"16"

4.1K 347 8
                                    

"Чи сүүлийн үед нэг л тухгүй байна бүх юм зүгээр үү" Тэюун утасны цаанаас надаас асуув.

"Зүгээрдээ, юу хийж байна тарчихсан уу"

"Тийм ээ би охиноо санаад байна, чи надтай уулзсангүй 3 хонолоо би танайх руу очиж байна"

"Тэюун аа уучлаарай би жоохон завгүй байна, маргааш сургууль дээр уулзъя ойлгосон уу болгоомжтой хариарай"

"Ойлголоо, хайртай шүү Жи-й"
би түүнд хариу хэлэлгүй шууд л утсаа тасалж орхив.

Түүнээс "Сайхан амраарай 🖤" гэсэн зурвас ирснээр би унтахаар хэвтсэн ч өглөөний нарыг сэрүүнээр харан боссон даруйдаа би Хусог руу зурвас бичлээ.

"Надад амтлуулах зүйл байна уу?"

"Би чамд өгмөөргүй байсан ч чи ойрд муу харагдаж байна энэ сүүлийнх байсан шүү ойлгосон уу" тэр сургууль дээр надад уулзан өгчихөөд явж оронд нь үүнийг Тэюун харчихаад намайг гараараа өрөөнд гэж дохиод яваад өгөв.

"Би чамайг ердөөсөө ойлгохгүй юм Жи-й. Зүгээр гэсэн мөртлөө чи үнэхээр зүгээр биш байна"

Би санаа алдаад "Ойрд хэрэглээгүй биеэ барих хэцүү байсан юмаа"

"Ойлголоо, тараад хүргээд өгье томоотой гэрээс гаралгүй тайвширчихаад залгаарай би чамайг санаж байна" би түүнийг очиж тэврээд "Уучлаарай ийм байгаад"

Тэр толгойг минь илэн үсэн дээр минь үнсчихээд өөдөөс инээмсэглэв.

_______________________

Намайг гэртээ дөнгөж орж ирээд гэрт хүн байгаа эсэхийг шалгачихаад байж байтал утас дуугаран Тэюун залгав.

"Жи-й чи эхлээгүй биздээ? Яг одоо хийж байгаа юмнуудаа зогсоо сонсож байна уу чи юу хийж байна би буцаад танайх руу явж байна" би түүний хурдан ярианд бага зэрэг цочирдон "Би хувцсаа солих гэж байна жоохон удаан ярь юу болсон юм"

"Надтай ярьж дуусаад гэрээсээ гараад ир би бараг ирчихлээ" тэр ингэж хэлээд салгасан болохоор би үг дуугүй л түүний хэлснийг хийн гэрээс гарахад тэр машиндаа суулгаад хаашаа ч юм явна.

"Тэюун аа юу болоод байгаа юм" түүнийг ууртай бас санаа зовинолтой байгаа нь байгаа байдалаас нь л илт байлаа.

"Тэхээр, чи хэрэглээгүй аль хир удаж байна сар болчихсон уу"

"Яагаад ингэж асууж байгаа юм бас хаашаа явж байгаа юм"

"Зүгээр л хариул Жи-й"

"Мэдэхгүй байна, гэхдээ болчихсон байх би сүүлд асуудалд орсноосоо хойш дахиж хэрэглээгүй"

"За тэгвэл сайн байна" тэр ингэж хэлээд машинаа цэцэрлэгт хүрээлэн аятай газарт зогсоогоод өөдөөс харав.

"Чи дайрсан хүнээ санаж байаа биздээ"

"Яаж санахгүй байх юм"

"Одоо тэгэхээр тайван сонсоно шүү, сая цагдаагийн газраас миний таньдаг хүн залгасан тэр эмэгтэй 2 цагийн өмнө нас барчихаж"

Түүний хэлсэн үгс зүгээр л намайг хаа нэг тийшээ чирээд оруулчих шиг боллоо.

"Надаас болсон уу"

"Тэрийг би мэдэхгүй гэхдээ бид чадна ойлгосон уу, цагдаагийнхан одоо чамруу залгаж байцаалтанд дуудна бид өмнөх шигээ бүх зүйлийг хийнэ"

"ГЭХ-Д гэхдээ Тэюунаа тэр үед тэр амьд байсан амьд байсан шдээ гэтэл одоо тэр үхчихэж би алчихаж, би түүнийг алчихаж"

________________

Энэ хэрэг зүгээр л сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж жолоо барьсан тэнэг охин, миний хийсэн үйлдлээс болж хэн нэгэн ослоос шалтгаалсан хожуу уршиг болон энэ хорвоогоос явсан байх байсан хэдий ч бүх зүйлс орвонгоороо эргэчихсэн.

Тэюун хуульчийнхаа эрхийг хураалгах дээрээ тулсан айхтар том хэрэг болчихов.

Тэюунд туслаж байсан цагдаагийн газрын хүн түүнийг нотлох баримт өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эрх мэдлээ буруугаар хэтрүүлэн ашигласан хэргээр хэрэг үүсгээд түүнийг 3 хоног байцаан тэндээс гаргасангүй. Би ч давхар Тэюуны зөвлөсний дагуу "Үл дуугарах" эрхээ эдлэн хэд хонолоо.

*Тэюуны талаас*

Цагдаагийн газарт 3 хоног өнжиж дөрөв дэхь хоног дээр минь Жи-йгийн гэрийнхэн биднийг гарган авав.

Хохирогч ослоос биш өөр шалтгаанаар нас эцэслэсэн ч миний хийсэн хэрэг хэрэгсэхгүй болж хэвэндээ орон ийм хэрэг сөхөгдөөгүй аятай болсон нь хачирхалтай ч Жи-йг зүгээр хэвийн байгаад баярлаж байна.

Түүнийг өөрийгөө хүн алсан гэж буруутгаад хэцүү байх байх гэж бодсон ч тэр тэгсэнгүй.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now