"13"

4.9K 390 13
                                    

*7 хоногийн дараа*

Би түүний гарыг агаарт савсаар "Би угаасаа ийм л хүн. Тэгтээ тэргүй өлөгчин гэдгийг минь мэдэж байж үүнд гайхаад байх хэрэг чамд байхгүй"

Тэюун "Чи тэнэг юм уу, чи намайг хуурч чадна гэж бодооюу чи хараал идсэн надад татагдаж байгаа болохоор ингэж байгааг чинь би мэдэж байна"

Би "Битгий өөрийгөө бүх охиудуудын хүсэмжит залуу аятай яриад бай, битгий яршиг уд л даа И багшаа. Би зүгээр л үнэхээр чамтай хэсэг зугаацахыг л хүссэнийг чи ч гэсэн мэдэж л байсан байх ёстой."

"аймхай амьтан" Тэюун шивнэх шахам хэлчихээд "Яасан надад унаж тусталаа дурлана гэхээс тэгтлээ их айгаад байгаа юм уу"

Би "За яахав би хүлээн зөвшөөрье чи надад таалагддаг. Гэхдээ чи надаас юу хүсэхийг чинь би хэлээд өгөх үү. Чи хэзээ ч намайг байгаагаар минь хүлээж авахгүй. Намайг зуршил болсон үйлдлүүдээ хийхэд чи уурлаж, намайг өөрчлөхийг хичээх болно. Харин би чадахгүй. Хэн нэгнээс болоод өөрийн хийхийг хүсдэг зүйлсээ хийхээ больж нэг хүнтэйгээ өдөр болгон уулзаж, тэр хүнийг халамжлаж чадахгүй"

Тэюун "Чи өөрийгөө өөрчилж байж надтай цуг байж болно гэж бодож. Чамд байгаа бүхэн чинь чи өөрөө. Үнэн хэрэгтээ би чамайг байгаагаар чинь хайрласан. Чи энийг мэдэхгүй. Бидний зам аль дээр үед нийлсэн байсныг ч чи мэдэхгүй. Би чамайг бас өөрчлөгд гэж гуйгаагүй цаг хугацааны эрхээр чи өөрөө миний төлөө өөрчлөгдөхийг хүсэх байх гэж найдсан юм. Ядаж л найдсан"

"Найдах хэрэггүй байж" би түүнд хэлэхэд тэр "Ойлголоо" гэж хэлэн би машинаас нь бууснаар биднийг холбож байсан бүхэн алга болж буйг би мэдрэв.

Хичээл амарч өвлийн амралт эхлэчихсэн. Одоо бүтэн нэг сар бид нэгнийхээ царайг харахгүй бас түүний хичээлийг сонгохгүй өөр багшийг л сонгочиход болно.

Эцэст нь энэ бүхнийг би түүний намайг дорд үзэж байсан үгсийнх нь төлөө л хийсэн. Гэвч энэд нэг зүйл буруу байгаад байна. Би хэнд ч чи хаягдчихлаа, одоо больцгооё гэдэг үгийг хэлчихэад ийм мэдрамж авч, новшийн харууслаар өөрийгөө ороож үзээгүй.

Тэмин 14 хоног шахуу эзгүй байж байгаад буцан ирээд хэд хоног байж байгаад дахиад л яваад өгөв.

Харин энэ 14 хоногт би зүгээр л Тэюуныг харааж амьдарч байна. Тэр миний оюун санаанаас гарахгүй, түүнийг юу хийж байгаа бол гэх бодол ч надаас салахгүй байна. Бас би үнэхээр санаад байх шиг байна. Надад юу хийчихсэн юмбэ.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now