"23"

3.6K 322 20
                                    

A/N: Энэ хэсгийг анхааралтай тухтай сууж байгаад уншаасай гэж хүсэж байна аа муу бичээч нь. Ташуу тодоор бичсэн хэсгүүд Жи-игийн дотроо бодож буй бодол шүү.

"Чи яагаад түүнтэй үнсэлцэж байсан юм гээд байна"

Тэминий машинаас буусан даруйдаа намайг харж буй түүнийг би мэдэж байсан болохоор зоригтой нь аргагүй үнслээ.

"Дуусгацгаая" намайг хэлэхэд Тэюун өөдөөс тийм гэхийн аргагүй харцаар харав.

"Битгий тоглоод бай Жи-й" тэр надад хэлээд дараа нь хүзүүрүү минь харан уурласаар ширээнийхээ ардаас босож ирэхэд би яагаад ч юм хойшоо ухарсаар хананд туллаа.

Зорилго минь биелжээ. Шөнөжин уйлсаар сэрээд би нүүрээ тод будаж задгай хувцаслаж дуусаад хамгийн сүүлд би хүзүүгээ будлаа. Нүдээ буддаг олон өнгийн тэнээсээ би улаан бас хүрэн өнгийг сонгов.

Хүзүүгээ багсаар гоён суух эмэгтэй нүднээсээ нулимс унагаж байлаа

"Хүзүү чинь яачихсан юм" тэр шүдээ зуусаар үнэхээр аймшигтай хоолойгоор хэлсэн.

"Тэмин ингэчихсэн юм. Би тоглоогүй Тэюун аа одоо энэ тэнэг тоглоомоо больцгооё. Би чамаас залхаад удаж байна. Тэнэг л биш бол би намайг тэгж их дорд үзэж, доромжлож байсан хүнд яалаа гэж дурлаад бүр үерхэх юм. Сүүлийн үед чамаас яаж салах учраа олохгүй тавгүйтээд, чамтай байх тухгүй байсан юм. Чамайг гэрийнхэнтэйгээ танилцуулмааргүй байсныг одоо ойлгож байна уу? Би чамайг шаналгахыг хүссэн юм. Надад ухаанаа алдталаа дурлахыг чинь хүлээсэн юм ойлгосон уу. Яахав би чамд жоохон татагдаж байсан ч энэ тийм ч удаан байсангүй. Чи үнэхээр сул дорой гэдэг чинь мэдэгдэж байна лээ шүү. Ганц муу хэргээс намайг аваад гарчихаж чадахгүй. Би үнэхээр уйдаад байсан юм чи харин бусдыг бодвол үнэ цэнээ алдалгүй удлаа"

Шөнөжин нулимстайгаа зууран байж эвлүүлсэн үгс минь энэ. Бид нэгнээ хайрлаагүй ч байсан болоосой. Анхных шигээ бие биенээ үзэн ядаад юу гэж ч хэлсэн шаналхааргүй, тоохооргүй тийм байсан ч болоосой.

Тэр гараа зангидан нүүрний минь хажуу ханыг цохив. Түүний нүдэнд нулимс хуран хүзүү шанааных нь судас тодрон тэр эргэж харан нэг гүнзгий амьсгаа авчихаад "Жи-й үнэхээр гуйж байна. Чи надаар тоглож байгаа биздээ одоо больчих би галзуурах нь энэ үнэхээр муухай байна"

Тэнэг амьтан. Тоглоомоор ч гэсэн хэлэхэд сэтгэл эмтэрмээр үгс байхад тоглоом гээд хэлчихвэл тайвшрах юм гэнэ.

"Тэнэг амьтан. Эрчүүд ийм болохоор надад ядаргаатай байдаг юм. Би чамд хэлсэн биздээ би залхчихдаг юм. Бүгд ядаргаатай наалдамхай болчихдог намайг битгий залхаагаарай гэж. Намайг дорд үзэх хэрэггүй байсан юм. Харж байна уу тэгж их үзэн ядаад, хог новшоор нь дуудаад байсан нэгэндээ яаж арчаагаа алдталаа хайртай болсоноо. Одоо хэн нь хог шиг хаягдаж байнадаа"

Анх удаа хэн нэгнээс залхалгүй, цаг хугацааг хүртэл гацаамаар тийм их атаархмаар орон зайг надад чи мэдрүүлсэн.

"Гуйж байна Жи-й" тэр цөхөрсөн янзтай шивнээд зөөлхөн ойртсоор "Над руу хар, нүд рүү минь харж байгаад дахиад хэл" тэр ингэж хэлээд уруул дээр минь үнсэх гэсэн ч би нүдээ эргэлдүүлэн нүүрээ буруулав.

Би хийж чадна л гэж түүний урд зогсож байгаа бол чадах л учиртай.

"Нүд рүү минь харж байгаад хэл!" Тэюун дахин хэллээ.

Тэр нүд худлаа ярьдаггүй болохоор өөрт нь хайртайг нүднээс минь  харахыг хүссэн биз.

Нүд худлаа ярьдаггүй. Үгүй дээ чаддаг юм. Үнэхээр чи түүнийгээ хамгаалахыг, явуулахыг хүсэж байвал биеийнхээ эд эс бүртээ түүндээ жаргал хүсэхэд нүд чинь чамаас урваж чадахгүй. Дараа нь харин худлаа ярьж чамайг хамгаалчихаад хэдэн өдөр сараар ч хамаагүй нулимсанд дэвтэж хонодог юм.

Тэгээд түүнийг түлхэн өөдөөс нь харж байгаад "Би чамайг хайрлаж байсан удаагүй"

Амьдралдаа ингэж хэн нэгнийг хайрлаж байсан удаагүй юм шүү

"Хүн ирж бас буцаж л байдаг шүүдээ битгий их шаналаарай"

Хүн ирж бас буцах ч чам шиг нэгэн дахиж надад ирэхгүй ээ хайрт минь

"Хараал идсэн хайртай гэдэг үгийг наад хогийн амнаасаа унагааж байгаагүй шалтгаан чинь ердөө л энэ байсан юм уу" тэр уйлсан. Тэр ширээн дээр байсан миний зургийг миний ар луу шидээд хашгачиж эхлэв.

Нандин үгс шүүдээ. Өөрийгөө ч ойлгож чадахгүй явсан үедээ би түүнд худал хэлэхийг хүсээгүй ч одоо бол би хэлж чадна аа. Гарцаагүй би түүнд хайртай. Гарцаагүй энэ дурлал.

"Инээдтэй байсан уу? Бүх сэтгэл зүрхээ зориулж чин сэтгэлээсээ хандаж байгаа намайг харах инээдтэй байсан уу? Хэн мэдэх билээ өнөө маргаашаа аргацаадаг тийм хайраар хайрладаг гэж чамайг. Яахав би энд ингээд чамд хаягдаад дууслаа гэхдээ эцэст нь чи харамсах болно. Чи чин сэтгэл хүртэх эрхгүй. Энэ бүхний дараа чи залхаж эхлэх болно, хангалттай их зугаацчихаад хангалттай их биеийн таашаал авчихаад, хангалттай их залуустай орооцолдчихоод энэ бүхнийг ямар утгагүй гэдгийг мэдрэхдээ чи хэн нэгнээс чин сэтгэл гуйлгачилж амьдрах болно. Өнөө маргаашийг аргацаах биш ирээдүйгээ хамтдаа ярилцах тийм ирээдүйг чи өөрөө хүсэж эхлэх болно. Тэр үед юу гээч чи дэндүү оройтчихсон байх болно. Насаараа наад хогийн зантайгаа, хүйтэн сэтгэлтэйгээ жаргалтай амьдраарай. Хайрласан шүү би бүх сэтгэлээрээ, эд эс бүрээрээ."

Энэ бүх зовлонт үгсийн минь хариуд ч намайг хайрласанд баярлалаа И Тэюун.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now