хараад аав нь хэллээ.

Би инээмсэглэн "Үнэндээ та намайг уйлуулсан нь үнэн шүүдээ"

Тэюуны аав "Одоо явцгаадаа, зав гаргаад ирж байгаарай" бид түүнийг машинд нь суулган явуулчихаад өөрсдөө ч бас машиндаа суун манай гэрлүү явцгаав.

Замын турш цонхоор чимээгүй орчныг ширтэн явах намайг Тэюун байн байн харж байгаа нь шилний тусгалд харагдаж байлаа.

"Аавын хэлсэнийг тоох хэрэггүйдээ, хүүхдийн талаар санаа зовох хэрэггүй энэ чиний хүслийн асуудал битгий санаагаа зовоогоод бай"

"Гэрлэцгээе"

Намайг огцом хэлэхэд тэр машинаа замаас гарган зогсоод "Жи-й"

Би нүүр дүүрэн инээгээд түүний гараас атган "Би итгэлтэй байна. Огтхон ч эргэлзэхгүй байна чиний бас өөрийнхөө хайранд. Тийм болохоор гэрлэцгээе. Олон хүүхдүүдтэй болж аз жаргалтай амьдарцгаая. Бидний бяцхан сахиусан тэнгэрүүд гэрээр гүйлдэж, хоорондоо тоглоомоо булаацалдан уйлалдаж, аав ээжийнхээ хэнд нь илүү хайртай, өвөө эмээ нарынхаа хэнд нь илүү хайртайгаа хоорондоо ярилцан маргалдаж байхыг нь харан өхөөрдөхийг би хүсэж байна.
Энэ миний шийдвэр."

Би хэсэг хугацааны өмнөх Тэюуны аавтай хийсэн ярилцлагаа бодон инээмсэглэлээ.

Тэюуны аав надтай ярилцахыг хүссэнээр Тэюун түрүүлэн гарч бидний бяцхан ярилцлага эхлэсэн юм.

"Охин минь би чамд хэзээ ч дургүй байгаагүй. Чи хэтэрхий хайр татмаар бас жоохон байсан. Яг л Тэюуны ээж шиг. Би Тэюуны ээжтэй 18 насанд нь танилцаж удалгүй нэг гэрт орцгоосон. Би түүнээс 5 насаар ах тэр минь дөнгөж ахлах сургуулиа төгсөөд намайг даган ийш тийшээ явж, энэ амьдралыг босгох гэж мөн ч их зүтгэсэн. Тэр минь надтай гэрлэснээр их сургуульд орох боломжоо алдаж Тэюуныг гэдсэндээ тээж тэр өөрийн бүхнээ надад бас хүүд минь зориулан эцэст нь хэтэрхий залуугаараа энэ хорвоогоос бид хоёрыг орхиод явсан. Би чамайг Тэюунаас болоод сайн сайхан амьдралаа, залуу насаа алдахвий гэж эмээж байсан ч чи удахгүй төгсөх юм байна. Тэюун чамайг хичээлээ шахаж үзэж байгаа хичээж байгаа гээд л өдөр болгон чиний хичээнгүйг магтаад салж өгдөггүй юм. Өөрөө хүүхэдтэй хүн бусдын хүүхдийг ч бас хайрлах хэрэгтэй би чамайг хайрлана аа охин минь. Та хоёр хамтдаа ирээдүйг давах туулж чадах уу?"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now