"37"

3.8K 319 12
                                    

Нойрон дунд хаалганы хонх дуугарах бөгөөд намайг нойроо харамлан түүний энгэрт улам шигдэн хэвтэхэд тэр намайг шоолж хөнгөхөн инээн хацар дээр минь үнсчихээд босоод явах шиг болов.

Удалгүй тэр буцан орон дээр суугаад нүдний минь урдуур орсон үсийг хойш илэн "Жоохноо хадам аав чинь ирчихэж оруулах уу, яах уу"

Намайг нүдээ аньсан чигтээ өндийн суухад тэр хоёр хацрыг минь шахан уруул дээр үнсэн "Хувцсаа өмсөөд гараад ирээрэй заюу"

Түүнийг гарсны дараа би хурдтайгаар хувцаслан ор дэрээ янзлаад үсээ нэг боочихоод өрөөнөөс зөөлөн алхалсаар гарав.

"Сайн байна уу та" би түүнрүү харан бөхийхөд түүний аав зүгээр л юу ч хэлэлгүй толгой дохих нь надад үнэхээр аймшигтай санагдаж байлаа.

Тэюун "Миний найз бүсгүй Ким Жи-й"

"Ямар ажил хийдэг юм"

"Сурдаг оюутан" намайг хэлэхэд намайг гарж ирсэнээс хойш огтхон ч нүүрний хувирал гаргаагүй түүний аав Тэюун руу нэг сүрхий надруу бас нэг сүрхий хараад "Чи хэдтэй юм"

Би "21"

"Чи түүний оюутан нь юм уу"

Тэюун "Тийм ээ гэхдээ энэ таны бодож байгаа зүйл биш, бас бид одоо биш ч ирээдүйд гэрлэх л болно. Тэгж ойлгоод түүнтэй эелдэг байгаасай гэж хүсэж байна"

"Дахи гаас татгалзаад байсан түүнээс болооюу? Чи нэг мөсөн хүүхэд үрчлээд авсан нь дээр юм биш үү"

Бүгл л. Бүгд л намайг жоохон бас залуу болохоор түүнд тохирох нэгэн биш гэж бодоцгоох юм.

Би "Би таныг ойлгож байна аа. Тэюун ухаантай мэдлэг боловсролтой над шиг нэгэнтэй байхад хэтэрхий ахадсан нэгэн гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ хэдий би нас залуу гэж танд гологдож байж болох ч гэсэн түүний хэмжээнд ирээдүйд заавал хүрэх зорилго надад байгаа. Би хичээх болно оо, түүнд тохирсон нэгэн байхын тулд, гэхдээ та намайг юм мэдэхгүй бяцхан тэнэг охин гэж л битгий хараасай гэж хүсэж байна"

"Хэлэх үг алга" түүний аав ингэж хэлчихээд биднийг орхин гарсан юм.

"Хөөе чи надад тохирох нэгэн болно гэж юу яриад байгаа юм" Тэюун хөмсгөө зангидан асуулаа.

"Үнэн шүүдээ Тэюун аа, хэн л өөрийнхөө ганц хүүхдийг мэдлэг боловсролгүй ажилгүй нэг тэнэг жоохон охинтой амьдруулахыг хүсхэвдээ"

"Би өөрөө болно гээд, зөвхөн чамтай л хамт насыг туулж чадна гэж хэлээд байхад чи яагаад надад итгэхгүй дэмий балай зүйл бодоод байгаа юм"

Би "Өөртөө итгэхгүй байна" үнэндээ би уйлахыг хүсээгүй ч нулимс минь урсчихлаа.

Би "Чамд биш би өөртөө итгэлгүй байна. Галзуурч, солиорч явсан үедээ цаг хугацаа гээч хамгийн чухал зүйлээ алдчихсан болохоор өөртөө дургүй хүрч байна. Би ирээдүйд юу хийвэл чамтай дүйцэхүйц бусдыг хүлээн зөвшөөрөхүйц нэгэн болж чадахаа ч мэдэхгүй, нас залуу ч ядаж мундаг мэдлэг боловсролтой юм гээч гэж бусдыг хүлээн зөвшөөртөл байж ч чадахгүй хүн бүрээр чиний нөмөр нөөлөгт хөлбөрдөг эрхийн балай охин гэж харагдахыг би хүсэхгүй байна. Тэнэг байгаагүй бол би өдийд төгсөх гээд ажлын байраа бэлдчихсэн ядаж л аав руу чинь хараад ганц ч гэсэн ам бардам би ийм хүн шүү гээд хэлчихмээр зүйл надад сая олдсонгүй. Ичмээр юм. Үнэхээр хором мөч бүрт чиний ухаантайг, мундагийг гайхаж биширч байгаа надад чиний хажууд байхад хэтэрхий сул бас ичмээр мэдрэмжийг би хааяа авдаг. Би энэ хүний хажууд байх зүгээр болов уу? Түүнд тохирох нэгэн би мөн болов уу? Хүмүүс түүнийг юу гэж хэлэх бол гээд би чамайг доош чангаагаад байгаа юм шиг санагддаг"

Тэюун "Жи-й, сайн хүн байх мундаг хүн байх хоёр чинь өөр шүүдээ. Хичнээн мундаг боловсролтой, хэдэн компани байгуулчихсан хүүхэн байлаа ч тэр миний охин шиг ийм эгдүүтэй, хайр гэрэлтсэн, ухаалаг байхгүй шүүдээ. Чи өөрийгөө хардаа, аав чинь надад дургүй байна гэж надад гомдоллох ёстой байтал чи өөрийгөө энэ бүхэнд буруутгаж, надад тохирохгүй нэгэн байгаадаа гонсойж байна. Би чиний энэ л занд чинь хайртай. Би чамайг хэнээс ч илүү ухаалаг гэж, хэнээс ч илүү миний эмэгтэй байхад тохирох нэгэн гэж чамайг сонгосон болохоос биш би тэр диплом, ажил, цаастай чинь амьдрах гээгүй. Би чамайг хангалттай өнгөрсөндөө харамсаж бас ухаарсан гэж бодож байгаа. Тийм болохоор одоо хоёрхон жил би хажууд чинь байж бид хамтдаа хичээж чамайг хамгийн сайн мэдлэгтэй хүн болгож хамгийн мундаг компани урьж ажиллуултал цугтаа хичээх болно ойлгож байна уу, гэхдээ хамгийн гол нь надад чи ямар ч байсан хамаагүй би
Жи-й гэдэг хайр татсан, эгдүүтэй, бяцхан охиныг хайрласаар л байх болно"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now