Chapter-3 Түүнтэй өдөр бүр уулзахын тулд

3.7K 365 16
                                    

Сэүн: Хэжү, хэрвээ би их сургуульд орж чадахгүй бол яах вэ?

Би мөрөө хавчаад: мэдэхгүй ээ, хөөрхөн охидуудыг л харж чадахгүй байх даа

Сэүн: хөөрхөн охидууд их байдаг юм уу?

Би: мэдээж шүү дээ. Хөөрхнөөс илүү тэр чиний яриад байдаг халуухан, гоё хөлтэй, сайхан сэрийсэн хөхтэй гээд олон төрлөөрөө охид байгаа. Лаг охид их сургуульд л байдаг юм шүү дээ.

Миний муу найз охинд дуртай байж тэр охидуудаа хаана байдгийг ч мэддэггүй байсан байжээ. Энэ надгүйгээр яаж ч амьдрах юм байгаа юм, золиг гэж! Ер нь байна шүү дээ, Сэүн юм юманд авьяастай боловч залхуу болохоор өөрийгөө юу ч чаддаггүй гэж боддог юм. Нэг юмыг барьж аваад бүрэн гүйцэт дуусгаж байдаг зантай, нөхөрлөлдөө үнэнч, их халамжтай. Даанч жаахан дүнхүү гэх үү дээ.

Сэүн ах нартайгаа уулзахаар явж би эртхэн шиг харьж ахаас жаахан мөнгө авахаар шийдэн юу гэж хэлэхээ бодож байлаа. Өчигдөр харсан хөөрхөн чихмэл тоглоомоо ахаас авсан мөнгөөрөө хурдхан шиг л худалдах авахыг хүсч нэг арга бодохгүй л бол болохгүй нь. Ах дараа жил гэхэд нөгөө яриад байдаг гадаад руугаа явчихна. Тэгэхээр ээж надад мөнгө өгөх ч хариугүй юм байдаг болохоор ахыг байгаа дээр хэрэгтэй юмнуудаа авахуулах хэрэгтэй гэж төлөвлөөд байгаа юм л даа. Ах ер нь царайгаараа мөнгө олдог байх аа. Хаанаасаа гараад ирдэг юм түрүүвч дүүрэн мөнгө л байх юм.

Хувцсаа сольчхоод сууж байтал ах хичээлээсээ ороод ирэв. Би инээгээд ахын цүнхийг аваад өрөөнд нь оруулж тавин, шүүгээнээс нь гэрийнх нь хувцсыг гаргаж ирээд орон дээр нь тавилаа. Ах том нүдлэн намайг яагаад байгааг асууж, би худлаа инээсээр түүнд тал засаж байсан юм.

Би: ахаа, та дараа жил гэхэд бараг явна. Тэгээд би энэ гэрт ганцаараа өдөр байх болохоор таныг их санана. Та дүүгээ санахгүй юм уу?

Жүхёг: санах нь санана л даа. Гэхдээ чи зүгээр үү? Чи яасан үхэх гэж байгаа юм уу? Хүн үхэх дөхөөрөө өөрчлөгддөг гэдэг дээ гээд миний духан дээр гараа тавьж үзлээ.

Би инээн: ах аа, муу хүн үхдэггүй юм аа. Зүгээр л та ойрд надад мөнгө өгөөгүй, тиймээ?

Ах нүдээ эргэлдүүлээд: чамайг яг ингэнэ гэж мэдсэн юм аа. Тэгээд яасан юу хэрэг болов доо?

Би хүссэнээ аваад ахын өрөөнөөс гарч ирэв. Тэгээд өрөөндөө орж аав ээжийг иртэл хичээлээ хийж, хоолоо идээд шууд л унтаад өгсөн байлаа. Өглөө ээж орж ирээд ахтай хамт яв гэхэд л баярласаар босов. Амралтын өдөр гэдгээ мартчихсан байжээ. Ах өнөөдөр намайг сургуультайгаа танилцуулна гэж амласан болохоор би хөөрсөөр хурдхан шиг бэлэн болж өрөөнөөсөө гарсан юм. Ахын сургууль надад таалагдвал би ахын сургуульд орох байх. Таалагдахгүй бол би ээж шиг багш болно гэсэн үг. Амралтын өдөр зохион байгуулж байгаа үйл ажиллагаа нь шинэ элсэгчдэд зориулсан өдөрлөг юм гэсэн.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now