"3"

4.3K 398 16
                                    

Би түүнд хариу болгох үгс оюун бодлоосооо хайгаад ч олсонгүй. Би анзаарагдахгүй л гэж бодсон. Урьдын адил нүд чинь яагаад улайсан юм бэ гээд асуувал нойргүй хоносон, шөнөжин хичээлээ хийсэн гээд аргалчихдаг тэр тэнэг амьтдын л нэг гэж бодож байсан юм.

"Дахиж нүдэнд минь ийм байдалтай битгий өртөөрэй" тэр ширүүн хэлчихээд хүзүү рүү минь бас харж толгой сэгсрээд хаалга саван гарч одож харин би толгой дээрээсээ мөстэй ус асгуулчихсан аятай хоцров.

Харьсан даруйдаа би усанд орон гарч ирээд Хусог руу залгалаа.

"Новш гэж чи яагаад хийдэггүй юмаа хийгээд жаал шиг зан гаргачихсан юм энэнээс чинь болоод өнөөдөр яасныг мэдэх үү" би толинд өөрийн хүзүүн дээрх улаан толбыг хараад түүнд уурсав.

"Тайван л даа. Би хэзээ ч тэгдэггүй мэдэж байгааздээ би чамд шалтгаанаа хэлсэн шдээ"

"Гэмшиж байгаа бол надад тусал. Надад хэрэгтэй байна бас би үнэндээ маш их ууртай байна" би аль болох хоолойгоо сулласаар хэллээ.

"Чи цүнхээ ч нээж үзээгүй хэрэг үү, би хийчихсэн шдээ" би шууд л утсаа таслан цүнхрүүгээ явав.

Яг одоохондоо би тун хэтрүүлж үхсэн ч хамаагүй мэт санагдаж байна. Би зүгээр л уураа барьж чаддаггүй төрлийн хүн. Хэтэрхий их уурлаж бухимдвал хэнд ч юу ч гээд хэлчихэж чадахаар, юуг ч эвдлээд юу ч хийж чадахаар .

Эрүүл ухаан минь надад ирэх үед би эмнэлэгт дусал залгуулчихсан хэвтэж байлаа. Унтаад сэрсэн үү гэвэл үгүй ээ нүд минь нээлттэй байсныг би мэдэж байна. Босож суучихаад эргэн тойрноо ажиглав. Хэтрүүлчихэж.

Одоо ч бөөн юм болно доо гэж бодож дуусаагүй байхад хаалга савсаар аав улаан хүрэн нүүртэй орж ирсээр үгийн зөрүүгүй намайг алгадаад авав. Араас нь ээж бас эгч орж ирэн аавыг болиулахад аав хашгачиж эхлэлээ.

"Чи жоохон ухаан сууж болохгүй юу? жоохон ч гэсэн тайван байлгаад хүний хүүхэд шиг байж болохгүй юу? Чи юу хийснээ мэдэж байна уу одоо чи шоронд явах болно харин би чамайг ухаан суулгахын тулд чамд туслахгүй заюу" би түүний ярьж буй зүйлсээс заримыг нь л ойлгож байна би яагаад шоронд явдаг юм?

Аав хэд хашгачиж байгаад яваад өгөв. Харин ээж аав шиг хашгачихгүй ч урам нь хугарсан нүдээр надруу ширтэн хажууд сууна.

Би түүний энэ царайнд дургүй. Би түүнийг ийм царай гаргахад хүргэдэг хүн болохоор би өөртөө ч дургүй.

"Хэрвээ чамайг ухаан оруулж чадна гэвэл би чамайг тэр шорон руу явуулсан ч харамсахгүй бололтой, одоо цөхөрч байна" би түүний үгсэд цочирдон эргэж харахад ээжийн нүднээс нулимс урссан байлаа.

"Би чамайг бүх л хайраараа өсгөж, нандин юм шүү гэж ганц хуруугаа ч хүргэж үзээгүй байхад чи ийм ч хүн болчих гэж. Даан ч дээ. Чи бүгдэнгийнх нь урмыг хугалж байна. Түүний ч бас"

Би өөрийгөө ч хянаж чадахгүй болтлоо мансуурчихаад аавын машин дундаас нэгийг нь унан явж байгаад хүн дайрчихаж! Ээжийг гарсаны дараа эгч надад бүгдийг ярьж өгөв. Бурхан минь үгүй ээ үгүй би юу хийчихсэн юм бэ?

"Б-Би тэгээд хүн-н алчихсан юм уу?"

"Азаар үгүй. Гэхдээ хүнд бэртэлтэй байгаа. Энийг зохицуулж болох ч биднийг очихоос өмнө чи аль хэдийнээ эмнэлэгт ирчихсэн тэгээд болоогүй чамаас цусны шинжилгээ авчихсан байсан болохоор бид яаж ч чадахгүй байна. Чи баларсан! Ойлгож байна уу? Шинжилгээ авсан эмч нарын амыг тагласан ч цагдаа руу аль хэдийн явсан болохоор бид чадахгүй байна. Чадлаа гэж бодоход аав хүсэхгүй байна, тар маш их уурласан ямар гээчийн бантан хутгаснаа хараач"

Тэр нэг гүнзгий амьсгаа авчихаад сул хоолойгоор "Ямартай ч өмгөөлөгч одоо ирж уулзана үгнээс нь битгий гараарай би явж аавыг тайвшруулах гэж хичээе ойлгосон уу, гуйя ухаан ор чи энэ чигээрээ байгаад байвал аав, ээжид бүр ч их хэцүү байна гэдгийг ойлголдоо, тэд үүнийг хүртэхээр муу эцэг эх биш!" тэр ингэж хэлчихээд л гараад явсан.

Миний амьдрал нэг ёсондоо ийм л новшийн үйл явдлуудаар дүүрэн. Хаа сайгүй урам хугарсан хүмүүсийн харц. Гэхдээ би гэмгүй хохирогч биш ээ. Би өөрөө эдгээр зүйлсийг хийдэг юм.

"Чамайг өмгөөлөхөөс татгалзаж болох болов уу" хаалга налан зогсох түүнийг хараад одоо л миний амьдрал бантан болж байгааг утгаар нь мэдэрч эхлэлээ.

И Тэюун. Хараал ид гэж.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now