"20"

4.1K 337 27
                                    

*Тэюун*

Би түүнийг хэзээ анх харсан бэ?

2 жил хагасын өмнө би чандар хадгалах газар анх түүнийг харж байлаа. Ууг нь ээж дээрээ ирсэн боловч орж чадалгүй түүнийг явахыг бүтэн 2 цаг хана налан сууcaap хүлээж билээ.

Учир нь Жи-й намайг очиход чангаар уйлж байсан юм. Удалгүй тайвширсан ч тэр бүтэн 2 цагийн турш бурхны оронд байх нэгэнтэй ярилцсан. Би яагаад ч юм түүнийг сэтгэлээ нээж байхад тасалдуулахыг хүсээгүй.

Тэр түүн дээр ирж чадаагүй өнгөрсөн хагас жилийнхээ турш болсон үйл явдлуудаа ярьж байсан. Би өөрийн эрхгүй сонссон зүйлсдээ нүд минь томорч байлаа.

Учир нь тэр минь шилэн вааран дээр нэр нь сийлээстэй байх хүнээс болж бүх л бүтэн амьдралаа алдсан гэлтэй. Амьдралаа алдталаа хайртай байждээ, ингэж өөрийнх нь амьдрал нь орвонгоороо эргэтэл тийм л утга учиртай хүн байждээ гэсэн дүгнэлтэнд би хүрсэн юм.

Би мэднэ ээ. Ээжийгээ алдчихаад би ч бас хэсэг бүдчиж явсан. Хагацал гэдэг бол зөвхөн хагацлыг мэдэрч, туулаад гарсан хүний л ойлгох зүйл. Амь амьдрал нь мэт нандин нэгэн нь хорвоог орхин явахад өнгөрсөн дэхь бүхий л дурсамж бас харууслууд явсан нэгний оронд эргэн ирж бүтэн нойртой, эрүүл ухаантай ч хонуулдаггүй.

Түүнийг сая нэг явахад би зөрөөд ээжтэй мэнд мэдчихээд түүний амьдрал нь байсан нэгнийг харахыг хүсэн очлоо. "Ким Жэин"

Ярьсан зүйлс болон он сарыг хараад найз нь байждээ гэх бодол төрөв. Тэнд ямар ч зураг байсангүй.

Би түүний царайг мартаж байгаагүй. Бүтэн жил хагасын дараа би сургуулийн хонгилд явж байгаад түүнийг олж харсан. Үс нь урт ургаад өндөр болж бас улам турчихаж. Юу хийж өнгөрсөн бол зөв замаа олсон болов уу гэж өөрийн мэдэлгүй бодлогошрон зогсоно. Үүнээс хойш түүнийг энэ өдөр аль ангиас хэддүгээр цагт гарч яваад аль анги руу аль шатаар бууж ордог гэдгийг мэдэснээр би түүнийг харахын тулд хичээлээ 5 минутын өмнө завсарлуулаад түүний царайг хардаг болов.

Оюутнаа сонирхож байгаагүй би өөрийгөө өөрөөсөө хэд дахин дүү охинг сонждог болсныг мэдрэнгүүтээ би өөрөөсөө жигшин түүнийг анхаархаа болихоор шийдлээ.

Шинэ хичээлийн жил шинэ семестр. Сургууль дээр цагаасаа өмнө ирэн хичээл орох ангируугаа ороход нэг хүүхэд ирчихсэн унтаж байв. Миний чимээнээр тэр хүүхэд толгойгоо өндийлгөн надтай мэндэлэхэд би түүнийг хараад багагүй баярласан ч тэр одоо хүртэл муу зуршлаасаа гарч чадаагүй байгааг би түүнээс олж харахдаа бухимдав.

[Completed] J o c e l y nWhere stories live. Discover now