"31"

3.6K 326 31
                                    

•Тэюун•

Ажлаа дуусгаад машины зогсоол руу явж байхад урд Дахи доголсоор ахлхаж байлаа. Би гүйцэж очоод "Хөлөө яачихсан юм"

Дахи "Тоглож байгаа байлгүйдээ Тэюун аа, жоохон охидууд ч ёстой хүчтэй юмаа бид ч үеэ өнгөрөөж байнадаа"

Тэюун инээсээр "Юу гэсэн үг юм, жоохон хүүхэдтэй зодолдооюу"

Дахи "Жи-й чамд хэлээгүй юм уу, үгүйдээ юу гэж л хэлэв гэждээ"

Тэюун "Юу гэсэн үг юм"

Дахи "Юу ч бишдээ, би машин барьж чадахгүй юм шиг байна чи хүргээд өгөхгүй биз"

______

Тэюун машин барьсаар "Би сая юу ч ойлгосонгүй"

Дахи "Найз охин чинь уурлахаараа ёстой аймар юм байна лээ шүү, өдөр бид ажил дээр таарсан юм тэгээд өмнө нь эвгүй таараад байсан болохоор тухтай танилцдаг юм билүү гээд тэгсэн тэр юу юу гүй л уурлаад намайг чамд сайн урд хойгуур нь эргэлдлээ гээд бид жоохон муудалцсан юм. Тэр хэргээр намайг ингээгүй ээ хэтэрхий уурлачихсан болохоор юу хийж байснаа ч мэдээгүй харагдсан түүнд мэдээгүй юм шиг л байгаарай"

__________

•Жи-й•

Намайг гэрээс гарахад Тэюун машин дотроо сууж байлаа.

"Өдөр уучлаарай, ажилтай байсан юм" би орсон даруйдаа хэлэхэд тэр намайг уулзахаараа үнсдэг тэр зүйлээ хийсэнгүй.

Тэюун "Өдөр ажил дээр ирсэн юм биш үү"

Би "Хэн тэгж байна"

Тэюун "Чиний хөлийг нь гэмтээсэн хүн"

"Хэлэхгүй байх гэж бодсон хэлчихжээ, ичих нүүргүй юм" би сулхан шивнэлээ.

Тэюун "Юу болсон юм, би чамаас сонсмоор байна"

Би "Чиний оролцох асуудал биш, зүгээр л жижигхэн маргаан байсан төдий сүртэй юм биш"

Тэюун "Чи ууртай байсан юм уу, яагаад хүн бэртээчихээд ингээд сайн зүйл хийсэн юм шиг байгаад байгаа юм"

Би "Тэюун аа зүгээр орхичих заюу, эмэгтэйчүүдийн асуудал байсан юм" би түүнийг аргадангуй хоолойгоор хэлэв.

Тэюун ч бас гүнзгий амьсгаа аваад зөөлөн хоолойгоор "Чамд тэр таалагддаггүйг мэдэж байгаа ч гэсэн Жи-й чи түүнд тэгж хандаж тийм зүйлс хэлж болохгүй"

Би "Надад буруу байхгүй"

Тэюун "Чамайг тэр ууртай байсан гэсэн, чи хяналтаа алдчихаа юу? юу ч болсон бай чи түүнийг бэртээчихсэн болохоор чиний буруу"

Би "Муу өлөгчин үлгэр ярьчихаж тийм үү"

Тэюун "Жи-й наад амаа, тэр үнэндээ чамд битгий хэлээрэй мэдээгүй юм шиг байгаарай гэсэн бас тэр худлаа ярьдаггүй би түүнийг мэднэ бас чамайг уурлахаараа яадгийг ч мэдэж байна"

Би "Гайхалтай юмаа. Чи надад итгэхгүй байна. Чи намайг урьдын л адил өлөгчин шиг хогийн зан гаргасан гэж бодож байгаа болохоор надаас илүү түүнд итгэж байна"

Тэюун "Чи тэгвэл өөрийгөө өмөөрөөд юу болсныг хэл л дээ би чамаас эхлээд асуусан чи хэлэхгүй гэсэн"

Би "Тийм ээ би угаасаа хэлэхгүй, би тэгж хов зөөж явдаг тэр өлөгчин чинь биш болохоор заюу"

Тэюун "Бурхан минь Жи-й би чамтай маргалдмааргүй байна"

Би "Чи хэл л дээ намайг уураа барьж чадалгүй, галзуу зан гаргаж байгаад түүнийг гэмтээсэн гэж бодож байгаа биздээ"

Тэюуныг юу ч дуугарахгүй байсанд би санаа алдав.

"Чи ч намайг ямар их гомдоож, ямар их урмыг минь хугалаж байгаагаа мэдэхгүйдээ. Дахи чинь их олон зүйлс надад хэлсэн ч гэсэн би чамд итгээд өөрөө мэдээд зохицуулчих байх гэж бодож байхад чи надад иймхэн зүйл дээр итгэж чадахгүй байх ч гэждээ. Үнэхээр хогийн өдөр байна би орлоо"

Тэюун өдөр Дахигийн улайтал нь барьсан бугуйнаас минь барьхад би бага зэрэг ярвайгаад түүний гарыг холдуулан

"Там руугаа тонил Тэюун аа"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now