"9"

4.3K 365 14
                                    

Тэр сандал дээрээ суухад би түүний юу хийгээд байгааг ойлгоогүй тул түүнрүү эвэртэй туулай харсан мэт л харж байлаа.

"Алив битгий үхэх гэж байгаа юм шиг царайлаад бай" тэр шивнээд намайг өөр дээрээ суулгасаар цамцыг минь тайлж шидчихээд цээжээр минь уруулаа гүйлгэж байлаа. Хэдий бид чимээтэй хэдий ч хаалга онгойхыг сонсон удалгүй Сэхи "И Тэюун" гэж хашгарлаа.

"Би эргэж харах хэрэгтэй юу" би түүний чихэнд шивнэхэд тэр намайг давуулан хараад "Хаалга тогшиж мэддэггүй юм уу, би завгүй байна гар"

"Чи хүний хүнтэй байгаагаа мэдэж байна уу" түүний өсгийт дуугарсаар бидэн рүү алхаж байгааг би мэдэж байлаа.

Тэюун. Үнэхээр тэр хэний ч барж идэхгүй хоол байх тийм үү. Тэр хэзээ ч хэн нэгнээр чадуулаад өнгөрөхгүй, тийм л зэвүүн амьтан юм байна.

Тэюун үсийг минь чихний араар хийгээд "Хонгор минь түүнийг ядаргаатай байгааг уучлаарай" дараа нь тэр хойш хараад "Гар гэж би хэлээгүй билүү, бид дууссан ойлгосон уу, чамайг өөр эрийн доор хэвтэхээс чинь ч өмнө энэ бүхэн дуусчихсан байсан"

Сэхигийн хүнд алхаа хаалга савагдан хаагдахад алга болсонд тэр хийж байсан зүйлээ зогсоон амьсгаатан хойш сандлаа наллаа.

Харин би азаа үзэхээр шийдсэн юм. Түүнийг үнсэж.

Сая үнэхээр новшийн зүйл болсон хэдий ч надад таалагдсан. Түүний цээжээр минь гүйх уруул, аман дотор минь орох хэл намайг хэдийнээ улаан гэрэл рүү авааччихсан.

Тэр харин урьдны адил хөшөө мэт байсан тул би өөрийгөө нэг шоолж инээчихээд түүн дээрээс босон цамцаа өмслөө.

"Чи хэний ч сонирхлын эмэгтэй биш. Хэн ч чамайг сонирхохгүй. Чамайг сонирхдог л гэж бодож байгаа байх гэхдээ үгүй. Тэд зүгээр л амархан болохоор чинь ганц шаагаад хүслээ дарахыг хүсдэг болохоос хэн ч чамтай нухацтай байхгүй ойлгож ав. Сая зүгээр л Сэхи гээс хариугаа авахыг хүссэн юм чи л зөвшөөрөхөөр амархан санагдсан юм"

Түүнд юу ч хэлэлгүй би гарав. Уйлчих гээд байсан юм. Өөрийгөө өрөвдөөд байсан юм.

Түүний дараагийн долоо хоногоос эхлэн бид угаас байсан хонь чонын харилцаандаа шилжин орж би ч түүнийг өдөж хоргоохоо болив. Би өөрийгөө муу зуршлуудтай гэдгээ мэдэх ч би хүссэн хүн болгондоо хөлөө дэлгэж үзээгүй. Би энэ тал дээр хатуу байр суурьтай байдаг ч Тэюуны хувьд би зүгээр л хүсээд байдаг болчихсон.

Энэ янзаараа өдөр хоногууд  өнгөрч  би зүгээр л ходоодоо чийглэн ганцхан хундага юм уух гэж нэг газар ороод танихгүй хоёр залууд баригдаад машинд нь чихэгдэн суулаа. Угаас намайг тэнэг бас галзууг та нар мэднэ биздээ. Би зогсолтгүй хашгарч орилсоор байгаад нүүрэндээ гурван ч алгадалт аваад амжсан.

Бид явсаар ямар нэг барилгын арын хаалгаар орон цахилгаан шатанд суулаа. Ямартай ч амаа хамхих хэрэгтэй гэсэн бодол байсан тул би юу ч асууж чадсангүй.

Буудал. Цахилгаан шатны хаалга онгойн гараад би эндхийг буудал гэдгийг мэдэв. Дараагаар нь бид нэг хаалганы өмнө ирэн тэд хаалгыг нэг тогшлоо.

Намайг харсан даруйдаа хаалга онгойлгосон хүн хөмсгөө зангидан хойш нэг харчихаад санаа алдан дотогш оруулав. Угаалгын өрөөнөөс нь биеэ алчуураар ороосон үзэсгэлэнтэй эмэгтэй гарж ирэн удалгүй Тэминээс мөнгө авсаар гарч одов.

"Та хоёр явж болно" тэр намайг авчирсан залуусд хэлчихээд

"Аа хүлээгээрэй" Тэмин надруу нэг нэгэнгүй харж байгаад тэр хоёрыг нэг нэг цохиод авав.

"Би түүнд битгий хүрээрэй гэсэн байхад түүнд яагаад та хоёрын наад бүдүүн гар чинь хүрсэн юм шиг харагдаад байгаа юм бол" тэр ингэж хэлээд миний урууланд хүрэхэд урчихсан бололтой багахан хорсож тэр буцан хараад "тэгээд хэн чинь түүнийг ийм болгосон юм"

Тэр цааш явж өөртөө хатуу юм аягалчихаад тэдний урдаа барьсан гарлуу харж байгаад гарандаа бөгжтэй залууг өөр лүүгээ ирэхийг дохив.

Тэр салганасаар түүний урд ирэхэд Тэмин "Бөгжөө тайл"

Тэр ч хэлснээр нь хийж бөгжөө тайлан түүнрүү сунгахад Тэмин нэг инээгээд "Би наад хямдхан эдээр чинь яах юм, чамд л байсан нь дээр. Наадхаа залги"

________

"Уулзаагүй уджээ тийм үү Ким Жи-й" тэр хүмүүсээ явуулчихаад сая л нэг надтай үг солин эрүүг минь өргөөд уруул дээр минь үнсэв.

"Сайн уу" би нэгтээ баригдсан тул буйдан дээр нь хөлөө ачин гараа элгэндээ авсаар хариу хэллээ.

"Аввв, чи надаа ийм болохоор л таалагддаг. Бид арай өөрөөр илүү сэтгэл догдломоор уулзаж болох байсан ч нэгтээ чи тийм зүйл хийгээд явсанаас хойш бид ингэж л уулзах шив"

"Бас сая би үнэхээр гайхалтай шөнийг өнгөрөөх гэж байхад чи буруу цагтаа ирчихлээ. Одоо тэгэхээр чи минь л надад туслах нь дээ"

Би дотроо бага зэрэг айж байсан ч түүнийг намайг гэмтээхгүй гэж өөртөө шивнээд биеэ суллав.

"Чамайг маш их саналаа хонгор минь" тэр чихэнд минь шивнээд гадуурхыг минь тайлж эхлэлээ.

Ийм нөхцөлд ууг нь хэн нэгэн сахиусан тэнгэр надад туслах ёстой ч намайг аврах хүн байхгүйг санан би зүгээр л хурдан дуусгахыг хүснэ.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now