Chapter-21 Жирэмсэн болсон

2.9K 321 22
                                    

Бид нарыг хамтдаа хооллож байх үеэр нэгэн охин миний хажууд ирэн зогслоо. Халбагаа амныхаа урд бариад түүнийг ардаа нэг юм нуусныг харсан ч хараагүй мэт царайлан хийх үйлдлийг ажиглаж байв. Би энэ охинг нэгдүгээр дамжааны оюутан байх гэж бодож байна. Их хөөрхөн бас үнэхээр надаас хавь илүү охинлог охин байсан юм. Ингэж хэлэх муухай ч би энэ охины хажууд яг л Пиона шиг харагдаж байгаа байх.

Ххх: ю-юу, Бэкхён убба би танд хэлэх юм байна.

Би ярвайсаар: убба гэнэ үү? хэмээн Каи руу хараад амныхаа хайрцгаар хэллээ.Тэгэхэд Каи мөрөө хавчаад чшш гэх дохиог өгөв. Зозо, миний найз залуу өөр охины убба болж дээ хөөрхий.

Бэкхён инээгээд: хэл хэл.

Ххх: манай найз хэлэхдээ таныг найз охингүй гэсэн. Тэгээд бас би таныг анх харснаасаа хойш анхныхаа харцаар дурлачихсан. Хэрвээ та болно гэвэл миний сэтгэлийг хүлээн аваач гээд хойноосоо том шоколад гаргаж ирэх нь тэр.

Би чимээгүй л тэр охиныг харан яагаад Бэкхёнд анхны харцаар дурласныг нь гайхаж байлаа. Тэр сургууль дээр ирсэн өдөртөө үнэхээр шамирчихсан байсан шт. Бид хоёр гэрээс гарах гэж хамаг хөгөө чирээд тэр нүүрээ ч угаалгүй сургууль дээр ирсэн байхад охин өөртөө дурлуулчихдаг лүд юм аа. Тооцоо бодох хэрэгтэй юм байна.

Бэкхён: намайг үнэхээр уучлаарай. Танай найзын мэдээлэл маш буруу байна. Үнэндээ би найз охинтой тэр энд байна гэчхээд над руу заахад би хачин гэгч нь инээчхээд толгой дохимор болов.

Ххх: аан тийм үү. Тэгвэл убба ядаж энэ шоколадыг аваач?

Бэкхён над руу харахад би толгой дохив.

Энэ охин үнэхээр үнэхээр их зоригтой юм. Бас их үзэсгэлэнтэй. Энэ их зоригийн дараа түүнд маш сайхан хайр тохионо гэдэгт би итгэлтэй байна.

Сэүн: алив задал, хоолны дараа амттан идэх ч янзын шүү гээд гараа сунгахад Бэкхён Сэүнд өгөлгүйгээр миний гарт атгуулав.

Би Бэкхён руу хараад: надад хэрэггүй ээ. Сэүнд өгчих.

Сэүн: хөөе надад өг гээд байна танай найз охин чинь.

Бэкхён: май май.

Би хоолоо идээд цадчихсан болохоор бостол хойноос Бэкхён дагаж босоод бид хоёр тэднээс түрүүлэн гарч ирэв. Бэкхён миний гарыг атгасаар баахан юм шулганан ярих хооронд би чимээгүй л түүнийг ширтэн явж байлаа.

Бэкхён: чи зүгээр үү?

Би инээсээр: яасан?

Бэкхён: үгүй ээ, зүгээр нэг л хачин байна.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now