"34"

4.2K 327 12
                                    

Өглөө Тэюуны үнсэлтээр сэрсэн ч би нойроо харамлан буцаж унтсанаа өдрийн 2 цагт сэрээд мэдлээ. Гэрийг нь цэгцэлчихээд гарахдаа түүнрүү ярихад тэр орой ирнэ гэдгээ хэлэн салгаж би ч гэрлүүгээ явав.

"Муу урвагч"

Гэрт орж ирсэн даруйдаа эгч руу харсаар хэлэв.

Эгч "Манай бяцхан дүү гадуур хоножээ"

Би нүдээ эргэлдүүлэн "Аав, ээж хааччихсан юм"

Эгч "Амралтын өдөр гээд салхилна гээд гарсан"

Би "Та ингэхэд найз залуугүй юм уу, 25 хүрчихлээ хүнтэй суугаач"

Эгч "Чи хадамлах гэж байхад би хүүхэд гаргах хүртэл чинь аав, ээжид хань болох хэрэгтэй биздээ. Хүүхэд чинь төрвөл аав ээж угаасаа ухаанаа алдана биз. Тэр үед л сууна"

Би "Үнэхээр амар юм ярих юмаа, гэхдээ эгчээ би Тэюуны ааваас айгаад байна"

Эгч "Чи уулзсан юм уу"

Би "Үгүй ээ, тэр зүгээр л их ёс суртахуунтай хүнээс гадна надад биш Тэюуныг найзтай нь гэрлүүлэх талаар ярилцсан гэсэн. Аав нь намайг хүлээн зөвшөөрөхгүй бол яаана"

Эгч гэнэт л чухал царай гаргаад "яг үнэнийг хэлэхэд би чамайг гэрлүүлмээргүй л байна. Эсэргүүцэж байгаа юм биш л дээ гэхдээ зүгээр л чамайг залуу байна гэх гэсэн юм. Тэюун л гэрлэх нас нь болчихсон болохоос биш миний дүү чинь дөнгөж дэлбээлж байгаа цэцэг л гэсэн үг. Чи үнэхээр энэ талаар нухацтай бодох хэрэгтэй. Гэрлэх, үерхэх хоёр маш ялгаатай зүйлс. Хэрвээ Тэюун чамд хайртай л бол чамайг бэлэн болох хүртэл хүлээх болно. Чамайг нас залуу болохоор амьдрал мэдэхгүй гэж байгаа юм биш гэхдээ амьдрал хэний ч толгойг илж хөөрхийлдөггүй юм. Бүх зүйл гэрлээд л сайхан болохгүй. Та хоёрыг илүү урт удаан бие биенээ таньж мэдээд боллоо гэсэн үедээ гэр бүл болоосой гэж хүсэж байна. Гэхдээ нэг бодлын түүн шиг сайн залууг хайгаад олохгүй байхвий, алдчихвий гэж санаа зовж л байна"

Би эгчийнхээ чин сэтгэлийн үгсийг сонсоод бүтэн өдөржин зөвхөн энэ тухай бодсоор утас дуугаран Тэюуныг ирсэнийг мэдээд сая бодлоосоо салан гэрээс гарлаа. Тэр гараа дэлгэж харин би зөөлөн алхсаар явж очин энгэрт нь шигдэв.

"Гунигтай харагдаж байна" Тэюун үсийг минь илэн шивнэлээ.

"Зүгээр л бодох юм их байсан юм"

Тэюун "Ямар бодол болоод миний охиныг гуниглуулдаг билээ"

"Дараа, харин одоо зүгээр л намайг тэврээд өг"

Тэюун "Машинд сууцгаая, даарч байгаа биздээ" бид удаан зогссоны эцэст машинд орж суулаа.

