"17"

3.9K 325 16
                                    

*7 хоногийн дараа*

"Хөөе өчигдөр манайд хулгай орсон. Ийм зүйл одоо хирнээ байдаг хэрэг үү" би Тэюуны үгийг сонсоод бага зэрэг инээмсэглэн "Тэгээд юу алга болсон юм бэдээ"

"Юу алга болсныг мэдэхгүй ч намайг ороход гэрт хүн байсан. Тэгээд л яахав жоохон ноцолдоод нэг мэдсэн явчихсан" тэр нэг их тоолгүй ярьсан ч би санаа алдан цонхоор юм харан явна.

Тэр хэсэг байж байгаад нэг юм санасан аятай инээгээд "Аав чинь надруу залгасан"

"Тэгээд"

"Тэгээд л орой уулзмаар байна гэсэн"

"Чи очихгүй биздээ"

"Очилгүй яадаг юм"

"Үгүй ээ чи яагаад тэдэнтэй уулзах гээд байгаа юм"

"Чи яагаад тэднээс өөрсдөөс нь асууж болохгүй гэж. Тэд л намайг урьсан хүмүүс нь"

"Чи очихгүй гэдгээ ойлгуулж болох л байсан"

"Би тэгээд ирээдүйн хүргэн орох айлдаа, хайртай эмэгтэйнхээ аав, ээжид анхны сэтгэгдлээ тэгж муухайгаар санагдуулах болж байна уу"

"Тэд аль хэдийнээ миний амьдралыг аварч байсанд чинь талархдаг гэж бодож байна"

"Чи яагаад намайг очуулахгүй гээд байгаа юм. Чи энэ бүхнийг хүсэхгүй байгаа юм байна тийм үү. Ер нь чи сүүлийн үед яагаад хар яр гээд байгаа юм"

"За мартдаа явцгаая"

"Чи хүсэхгүй байгаа бол би очихыг хүсэхгүй байна" тэр ингэж хэлээд яваад өгсөн.

Би үнэхээр хүсэхгүй байна. Би түүнтэй гэрлэхгүй.

Түүнийг уурлуулчихсан учраас такси барин сургууль руу явлаа.

Тэгээд хичээлээсээ гарж ирэхэд нь ярилцахаар хичээл орж байгаа ангийнх нь гадаа хүлээн зогсоно.

Хүүхдүүд нэг нэгээрээ гарч ирэн хичээл дууссаныг нь мэдээд хүлээж байхад тэр гарч ирээд шууд л намайг үнссэн.

Бид үнэхээр болгоомжтой байж ирсэн байхад тэр яг одоо юу хийж байгаа нь энэ юмбэ. Сургуулийн хонгилд байх хүмүүсийн орилолдооныг ч үл тоон тэр намайг үнссээр байна. Түүнийг түлхээд нэмэр байгаагүй болохоор би уруулыг нь хазаж орхив.

Тэр байдлаас яаж гарсныг мэдэхгүй ч би одоо түүний өрөөнд толгойгоо салаавчлан сууж Тэюун харин их сайн зүйл хийсэн аятай л маасайн сууна.

"Чи яаж байгаа юм"

"Саяных миний уураа гаргах арга байсан гээд л ойлгочих. Чи өглөө намайг уурлуулсан би хариуг нь барьсан"

"Одоо юу болохыг мэдэж байна уу"

"Болвол болж л байг л дээ. Би энэ тухай оройн хоолон дээр гэрийнхэнтэй чинь ярилцах болно оо. Тэд туслах байх"

Тиймээ тэд туслах талаар яг одоо яриад сууж байна. Захиралтай сайхан харилцаатай аав минь түүнд туслахаа хэлэв. Тэд яагаад ингээд түүнтэй ийм сайхан харилцаатай байгаа юм бэ. Бүх юм холион бантан болж байна.

Аав, ээжийг хэзээ сүүлд ийм жаргалтай байсныг нь би мартаж орхиж. Хоорондоо ч олигтой үгс сольдоггүй бидний харилцаа энэ хүнийг гарж ирсэнээс хойш дээрдэж байгааг би ажигласан ч ийм хэмжээнд тулна гэж мэдээгүй.

Тэд намайг түүнтэй уулзаж эхлэснээс хойш сайжирч байгаа одоо л нэг өөрийнх нь хүүхэд эргэн ирж гэж бодоод түүнийг ингэж их найрсагаар хүлээж авч байна. Үнэндээ тиймээ тэр миний амьдрад орж ирээд намайг оронгоор минь эргүүлчихсэн.

"Та нар түүнийг хэдтэй гэдгийг мэдэж байна уу" би Тэюуныг явсаны дараа тэдэнтэй үлдэн хэллээ

Эгч "29 тэй л биздээ 8хан нас. Харин ч хөлөө олчихсон, ухаантай, сайхан ааштай бас чамд хайртай харагдаж байна"

"Чи л өөрөө түүнтэй үерхэж байж яагаад одоо болохоор хүчээр гэрлүүлэх гэж байгаа аятай зан гаргаад байгаа юм" аав төв царайлан асуув.

"Учир нь би гэрлэхгүй. Энэ зүгээр л үерхэл байхад та нар яагаад ингээд сүйд болоод байгаа юм"

"Учир нь чи түүнтэй байхдаа л миний охин шиг санагдаж байна" ээжийн хэлсэн үгийн дараа би өрөөлүүгээ орон гадуур хувцсаа аваад Хусогийнх руу явлаа.

Тэдэнд бас түүнд түүнтэй байхдаа ч бас муу байж чадна гэдгээ харуулаад өгөхөд л болоо юм бишүү. Бүгд яагаад ингээд байгаа юм.

Бүгд түүнээс явах гээд төлөвлөж яаж салахаа мэдэхгүй байхад түүнрүү түлхээд байгаа нь намайг галзууруулах нь

"Чи ч бас яагаад байгаа юм. Та нар бүгд тэнэг болчихооюу" Хусог надад өгөхгүй гэж хэлсэн.

"Сонс би чиний найз Жи-й. Би чамайг хэзээ ч сайн сайхан амьдарч одоо л хүн шиг байх нь дээ гэсэн энэ жаргалтай үед чинь чамайг хорлох юм хийхгүй. Чи чадсан. Чи больчихсон шдээ.Чи жаргалаа олсон. Тэр чамайг хайрладаг. Би ч бас болих гэж хичээж байна чамайг хараад би өөрийгөө чадна гэж итгэл төрсөн. Эцэст хүн энэ хогийн өвснөөс биш бодит байдлаас, хайраас л хамгийн гайхалтай мэдрэмжийг авдаг юм байнадаа гэдгийг би ойлгосон. Чи ч бас ойлгох хэрэгтэй Жи-й"

"Яагаад бүгд намайг түүнтэй байлгах гээд байгаа юм" би уурлаж эхлэсэн. Тэдний гэрийн бүх зүйлсийг авч чулуудаж, хагалаж бас өөрийгөө гэмтээх гэж байхад Хусог болиулсан байх. Би яаж унтаснаа мэдэхгүй байсан болохоор сэрсэн даруйдаа тэгж таамагласан юм.

"Сэрчихсэн үү" хаалга онгойсоор Тэюун орж ирснээр би өөрийн мэдэлгүй л уйлж дараа нь тэр намайг тайвшруулаад гэрт хүргэж өгөөд явав.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now