"4"

4.2K 383 9
                                    

"Зүгээр нэг мансуурагч юм байх гэсэн бүүр ч аюултай нь байсан юм биздээ" би түүнийг над руу яаж харж байгааг мэдэх болохоор харцаа бууруулж цонхруу ширтэн сууна.

"Ямар аймшигтай хар тамхичин гэхээрээ ийм их хэмжээнийхийг хэрэглэдэг юм" шинжилгээний хариу бололтой цаас шажигнуулан буйдан дээр хөлөө ачин суух новш. Тиймээ би түүнийг яг одоо новш гэж хэлмээр байна. Тэр яаж ингэж дотрыг минь майжиж, уур савсуулсан үгс амнаасаа унагааж тэр нь надад хэн хүний өгдөг өвдөлтөөс илүү хүнд тусаад байгаа юм. Би биеэ арай хийж барьж байна.

"Ингэж хэрэглэж байгаа бол чи хэзээ ч засрахгүй. Хайран аав ээжийнхээ мөнгө, цаг зав, итгэл найдварыг үрж байхаар зүгээр л байх ёстой газар луугаа орчихвол яаж байна мммн?"

"Эгч чинь надаа хэдэн төгрөг амласан гэж бодож байна. Чи амьдрал гэж юу болохыг мэдэхгүй зах зухаас нь ч мэдрээгүй байж яанадаа! ямар ухаан муутай юм бэ?"

"Хараал идсэн амаа татаад өмгөөлөхийг хүсэхгүй байгаа бол эндээс зайлаад өгч болно шдээ, зүгээр зайл тэгэх үү" би энэ бүх үгсийг тэвчиж чадалгүй түүнрүү хашгачив.

"Би өмгөөлөх болохоор л энд ирсэн. Ямартай ч өмгөөлнө. Гэхдээ энэ нь чиний толгойг илж, хөөрхийлнө гэсэн үг биш"

Би дуслаа салган орноосоо босон хумсаа мэрсээр өрөөндөө нааш цааш холхилоо. Юу ч хийхгүй суугаад байвал би хяналтаа алдчих гээд байна. Ядаж алхаад ч хамаагүй эрүүл ухаантайгаа байхгүй бол би дахиад л нэг муу талаа түүнд харуулах нь, болохгүй ээ.

Би ямартай ч энэ өрөөнөөс гарах хэрэгтэй гэж бодоод хаалга руу зүглэсэн ч тэр хаалга таглаж зогсчихоод гаргасангүй.

"Би гарах хэрэгтэй байна" би амьсгаагаа гаргасаар сонсогдохтой үгүйтэй түүнд хэлэв.

"Яах гэж"

"Ариун цэврийн өрөө"

"Цаана чинь ариун цэврийн өрөө байна наадахруугаа ор" би гараа цайртал атган түүнээс холдон угаалгын өрөө ороод хаалгаа түгжив. Хүйтэн усаар нүүрээ угаагаад нэмэргүй байсан тул ус тосож байгаад толгойгоо дүрж ч үзлээ. Амьсгаа авах гэж дээш босоод толинд харахдаа би өөрийгөө харж тэвчиж чадсангүй.

Би хэзээ ийм болчихсон юм бэ? Хэзээдээ миний амьдрал ийм болчихсон, хэзээдээ би хэзээ ч болохгүй гэж бодож явсан тэр хүн шигээ болчихсон юм бэ.

Тэр надад сэтгэлийн хаттай бай гэж хэлсэн. Мундаг хүн болоорой гэж хэлсэн. Гэтэл би одоо яг ямар түвшинд хүрчихсэн энд зогсож байгаа юм бэ.

[Completed] J o c e l y nTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon