"2"

5.2K 437 23
                                    

"Тэр үндсэн багш биш ш дээ. Өөрөө хуулийн фэрмтэй, энд гэрээгээр ажилладаг юм"

Энэ өгүүлбэрийг сонсоод би улам л түүнд соронз аятай татагдаж билээ. За тоглосон юмдаа соронз, төмөр л хоорондоо татагдаж, түлхэлцдэг болохоос бид чинь хүн. Зүгээр л урьд хойчид багш гэдэг хүнээ ингэж өөр нүдээр харж байсан удаагүй юм.

Надад маш их хугацаа байхад би яарахыг хүсээгүй тул яагаад ч юм ядраад байсан болохоор гэрлүүгээ явахаар сургуулиас гарахад хэн нэгэн бишээ намайг тэгж дуудах цор ганц л тэнэг "Жоcи" хэмээн ориллоо.

"Битгий намайг тэгж дуудаад бай тэнэгээ" би нүдээ эргэлдүүлэн урагш алхсаар хэлэхэд Хусог чихэнд минь ойртоод "Надад амттай бялуу байгаа шүү өнөө орой хүрээд ирээрэй" гэж сэтгэлийг минь хоёрдуулж орхив.

Би ямартай ч яръя гэсэн хариу өгөн хариад шууд л унтаж утасны дуугаа хаагаад шөнийн 3 цагт өөрөө сэрэв. Юм хум идчихээд нойр сэргээд утсаа шалгахад Хусогоос өчнөөн дуудлага бас зурвас ирсэн байлаа. Уншиж дуусав уу үгүй юу дахин түүнээс зурвас ирж, одоо ч оройтоогүйг сануулан хэлснээр би хувцаслаад шууд хичээлдээ явахдаа бэлэн болсоор тэднийх рүү явлаа.

"Новш гэж Хусог чи чинь хүлэмжтэй болчихоо юу" би орсон даруйдаа түүний ширээн дээр хөглөрөх зүйлсийг харсаар хэлэв.

"Амттай бялуу гэж хэлсэн шдээ үгүй байсан бол би чихэр л гэж хэлэх байсан" тэр хэдийнээ хэвийн бус болчихсон талимаарсан нүдээр надад инээмсэглэн хэлээд

"Аа бас амттай гэдэг нь энэ үнэхээр шинээрээ гэсэн үг" гээд нүдээ ирмэв.

_____________

Бид түүний найз охин эсвэл зүгээр түүний эзэмшлийн охин эсэхийг мэдэхгүй нэг охинтой бид гурав хэвийн бус байдалтайгаар түүний гэрээс гарав. Хусог гэнэт л миний хүзүүнээс хазчихаад таксины хаалга онгойлгож өгснөөр өнөөх охин уурласаар цааш явж харин дараа нь би Хусогийн гэдэс рүү тохойлдлоо.

Би "Ямар новшоо хийгээд байгаа юм"

"Ойлгомжтой шдээ. Хэтэрхий их наалдаад байна. Чамайг ашигласанд уучлаарайдаа"

Санаснаас эрт ирчихсэн байсан тул семнарынхаа ангид орон биеэ тайвшруулахыг хичээнэ. Миний бие хангалттай тавгүй байгаагийн зэрэгцээ оюун ухаан минь хаа нэгтээ хөвж байна. Чихэнд хаалга онгойх дуулдаж намайг залхуутайгаар фокус тааруулан харахад хонгор багш минь орж ирсэн байлаа.

"Сайн байна уу багшаа" намайг худал инээсээр хэлэхэд тэр толгой дохьчихоод ширээрүүгээ алхсан ч яг л чухал зүйл дутуу харсан аятай огцом толгойгоо эргүүлэн надруу дахин харав.

Би харцаа бууруулах ёстойгоо мэдэж байсан ч тэр надруу харж байхад би харахгүй байж чадсангүй. Дараа нь тэр нүдээ онийлгон нүдрүү минь ширтэж байгаад үнэхээр аймшигтайгаар харчихаад толгойгоо сэгсрэн сандалдаа суухад ангид хүүхдүүд орж ирлээ.

Би хичээлээ таслаж болох байсан ч түүний царайг харах боломжоо алдахыг хүсээгүй болохоор ирсэн ч энэ нь түүнийг надаас түлхэх гол зүйл болно гэж би мэдээгүй.

Хичээлийн турш анилдах зовхио нэг нухан, нэг анин сүүлдээ тэсэлгүй нүдээ анин зүгээр л оршин тогтнолоо мэдрэв.

Бүгдийг нь гарж явтал би унтсан дүр үзүүлэн хэвтэж байгаад сая дууслаа гэж үзээд толгойгоо өндийлгөхөд тэр гараа элгэндээ аван хөлөө аччихсан надруу хараад сууж байлаа.

"Би сая нэрийг чинь бүртгэх гэж гурав дуудлаа унтмаар байвал гэртээ харьж унт. Битгий суудлын бөглөөс болоод бай"

Би үнэндээ нэр минь дуудсан битгий хэл ирц авахыг ч сонсоогүй юм байна.

"Миний бие тавгүй байсан болохоор сонссонгүй ээ уучлаарай багш аа" би аль болох гэнэн охины дүр эсгэж түүнээр бага зэрэг өрөвдүүлэхийг хүссэн ч тэр тэгээгүй. Харин аманд нь мушийлт үүсээд дараа нь царайгаа төв болгосон.

"Чи үнэхээр зоригтой юмаа" тэр гар цүнхэндээ ширээн дээрх зүйлсээ хийсээр хэлэв.

Би түүний дараагийн үгсийг амьсгаа даран хүлээнэ.

"Хэрвээ чи мансуурч байгаад мэдээгүй бол би одоо хэлчихье. Би чамд хуулийн хичээл орж байгаа хуульч хүн. Чи нүдээ улаанаараа эргэлдэтлээ мансуурчихаад яаж миний хичээлд сууж чадваа хар тамхичин минь. Торны ард орохыг тэгтлээ их хүсээюу"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now