Chapter-22 Завсарлага авъя

2.7K 289 33
                                    

Бэкхён: baby girl, сэрээрэй. Хоёулаа хичээлээсээ хоцорчихсон байна.

Би нүдээ нээж ядан Бэкхёныг царайг олж хараад дахин унтах гэж хичээнэ. Тэгтэл Бэкхён миний үсийг илээд, духан дээр үнсэж байгаад орноос босч явахад би арай л гэж нүдээ бүрэн гүйцэт нээлээ. Тэгээд орны завсараас фудболкоо хайж олж өмсөөд гал тогоо руу оров. Ойрын үед хичээл ер нь будаа болж байна аа. Угаалгын өрөөнөөс усны дуу гарсаар байсанд би түүнийг шүршүүрт орж байна гэж бодов. Тэгээд хөргөгчнөөс хэдэн өндөг зайдас гаргаж тавьчхаад буцан унтлагын өрөөнөөс шортоо өмсөж гарч ирэхтэй зэрэгцэн хаалга дуугарч эмэгтэй хүний дуу гарах нь тэр.

Би зогсож байсан газраа ямар ч хөдөлгөөн хийлгүйгээр зогсож байтал нэг ч биш бүр хоёр эмэгтэй хүн ороод ирэв. Би яахаа мэдэлгүй тэднийг харан зогсож байтал тэд над руу гайхсаар харж намайг хэн болохыг асуулаа.

Би: н-нөгөө гэсээр тэдэнд юу ч хэлж чадсангүй.

Ххх: би Бэкхёны ээж нь байна. Чи хэн бэ?

Бэкхёны ээж гэдгийг сонсоод үнэхээр гайхав. Би ийм байдалтай түүнтэй уулзахыг хүсээгүй шүү дээ. Тэгтэл бараг л нүүрээ ч угаагаагүй байж байтал ээжтэй нь уулзчих гэж дээ. Үнэхээр их ичиж байна.

Би: сайн байна уу? намайг Хэжү гэдэг.

Яг энэ үед Бэкхён Хэжү гэж орилсоор угаалгын өрөөнөөс гарч ирээд ээжийгээ харчхаад миний хажууд ирэн зогслоо.

Бэкхён: ээж? Та энд юу хийж яваа юм бэ?

Бэкхёны ээж: чамд Эригийн хийсэн хоолыг авчирсан юм. Өнөөдөр чиний эрт тардаг өдөр. Гэхдээ чи хичээлдээ ч яваагүй байна хэмээн над руу хачин харсаар хэлэхэд нь би чимээгүй л доошоо харан зогсоно.

Тэр магадгүй хүүг нь хичээлд нь явуулаагүй гэж бодож байгаа байх.

Эри: Бэкхён убба, сайн уу?

Бэкхён: сайн гэчхээд ээжийгээ дагуулан гал тогоо руу оров.

Би юу хийхээ мэдэлгүй удаанаар хөлөө чирэн гал тогоо руу ороход Бэкхён намайг хүрээд ир гэж дохилоо. Би хажууд нь очиход ээж нь намайг чи одоо хүртэл байсаар байна уу гэсэн янзтай харах нь надад үнэхээр эвгүй байсан юм. Драма дээр гардаг шиг хадам ээжтэй болох нь дээ, Хэжү минь.

Бэкхён: та танилцсан л байх. Миний найз охин байгаа юм.

Бэкхёны ээж: танилцсан гэх үү дээ. Би хүүгээ найз охинтой гэж мэдээгүй юм байна. Их хөөрхөн бас жижигхэн охин юм.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now