Тэюун гарнаас минь хөтлөөд "Жи-й хэрвээ чамд зүгээр гэвэл би чамайг маргааш аавтай танилцуулмаар байна бас ээжтэйгээ. Жэин тэй ч бас би танилцмаар байна"

Би "Тэюун аа, би үнэнийг хэлэхэд аав чинь биднийг зөвшөөрөхгүй байх гэж айж байна. Тэр Дахиг чамтай гэр---"

Тэюун уруул дээр минь эрхий хуруугаа тавин намайг чимээгүй болгочихоод "Бид дахиж Дахиг ярихгүй. Тэр зүгээр аавын л бодол. Бидэнд аавын зөвшөөрөл хэрэггүй. Зүгээр л би чамд аавыгаа танилцуулах гэсэн юм. "

Би түүний үгсийн дараагаар түүнрүү харан толгой дохин инээмсэглэв.

Маргааш нь бид өглөө эрт чандар хадгалах газар ирэн түүний ээжтэй бас Жэинтэй уулзан хамгийн сүүлд би гаран дахь цэнхэр өнгөтэй цэцгээ тавьсаар гарлаа.

Тэюун инээмсэглээд "Тэр үед чи бас л цэнхэр цэцэг барьчихсан зогсож байсан"

Би инээмсэглээд "Хэрвээ чи тэгэхэд намайг хараагүй бол бид одоо хаана байх байсан бэ"

Тэюун "Би шударга байвал чи гомдохгүй биздээ"

Намайг толгой сэгсэрхэд тэр гараас минь хөтөлсөөр бид зам уруудан алхав.

Тэюун "Магадгүй бид өөр өөрийн замаар явж байх байсан байх. Амьдралын хамгийн том бэлэг гэнэтийн учрал юм шиг. Бидний хэн нь ч тэр цаг хугацаанд, тэр газарт, тэр орон зайд огтлолцохоо мэдэлгүй тэнд очсон. Ердөө тэр л ганцхан учрал бидний амьдралыг хичнээн гайхалтай бас аз жаргалтай болгосныг хардаа. Энэ охин яагаад тэгтлээ уйлсан юм бол? Тэр яагаад энэ замыг сонгосон юм бол? Тэр хэний төлөө ингэтлээ уйлаад байгаа юм бол? Гэх асуултууд чамайг тэндээс гаран гартал сонирхлыг минь татаж байсан бол чамайг гарсны дараа үе үехэн гэнэт л бодолд минь тэр охин юу хийж амьдарч байгаа бол? Гэх бодол эргэлддэг байсан. Дараа нь чамайг сургуулийн хонгилд алхаж явахыг хараад зөв замаа олсон болов уу? Өнгөрсөн хугацаанд юу хийж өнгөрөөсөн бол гээд чамд өөрийх эрхгүй татагдаж байсан. Тэр өдрийн тэр л учрал бидэнд байсан болохоор бид одоо энд байгаа байх."

Би "Би өөрийгөө чиний хувьд муу муухайгаар дүүрэн нэгэн гэж боддог байсан"

Тэюун "Би чамд талтайгаа шууд л мэдэгдчихсэн бол чи надаас аль дээр үед залхчихсан байх байсан"

Би "Чиний хувьд гэрлэлт, үерхэл хоёр ямар ялгаатай вэ"

Тэюун гуниглангуй инээмсэглээд "Миний охиныг энэ л зовоогоод байсан байхнээ"

Би "Зүгээр л би өмнө нь ийм нухацтай харилцаанд орж үзээгүй болохоор алдаа гаргахвий л гэж бодсон юм. Чамайг алдаа гээгүй шүү юу гэх гэсэн бэ гэхээр-"

Тэюун "Ойлгож байна аа. Манай жоохноо дөнгөж амьдралтай танилцаж байхад юу юугүй нэг хөгшин юм гарж ирчихээд авж суучих гээд байхаар чинь өөр яах билээ? Үерхэл, гэрлэлт аль нь ч байсан чи миний эмэгтэй гэх үнэн, би чамайг чи намайг хайрладаг гэх үнэн л хамгийн чухал болохоор би чамайг итгэлтэй болтол чинь хүлээх болно оо жоохноо"

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now