"40"

3.7K 329 23
                                    

"Тоглож байгаа байлгүйдээ Жи-й, битгий тэнэг юм яриад бай"

Бид анхныхаа том маргааныг хийв. Том шүү.

"Тоглосон хүн алга"

Тэюун "Чи юу ярьж байгаагаа ер нь ойлгож байна уу"

Би "Тэгвэл чи надад тайлбарлаад өгөөч. Чи яагаад тэр охинд анхаарал хандуулаад хийдэггүй сонин үйлдлүүдээ хийгээд байгаа юм"

Тэюун "Би юу хийсэн юм"

Би "Би чамайг түүнрүү яаж хардагийг мэднэ. Бас тэр охин надаас дутахгүй л чиний өрөөгөөр орж гардаг болсон. Ямар санагдсан гэж бодож байна. Чи хэзээ оюутнуудаа хоёр таслахыг зөвшөөрдөг болчихсон юм. Тэр хоёрдохоо таслахад чи түүнд юу ч хэлээгүй. Өнөөдөр бас. Чи түүнд кофэ өгсөн үү бурхан минь."

Тэюун зүгээр л хөмсгөө зангидан надруу харж байлаа. Тэгээд сая нэг ам нээхдээ "Чи ууртай байна. Уурыг чинь гарахаар ярилцая"

Би нэг ёжтой инээгээд "уурыг чинь гарахаар ярилцая гэж чи миний уурыг гаргадаггүй билүү? Аан нээрээ тийм тэнд хөөрхөн Хару нь байхад би энд тэнэг сэтгэцийн өвчтэй хүүхэн шиг аашлах нь чамд таалагдахгүй байгаа. Ойлголоо би явлаа." түүнд хэлэн эргэн харахад тэр хойноос "Би чамайг зүгээр л тайван байхад чинь ярилцана ойлгосон уу. Би ч бас чамд уурлаж бас гомдож байгаа болохоор уурыг чинь гаргаж чадахгүй нь"

"Тонилж үз И тэюун бид дууссан" хойноос тэр нэрийг минь дуудан ирсэн ч хонгилд олон хүн байсан болохоор би түүнрүү муухай харсаар явсан юм.

Би оройн хоол боллоо гэж ээжийг хэлэхэд л өөрийн ухаанаа олж авлаа. Би өдөржин стресстэй байсны дээр хичээлүүдээ таслаад хүрээд ирсэн. Уурандаа түүнд элдвийн зүйлс хэлээд бүүр бид дууссан гэж хүртэл хэлсэндээ үсээ зулгааж байлаа.

Би ойрд үнэхээр ингэж уурлаагүй. Зүгээр л хэдэн долоо хоног дотор минь бугчихаад байсан энэ асуудал өнөөдөр тэсэрчихсэн. Хэтэрхий удаан хуримтлуулсан болохоор би галзуу хүн шиг л ааш гаргачихлаа. Тэгж хүртэл хэлээд байхдаа яахавдээ Жи-й.

Урьдын адил түүний хичээлд сууж байхад тэр гаднаас хоёр кофэ барьсаар орж ирээд бид хоёрт өгсөнөөр миний галзуурал эхлэсэн юм. Хичээл дуусан дуустал биеэ барьж байгаад Харуг хүртэл гарахад нь дуугаралгүй гаргаж хоосон ангид үлдсэн даруйдаа би хэрүүл хийсэн.

10 гаруй хоногийн өмнө Хару бид хоёрын харьцааг мэдэн надаас өчнөөн уучлалт гуйгаад бөхийсөөр байсан. Миний хажууд Тэюуныг тэгж их ярьсан яана аа гээд л гуйгаад. Хамгийн новшийн зүйл нь тэр үнэхээр хараал идсэн сэтгэл булаам охин. Хөөрхөний дээр эелдэг, даруухан, зөв харьцаатай. Магадгүй тийм болохоор би бүр ч галзуурчих гээд байгаа байлгүй.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now